ГЭСЭР бол БӨӨ, бугшмал
Бас л тун сонирхолтой, хайхамшигтай юм боллоо.
108 бөөлөөний 5 дахь өдөр буюу миний 14 дөх бөөлөөний
үеэр Хатан өжий надад хоёр үүрэг өгсний нэг нь “ГЭСЭР” туульсыг унших байлаа. \Би гадагшаа явдаг ажилтай болохоор Дээдсийн зөвшөөрлөөр
бөөлөөгөө шахуу хийж байгаа\. Өнөөдөр 72 дахь
бөөлөөгөө хийлээ. Өчигдөр хүртэл дээрх
үүргээ бараг мартчихсан гэсэн үг, тэр үедээ ийм үүрэг өглөө гээд бусадтайгаа
чаталж байснаас түүнийгээ яваандаа хийнэ гээд арагш нь тавьсан залхуу хүн би. Баахан
хуучин ном худалдаж авахад аль нэгэн дээр нь Гэсэр тууж байсан боловч эрээд
олоогүй. Сондор удган энэ тууж байгаа шүү гэхэд заа гээд л өнгөрсөн юм.
Юу болсон юм бүү мэд, гэнэт өчигдөр \29/XI\ үдээс хойш интернетээс
хайгаад Гэсэрийг олон хувилбараар нь олж хамгийн хүнд хэллэгтэйг нь оройжин
уншлаа. Эхлээд ч үйл явдлуудыг нь бодоод яваад байлаа, ядаж PDF
File (.pdf)-аар
бичсэн нь үг үсгийн бөөн алдаа. Үлгэр, гэхдээ ойрхон, бүх юм нь дэндүү ойрхон
санагдаад, орондоо орохдоо баахан бодож байгаад унтаад өгөв. Гүйцэт уншиж
дүүргээгүй л дээ.
Тэгээд юу болсон гэж санана??? Учиргүй юм гэж байдаггүй гэдэг үнэхээр ҮНЭН.
ГЭСЭР туульс бол БӨӨгийн тухай, бөөгийн шинжлэх ухаан тэр чигээрээ. Ёстой
сюрприз- surprise
гэдэг чинь энэ биз дээ. Хатан өжийн даалгавар ч үнэндээ биширмээр зүйл байж.
Үүрээр бас л эрт сэрээчихэв, унтсан ч юм уу, үгүй юм уу бүү мэд, нэг л тийм бөөн үйл дунд нойр өнгөрсөн юмшиг. “ГЭСЭР” гээд л ороод ирэв. Эргээд саналаа. Хатан өжийгөөс асууж гарав аа. Хатан өжий: “Та нар бидэнд итгэхгүй, судар номондоо итгэхгүй, түүх үүхээ мэдэхгүй, бидний хэлснийг ч ойшоохгүй. Тэгээд юу хожих юм бэ дээ? Үр чи, одоо Жангарыг уншина аа” гэв. Жангар аа аа аа???
Үүрээр бас л эрт сэрээчихэв, унтсан ч юм уу, үгүй юм уу бүү мэд, нэг л тийм бөөн үйл дунд нойр өнгөрсөн юмшиг. “ГЭСЭР” гээд л ороод ирэв. Эргээд саналаа. Хатан өжийгөөс асууж гарав аа. Хатан өжий: “Та нар бидэнд итгэхгүй, судар номондоо итгэхгүй, түүх үүхээ мэдэхгүй, бидний хэлснийг ч ойшоохгүй. Тэгээд юу хожих юм бэ дээ? Үр чи, одоо Жангарыг уншина аа” гэв. Жангар аа аа аа???
Гэсэр-ээ ч дуусгаагүй байхад дахиад
даалгавар нэмэгдлээ, уртын нэг дуу сур гэсэн, “Идэр жинчин” гэдэг дууны аянаас
цаашгүй, морин хуур тоглож сур гэсэн оролдоо ч үгүй. Уг нь манайхан \ГӨ\ буурлуудын минь өргөөнд ирж бараг анхны хээрийн
бөөлөөн байсан байх, хийхэд Дээдэс сайхан морин хуур бэлэглэсэн юм, Төрийн хан
хуурчаар хөглүүлсэн, би “маамуу нааш ир” дууг оруулсан болсон, тэгээд л
орхичихсон. Ингээд олон олон даалгаврын дороос бүрэн гарч чадалгүй 26
хоночихлоо. Гэтэл Гэсэр л ёстой амь оруулчихлаа.
Гэсэр туульс бол маш олон янзаар
хадгалагдсаар, олон зууныг дамжсаар бидэнд ирсэн юм байна. Монгол, Төвд, буриад
гээд л их олон хувилбартай гэнэ. Хураангуй, дэлгэмэл, шадалсан, үргэлжилсэн
үгээр, туульс, тууж, үлгэр хэлбэрээр бичигдсэн байна.
Гол нь БӨӨгийн тухай гэдэг нь л маш чухал
байлаа. Үнэхээр гоё юм нь гэвэл тамгалагдахаас эхлээд
төрсөн, хүн болсон, элдвийн амьдралаар соригдсон, Тэнгэрүүд, Онгодууд, хувилгаан
олон дүрд хувирах, зэвсэгийг хувилж хэрэглэх арга, хуяг дуулга, зэр зэвсэг, эд
хэрэгсэл, ид шид, хар муу бүхний эсрэг тулалдсан дайн, ялсан ялалт, зовлон, аз
жаргал, гээсэн оюун ухаан, буцааж олж авч буй гээд л бүх зүйл байна. Бас
оньслон цоожилж нуусан зүйл ч их байх шиг байна, БӨӨ ГЭГЭЭН тархи гэдгийг ёстой
үзүүлж өгчээ. Бөөгийн тухай бөөн судлагдахуун байна. Би бүрэн дүүрэн уншиж
дуусаагүй байхад ийм мэдрэмж төрж байгаа юм чинь “бөөнөөрөө өртөөлөн өрнүүлвэл,
хэхэхэ” их юм гарах байх даа.
Тэгээд Хатан өжий: “ Гэсэр туульс бол
танай хөрстдөд өнөө ил байгаа тэр олон бөөгийн ном, судруудын оргил нь доо. Заа,
үр минь чи, өчүүхэн атугай тэмтэрч ухсан бол энэ туульсыг одоо үетэйгээ
уялдуулан нэгэн сурах бичиг, ухааруулах зэвсэг болгох арга билгийг сэд дээ. 8
үрстэй хамтран гаргана. Судлаад судлаад дийлэлгүй өдий хүрсэн юм шүү дээ. Соёл урлагийн нэг бүтээл болох ёстой юм. Мянган
жилдээ ч хоцрогдохгүй алтан туульс болно. Өвгөд, эмгэдүүд ч хамжин та нарт дэм болно.
Зөв, үнэн, бултад ойлгогдохуйц судар байх учиртай, бэлэн зүйл өгсөн байгаа биз
дээ, өвгө дээдсүүд чинь. Чиний бичих Их Засаг, жаягаас хялбар байх болов уу. Их
Засгийг гаргах бүхий л бэлтгэл үйлүүдээ хийж байгаагаа ухаж байгаа биз дээ, үр
минь? Гэсэр туульст ч бугшмалыг яггүй бичсэн буй даа.” гэв ээ.
Сайхан ч юм шиг, олзтой ч юм шиг.
Гэхдээ л маш их ажил ундраад, ард нь гарах л хэрэгтэй байдаг. Миний санаанд
шууд орж ирсэн зүйл бол хамтран ажиллах 8 андуудын тухай, Заргач, Томоо хоёр
бол гарцаагүй юм билээ. Шүрээ, Мөнх-Од, Баттулга, Ану, Бон Х.Дэлгэр нар яах
бол? Өөр хэн? Энэ бол хамтын бүтээл,
хамтын оюуны өмч болно, ГӨ-ний улаач нарын хамтарсан зохиол. Ном болж чадаад,
хэвлэгдээд, худалдаалагдахад, орлого буюу бүтээлийн хөлс нь дундын хөрөнгө,
патент нь насан туршид, дараа нь өвлөгддөг л дөө. Тэгэхлээр замбын амьдралд ч
гэсэн оролцсон-хамтарсан хүмүүст хэрэгтэй гэсэн үг. Саналаа хэлцгээнэ биз дээ.
Би хувьдаа 108 бөөлөө
хийгээгүйсэн бол өдий зэрэгтэй хөгжихгүй л байсан. Бууралтайгаа хөөрөлдөж
сурлаа, хэлэх санаануудыг нь ойлгож сурч байна, өөрийнхөө мууг засаж байна,
махан биеэ илүү мэдэрч юу хаана яаж байгааг сонсож сурч байна, гэрт бөөлөхийн
ач холбогдол их байгааг, ГЭР бол үнэхээр хайхамшигт бүтээл юм гэдгийг ясандаа
тултал ойлгож байна. Дахиад 33 хоног
бөөл гэвэл бөөлөхөд лав би татгалзахгүй дэг, хэхэхэ. Гэрийн тухай дараа бичнэ ээ. Би бас “ЭХ хүн”
сэдвээр бичих даалгавар анх авсан, бичээгүй бодоод яваад л байгаа, удахгүй
бичих байх.
Ухах гэдэг бол зүгээр нэг
сонсоод ойлгох зүйл биш ажээ. Ухах гэдэг бол аливаа хэлж буй, бичсэн зүйлийн
цаад санаа агуулгыг мөн чанараар нь зөв ойлгох явц, ядаж багадаа зөв 3
санааг нь мэдэж авах явдал. Өөрийнх нь төлөө хэлсэн зүйлийг шүүмжиллээ гээд
өсөрхөөд байх явдал ч гардаг. Муугаар 1 бодлоо гэхэд түүнийгээ давж сайнаар 3
бодож бай гэж нэг ухаантан бичсэн байдаг. Ухаж чадаагүй бол бид өнгөн хэсгийг
нь л тэмтчисэн, илсэн гэсэн үг юм байх аа.
Заа, одоо бугшмалын шалтгаанаас
долоог нь бичье. Ер нь тайлбар хийхгүйгээр нэрлээд явбал амар юм байна. Дараа
нь тайлбарыг бичиж болно.
6. Хаан\Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын
дарга, Намын дарга\ы суудлын төлөөх Эрх мэдлийн тэмцэлдээн \ямарч шалгуур
байдаггүй\;
7.
Засгийн шат шатны албан тушаалын төлөөх
Эрх мэдлийн хуйвалдаан \хор найруулга\,\бас ямарч шалгуургүй\;
8.
МөрГҮН-дэмчгүй
болсон, \эс тоосон, ухаан, оюун, ур дүй, эрДЭМийг улан доороо гишгэсэн\;
9. Ёс,
жаяг, зан заншил, дэг горим, ИХ ЗАСАГийг гул болгон хаясан явдал;
10.
Мэдвэл зохихуй, хүн бүрийн мэдэж байх ёстой мэдлэг, эрДЭМийг шаардлагагүйд
хүргэсэн\орчлон хорвоогийн жам, ёсыг ядаж мэдэх\;
11. Хүн
бүрийн авьяас, чадварт нь тохирсон эрх олгох байтал бүх хүнд адил эрх
олгосон\хариуцлагын тогтолцоо бүрэн алдагдсан\;
12.
Хүнийг үнэгүйжүүлсэн. Үргэлжлэл бий.
ГийгЭЛ удган 2013-11-30
15:06:28
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.