2013/11/25

БУГШМАЛ, өмөөрөв

БУГШМАЛ, ӨМӨӨРӨВ

            Өнөөдөр үүрээр 5 цаг өнгөрч байхад сэрчихэв. Нэг сонин зүүд зүүдэлснээ тод саналаа. Төгсгөл нь хаа очиж сайнтай. Харин түүний өмнөх шөнө Соно зайран, Гэгээнээ хоёрыг дулаанаар зүүдэлсэн нь тод байснаас урьдахь зүүдүүд нэг л бүүр түүрхэн, тэгсхийгээд мартагдчихаад  байв. Халдун хайрханаас авсан цагаан чулуугаа дэрлэж хоноод бас 20 гариг өнгөрөв, учиртай бололтой оо.
            Энэ өдрийн бөөлөөний үеэр Хатан өжийгөөс \Өндөр Дээд Хатан, Дээдэс гэхлээр “үр чи, зүгээр л хатан өжий гэж бай гэсэн юм\ асуулаа.  “Бичих зүйлээ хэрхэн хүртээлтэй, аятайхан бичих вэ?” гэхэд Хатан өжий маань: “Үр чамайг,
Албаны ухаанд сургах гэж хичнээн хаврыг үдлээ дээ
Арван түгээмлээс эхсүүлээд ашдын Их Засгийг бичүүлэх гэж хөтөлсөн юм
Албаныхаараа мутарласан ч огт муу  үгүй
Амарчилж мутарласан ч өчүүхэн гэн үгүй дээ

Сурснаараа сургамжтай бич, сурах болно үрс
Ойлгосноороо оночтой бич, ойлгох болно үрс
Мэдэрснээрээ цэгц бич, мэдлэг болно үрсэд
Үзснээрээ үлгэрлэж бич,  үйл болог үрсэд

Тогтож уншсанд нь гэрэл гийнэ
Тоомсоргүй уншсан нь гэмтэйгээ үлдэмз
Гүйцэт уншсанд нь сэхээрэл болно
Гүйлгэж уншсан нь гэнэндээ үлдэмз” гэв.  

            Би цаашлаад: “Хатан өжий минь, ганц нэг нь өөрийгөө дөвийлгөлөө гэх юм. Сайхан ч биш юм. Олон зүйл бичиж, ярих ч одоохондоо хэрэггүй мэт” гэтэл Хатан өжий: “За үр минь дөвийж л байгаа бол аятай юу. Цаг нь болохоор тэд ч дөвийнө дөө, зам нь нээгдэхээр тэд ч завьжлана даа, хэхэхэ. Тамын тогооны онолыг гүйцэлдүүлсээр тамир тэнхээ чинь тасарч байгаагаа харж байна уу? Та нар.  ТНГР, Уялга, Гэрийн онолыг мэдэмгүй бол амаа аятайхан барьж суусан нь дээр дээ” гэв. Тэгснээ  “За үр минь хэдэн үг хэлэхгүй бол болохгүй нь. Хүн гэдэг эхээс салаад хөрстөд төрж, тэнгэрт мэндэлдэг гэдэг юм. Та бүхнийг төрмөл болгох гэж янз янзаар сорино, үзнэ, туршина бид. Одоо харин өөрийн энэ улаачаа эхний болон эцсийн удаа өмөөрөөд авъя даа байз. Урам хугаран уруу дорой байгаад яана.
            Зуугийн талыг наслахдаа
            Зусардаж бялдуучилж явсангүй чи
            Худлаа хэлж, хуурч мэхэлсэнгүй
            Хов хогтой зууралдсангүй чи
            Хохимой толгойгоо хоохойлж суусангүй
            Хором хугацаанд зүгээр явсангүй
            Холдсоныг ойртуулж, эвлэрүүлж байв чи
            Хортойг засаж эмхэлж явав чи
Үс ясанд чинь шингэсэн бүрийг мэдрүүлэх гэж
Үүх түүх, өвгөдийн ул мөрийг сануулах гэж
Үр болсон чамайг өөд уруугүй явууллаа
Үнэн худлын дэнсийг ойлгох цаг чинь болсон байна
            Хар далайд хоёронтоо амрааж
            Харьхов ХийЭвээр алхуулаа биз дээ
            Узбек Дашхандад зургаан хавартаа амьдарч
            Үлэгбэхийн СамарХанд, БухАраар аялаа биз дээ
Алтан МушгиаГолоор олонтаа гарч орж
Алдарт Эрмитажийг хоёронтоо үзээ биз дээ
Алма-ата, ЭрХүүгээр  өнгөрч
Армений ЭрВан, Азербайжаны БагаХүүд хэд хоноо биз дээ
            Тэнгэрийн ташуур Аттила хааны Хунгарт зочилж
            Австрын хил дээр сэтгэл алдран зогсоо биз дээ
            Ваарсаваар бас орсон доо, Чихээр бас өнгөрөө биз
            Төмөр хааны үр садын донсолгон босгосон
            Агуу эзэнт Могулын Энэтхэг Делигээр зугаалаа биз дээ
Аварга Лондонгоор гишгэлж
АмЭрих оронд олон очиж алтан гүүрээр\Golden Gate Bridge\ даваа биз дээ
\өөрөө нэрлэ гэв би ч мартсан байв\
Washington DC, оакланд, сакраменто, чикаго, роанокоор хөндлөн гулд алхсан бус уу
Ядуусын хороолол гэгчид байж, янхны газрыг нь сонирхоо биз дээ
Бөхөж буй индаанчуудыг ч, бас бус  гуйлгачингуудыг нь нүдээрээ хараа биз дээ
            Гуулин орны Эмчоно буудлаар хэсч
            Нанхиад-дотор газрын Жундид олонтоо байж
            Гөх хотод бөөлжиж огиж шингэнээ алдаж байснаа санана уу
            Харь гэх шивиртэй мухартайд очдог чинь хачин их учиртай аа
Хөх толботны хөл хүрсэн газар бүр үр чи залуудаа очсон, харин
           
Хубилай хааны жанжид хүрээгүй наран оронд байгаагүй
ХүҮлэг хааны байгуулсан Илхаантын орноор яваагүй
Хөх ястны бариулсан Таж махалыг үзээгүй
Хөх нуруутны түүхийг Эрмитажаас олж хараагүй

            Үр чамайг зүгээр нэг тэнүүлээгүй ээ, зөв бурууг ялгуулах, жам жаяг, засаг төрийг ойлгуулах гэсний учрыг олж тунгаа, урьдах түүхээ эргэн эргэн санаатах, энэ бүхнийг сөхсний шалтаг ч буй.
Өөрийгөө хөгшин ядарсан гээд байх хэрэг юун
Өрөвдөх тусам өр рүүгээ өшиглөх гэвэл
Өнөөдөр хэлээд зайгаа тавьж болно
Өрөөл бусдаас олоод л авна” гэв ээ.     
            Ёстой амаргүй юм аа, хэхэхэ. Заа яахав, эхнээс нь бага сагаар болов явж л байя, хийж л байя.   Энэ өдрийн даалгавар “бугшмалын 550 шалтгаан”-ыг ухаж ойлгож бичих явдал. Нэг өдрийн ч ажил биш бололтой. Эргээд л хэдэн судар, номуудаа унших хэрэг гарлаа. Нэлээн хэдийг эхлээд бичсэн боловч бас цэгцтэй бичихгүй бол болохгүй юм шиг байна.

            Гэрэлт Өргөөний андууд минь, өөр өөрсдийн мэдсэн, дуулсан, туулсан, туршсан, үзсэн, уншсан бүхий л зүйлээсээ хуваалцаж бугшмалын 550 шалтгааныг хамтдаа гаргавал илүү дээр гэж бодлоо. “Олны хүч оломгүй далай”  гэдэг биз дээ. Дэмнээрэй та минь ээ. Гол нь олон тоотой учраас давхардуулахгүйгээр дугаарлаад бичээд байвал их сайн байна. Би дараа нь цэгцэнд оруулж нэгтгэж үйл болгоход бэлэн болгох байх аа. Гялайлаа.


“Хэвлий шуналдаа захирагдан, эдэд боолчлогдсон хар монголчууд
Цөвүүн цагийн 500 жил хариас зүүгдэн мохож
Хорвоогийн хөдлөхүйд ёст бустын замыг дагаж
Цагт баригдан суухуйн бодлын жимээр дөтлөн хөдлөв өө
Цэгц чанар, дэнсний баримжаагүй жимд орж хөл алдмуй
Болох болохгүйг үл ялган бодолдоо чирэгдэн өөрийгөө цөлмөй
Томоогүй булГайнууд хаан болох гэж өөрсдийгөө зарламой
Ёс бус эзэрхэгчид хөх монголыг харлуулан чирэв ээ”  Алтан Дээд Үнэний аялгуунаас

            Төвөг бугшиж,  төр үймжээ, түмэн олон сөхөрч, төвшин сайхан нуржээ.
Яагаад, шалтгаан нь юунд байна?

1.                  Улсын Удирдагч\хаан\-ийг өргөмжлөх ёсны завхрал, ямар ч шалгуур шүүлтүүр байхгүй болсон, хий хоосон эрх үүрэг хуульчилж өгсөн;
            Мөнх гуайг хаан ширээнд өргөмжлөгдөхдөө дараахь байдлаар төгс боловсорсныг нь хэлэлцэн шалгаж байжээ.\товчхон бичнээ, судар дээр байгаа учраас\. Үүнд:
  • ...огоуул зөнд нэн гэгээрсэн эсэх;
  • ...айл бүлийн харилцаанд Ний Хэмийн засагчаар боловсорсон эсэх;
  • ...хаан эрдэнэд мэргэшсэн эсэх;
  • ...долоон дээд эцгийн зөнд МөрГүн зэрэгт хүрсэн эсэх;
  • Газар болоод огторгуйн онолд ИрГүн зэрэгт хүрсэн эсэх;
  • Бие оюуны зөнгөөрөө бөө бөхөд шалгарсан эсэх;
  • Хар зөнгийн онолд Хаан  зэрэгт онцгойрсон эсэх;
·  1898 мэргэшлээр Их Засгийн удирдагч зэрэгт тодорсон эсэх. Харин “Чингис” цолд хүрэхийн тулд 21 шалгуураар тэнцсэн байх ёстой байжээ.

2.                  Төрийг удирдах олон толгой\ерөнхийлөгч, засгийн газар, их хурал\-той болсноос төр жолоодох нэгдмэл бодлогогүй болсон;
            Их Эзэн Хааны үед зөвхөн Хаан эзний дор, най тухтай, нэгдмэл оюунлаг дор, ний Хэмтэй, Бөө гэгээн ний тархинд удирдагдаж байж Их Моногоуул Улсыг байгуулсан. Тэр үед ч Чин Чу Эл Кү ЭН гэж одоогоор бол чуулган юм уу даа, Сайдуудын зөвлөлтэй байсан, Ёс жаяг, хуулиа тогтоодог МөрГүнүүдийн зөвлөлтэй байсан, гэхдээ эцсийн шийдийг ганцхан Хаан Дээдэс зарлиг гаргаж баталгаажуулдаг байсан байна. Иймэрхүү байдлаар ч явсаар манай үетэй золгосон, гэхдээ сайдууд, мөргүнүүдэд ч учир байдаг бололтой
3.                  Олон бум, түмэн жилд олж бататгасан амжилт, шийрлэсэн ул мөр дээр үндэслэгдсэн Өвгөдийн тулгуур онолуудыг гээж мартсан;
·         “Ахуйг арван түгээмлээр НЭҮ Хэмтэй байгуулдаг эдийн засгийн буюу “Уялгын онол”. Их Эзэн Чингис хаан энэ онолыг тайлж “Их Засгийн Ахуй биеийг байгуулах Үндэсний Дээд Хууль” болгожээ.
·          Төвөг голомтоос хамгаалж, төвшин сайхныг хашиж, төрөө төвхнүүлэн  гэр бүлийн харилцаанд хамтын хариуцлагыг Их Засаг болгодог, буган соёл язгуурт, ТНГР-ийн Бөө гэгээн тархины “Гэрийн онол”.   Энэ онолыг Толуй хаан тайлж Их Эзэн хаанд өргөн мэдүүлж сайшаагдан, Улс даяараа соёрхон тахиж даган хэрэгжүүлжээ.
·         Наран, саран, сүүн, мэдвэл зохихуй, их засаг бүхий удамшилт зөв таван хүчнээр эрчимжиж сүнс болон эзэн бие ний Хэмтэй, Мон амин чанартай болж, моныг голлож, Моногоуулыг бадраах төвшин сайхныг тогтоох  “Моны онол”. Энэ онол нь бүр эртний манукол улирлаас эхтэй.
·         Түүнчлэн Алтан Дээд ГэрИЭ-ний онол, Алтан Дээд Үнэний онол, Бөө тархины онол, ТНГР-ийн онол, Чин үнэний онол, Сүнсний онол, Эзний онол зэрэг онолын цулдлыг нэгэн дор хэрэгжүүлэн Их Монгол Улсаа бадрааж байжээ.

            Бугшиж, цөвүүн цаг тогтсоны шалтгааны эхний 3-ыг бичлээ. Их урт болчих гээд байна, үргэлжлэлийг дараагийн удаад нийтэлье. Та бүхэн минь нэмж комментоор бичээрэй. 550 шалтгаан бидний амьдралд ил буй заа.  
ГийгЭЛ удган                                                           2013-11-25 16:00:19


No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.