2013/11/27

МӨНГӨ

МӨНГӨ

            Онгодууд үүрээр 5 цагийн үед сэрээж, үүрэг өгдгийг сүүлийн үед мэдрээд чагнадаг болчихож. Энэ өглөө\27/XI\ бас л бич бич бич гэв.  Юу билээ гэж бодтол “мөнгө”-ийг бич гэх шиг, өө за за, мэддэг сайхан сэдэв гэтэл тоншоод авав. Өмнөхөө дүүргээгүй байхад дахиад л нэмээд гэж бодонгуут “өр төлөөсөө дуусгах ёстой юм биш үү” гэв. Өр ширгүй шдээ? гэтэл “ноён байхдаа номхон ардуудаас хураагаа биз дээ чи” гэв. Би юу даа? Өө яанаа, ямар булай юм бэ, урд насны л юм байх нь гэж сэтгээд, тэгээд тэрийг нь би төлөх юм байх даа гэтэл “өөр хэн байхав үр минь, газар нутгаа авч үлдэхийн тулд тэр үеийн ноёдууд арга мэх хэрэглэн есөн цагааныг бэлтгэж  Манжийн хаанд өргөл барьцанд өргөж хоёр зууныг дамнасан, хамгийн хүнд үе байсан байх шүү. Хэмжээлшгүй хүнд ачаа даваа байсан юм” гэв. Тэгээд тэр нь өр төлөөс болоод байдаг, ардуудыг л зовоож дээ гэж бодов. Тэр хүнийг “Цахилаат баян” гэдэг байсан юм уу? гэтэл “тэр бас л чиний нэг хувилбар, харин ч арвин үйлтэй, аваа өгөөтэй, арга чадалтай нэгэн байсан юм” гэв. Ашгүй дээ, нэгнийх нь учрыг мэдчихлээ гээд давраад “нөгөө Австри унгарын хатан гээд байгаа нь хэн билээ” гэчихэв. “За одоо болно, чиний тархи амрыг л сэтгэнэ шүү. Танайхны хэллэгээр бол 19-р зууны их ойрхны түүх учраас үр чи өөрөө хайгаад уншихад төвөггүй ээ, ямар бидний үеийнхийг сэргээх гэж байгаа биш” гэлээ. Мөн бололтой, хагалгааны дараа ухаан орохын өмнөхөн би үүлэн дээрх тансаг ордноор алхлаад байснаа дурсаад, лавлаад авсан минь энэ. Заа за, ёстой нэг, шар хаданд очихоор л юм болоод байх шиг. Хүмүүс уншихдаа Гээгэл ч өнгөрчээ, солиороод гэх байх даа. Ямартай ч,  өмнөх гурван төрлөө хагас хугас ч гэсэн тодлоод авчихлаа. Даалгавраа биелүүлж  л явна.
                Өр төлөөс нь “бичих юм” бол бас гайгүй, “мал малла” гэсэн бол яанаа, шөнөөр чоно, ирвэс байтугай чөөгий мөөгий, янз бүрийн чимээнээс айгаад гарч чадахгүй, тавьсан боохойноосоо цочиж зугатаагаад л... хэхэхэ
            Заа, тэр мөнгийг нь хурдхан бичихээс, дараагийн бөөлөөний цаг болоод байдаг.

                        МӨНГӨ

Мөнгөөр идэх уухаа авна
Мөнгөөр өмсөх зүүхээ зэхнэ
Мөнгөөр орон гэрээ төвхнүүлнэ
Мөнгөөр боловсрол мэдлэг олно

Мөнгө, бумтан баянтны нэрийн хуудас
Мөнгө, гайхуулах нэгний гоёл чимэглэл
Мөнгө, гамнах хүний гансрал гуниглал
Мөнгө, харамлах сэтгэлийн зовлон тамлал

Мөнгөөр газар орноо худалдана
Мөнгөөр алт эрдэнэсээ цөлмөнө
Мөнгөөр галт зэвсэг хор бэлдэнэ
Мөнгөөр гавал хохимойгоо хоосолно

Мөнгийг сайд гишүүн болохын тулд төлнө
Мөнгийг дарангайчлах дарганцар болох гэж төлнө
Мөнгийг ГЭМ зэмээ дарахын тулд төлнө
Мөнгийг хэрэг шүүхээс мултрахын тулд төлнө

Мөнгийг нэр нүүр олохын тулд төлнө
Мөнгийг цол хэргэм нэмэхийн төлөө төлнө
Мөнгийг эрдэмтэн гэж нэрлүүлэхийн тулд төлнө
Мөнгийг гангарах, тансаглахын нэрэнд төлнө

Мөнгөтэй гэж хүүхэнд шунаж, хушууран гүйлдэж халдвар тараана
Мөнгөтэй гэж эхнэрээ сольж хольж, үрсийг өнчрүүлэн бузартана
Мөнгөтэй гэж архидан согтуурч, сархдын самуурдаг өвчинд нэрвэгдэнэ
Мөнгөтэй гэж харийн эдэд захирагдаж, цамаан загнан цацаж сагсуурна

Мөнгөтэй болохын тулд худал хуурмагийг орой дээрээ мандуулна
Мөнгөтэй болохын тулд зээл авч өр ширэнд дарагдана
Мөнгөтэй болохын тулд хор бүхнийг найруулан хог новш болно
Мөнгөтэй болохын тулд байдгаа барьж хойчдоо хоосныг үлдээнэ

Мөнгөтэй хүний өвөр түрийг хэсч өмсөх зүүхээ даалган өөгүй гуалиг харагдана
Мөнгөтэй эрх мэдэлтнүүдэд ээлжлэн биеэ зарж өөдөө өгсөн хатантан мэт болно
Мөнгөтэй авгайд  биеэ мэдүүлж  мөнгөнд согтон хан хөвүүнд тооцуулна
Мөнгөтэй захирал даргын хормой гутлыг долоож эрх мэдэл горьдон шогтоно

Мөнгөгүй гэж хулгай хийж хүншгүй  царайлна
Мөнгөгүй гэж хог ухаж ходоодоо тэжээнэ
Мөнгөгүй гэж гуйлга гуйж нэр нүүргүй болно
Мөнгөгүй гэж гутарч гуниж сэтгэлийн өвчинд баригдана

Мөнгөгүй гэж бүстэй бүсгүй аль аль нь биеэ үнэлэн янхандана
Мөнгөгүй гэж өмхий хужаад хууртагдан охиноо барин тэнэгтэнэ
Мөнгөгүй гэж харьд гарч боолын боол босгоны шороо нь болно
Мөнгөгүй гэж үлдсэн ховор нандиныг үнэгүйжүүлэн  хил гарган завхруулна

Мөнгөгүй нь мөнгө тоолж зүүдэлнэ
Мөнгөгүй нь мах идэж шөл уухыг хүснэ
Мөнгөгүй нь хэлхээ төмрийг мөрөөдөн гансарна
Мөнгөгүй нь орох оронгүй хэсүүчлэн тэнэж хоног төөрүүлнэ

Мөнгөгүй нь харийн хулмас шивирт хуучинг өмсөж гангарна
Мөнгөгүй нь хужаа гуулинхны бөөлжис хаягдлыг идэж тэнхэрнэ
Мөнгөгүй нь хог новшийг орон гэрээ болгон гутамшигдана
Мөнгөгүй нь хүүр ухаж сүг зүлдний анд болж  дамшиглана

Мөнгө өгч өөдтэй сэтгэлтнийг алуулж дөнгөнө
Мөнгө өрж өрөөл бусдыг дарамтлан шахаанд оруулна
Мөнгө тоолж өмсөх зүүхээр нь ангилан гадуурхана
Мөнгө шидэлж өв хамгаалсныг нугачин гишгэлнэ

Мөнгөтэй нь харийнхны өмнө сөгдөн мөргөж гуйж гувшина
Мөнгөтэй нь хаалганы цаана гөлчгийдөн жижгэрч нэрээ барна
Мөнгөтэй нь эр зориг, эрхэм ёсыг уландаа гишгэж мунхаглана
Мөнгөтэй нь гэрийг гийгүүлэх эхнэр биш шулам болж бахиралдана

Мөнгө-хахууль хэмээх эрх мэдлийн эх
Мөнгө-хандив хэмээх мангасын ивээл
Мөнгө-бэлэг хэмээх шуналын хүү
Мөнгө-халамж хэмээх мунхруулгын алуур

Мөнгөнд уруудан доройтно
Мөнгөнд устгагдан үхнэ
Мөнгөнд тамлагдан хорлогдоно
Мөнгөнд талхилагдан балайрна

Мөнгөнд идэгдсэн өмхий төр
Мөнгөнд шунасан өгөр толгойтон
Мөнгөнд хөглөгдсөн хэрүүлч бузартан
Мөнгөнд хөгжсөн хомхой сэтгэлтэн

Мөнгөөр гутаагдсан ард түмэн
Мөнгөөр дутаагдсан зөн олон
Мөнгөөр шоовдорлогдсон түмэн үрс
Мөнгөөр ангилагдсан булт олон

Мөнгөөр талхлагдсан газар шороо
Мөнгөөр хорлогдсон ургамал таримал
Мөнгөөр устгагдсан булаг шанд
Мөнгөөр сийчүүлсэн элгэн садан

Мөнгө шүтэх хүмүүжил ноёрхсон орон
Мөнгө зээлэх хорлол хөгжүүлсэн орон
Мөнгө угаах заншил  түгээгдсэн орон
Мөнгө дээдэлсэн засахгүй төрт  орон

Гэнэн мөнгө гадагш урсана
Гэр болсон газар нь харлаж хоосорно
Гэм хийсэн хорлогч нь харьд жаргана
Гэрэл гэгээг хэн нь гийгүүлэх вэ???


Эх орон минь ямар юуны орон болж таарав аа? Сайн сайхан нь зөндөөн байдаг л биз, гэвч, гэхдээ.

            Үүнийг би биш, Хатан өжий минь хэлсэн байлгүй дээ, би ямар Барсаа шиг шүлэгч биш, Заргач шиг зангарагтай бичигч биш, Багаа шиг ухаантай биш, Одноо шиг онцгой биш, Гэгээрэл шиг гэгээрсэн биш, Мийгаа шиг мундаг биш дээ.ккк
           
            Ямартай ч, Их Эзэн Чингис хаан:
“ИТГЭЛ ОЛОХЫН ТУЛД ТӨЛБӨР ТӨЛБӨӨС ЗАСАГ ҮХМҮҮ
Амин хүчний эх үүсвэр хомсдовоос амьдрал үхмүү...
Ядуугийн ясан дээр улсын хэргийн зардлыг нэмж
Муугийн махан дээр Моногоуул улсын ирээдүйг зоож
Засгийг нурааж, нийГэмийг таргалуулж, хүслийг алмуу...” гэх зэргээр  цөвүүн цаг ирэхэд  ямар шинж, байдлууд илрэхийг маш тодорхой хэлж Алтан Дээд Үнэний Аялгуунд сануулсан байдаг.

            Өвөг дээдсүүд мөнгийг маш гаргуун, ухаалаг зарж хэрэглэж, бий болгосон байдаг.
“...Алтан улсыг цөмлөх гэж
Амбагай хаан тунбао\мөнгөний төрөл,зоос\ сэдсэн
Сартуул улсаас өс авах гэж
Их хаан зоос цутгасан
Махалдай газайг маллах гэж
Манай хаад зоосонд дурлуулсан
Аялгууг нь атгаж авах гэж
Алтан өргөөт хаан зоос хийсэн...
... Төрөөр иргүнийг бадраах үүрэгтэй бөгөөтөл
Тунбаогоор төрийг бадраагаад хөгжил биш ээ
Ахуйг тунбаогоор орлуулаад
Ахуйт төр хоосрох бус уу
Ардаасаа гуйхуй, дээрэмдэхүй,
Хулгайлахуй хуурах уу болох бус уу
Хэрэггүй тунбаог үнэтэйд тооцвоос
Доромжлол биш гэж бодох юун
Үзэшгүй муухайг иргэн үзмүй
Таван зуун жил монголыг тамлах
Тахлын цагийг тунбао авчирнам” гэж Алтан Дээд Үнэний Аялгуунд бичжээ.

            Тэгээд Хатан Өжийгөөс асуулаа. “Мөнгөгүй бол өнөөгийн амьдрал чинь яах болж байна аа. Бүх улс орон мөнгөөрөө л наймаалцаж амьдрал, ажил үйлсээ залгуулдаг шүү дээ.” гэтэл “мөнгөндөө байна уу, мөнгийг хэрхэн хэрэглэхдээ байна уу, үр өгөөж нь яаж ч байсан зон олных нь олонхийн ухаан, ухамсар, амьдралынх нь өнгө, шинж байдлаас нь харагддаг юм даа. Өөрсдийгөө харцгаа, юу гэж хэлмээр байна. Дээрээ ч, доороо ч зөв, үнэн байна уу??? гэв. Тэгэхлээр яалтай билээ дээ? гэтэл “ Малаа дэлхийн дайтай хөгжүүл. Одоогийн хэлээр МАЛ АЖ АХУЙгаа энэ үетэйгээ эгнүүлэн хамгийн дээд зэргээр, дээд хөгжлөөр өрнүүл. Тэгэхдээ суурьшмал байдлаар биш шүү. Мал чинь амьд амьтан, хөдөлж байж л илүүг өгдөг юм.  Бидний үеийн ухааныг цэцэглүүл. Мал өөрөө өсч арвиждаг хайхамшигтай зүйл. Алт шиг хорогдоод хоосорно гэж үгүй, хэрвээ идэш өвс нь арвин элбэл дэлбэг байвал. Малын юу ч хаягддаггүй юм.
            Гол нь танай дэлхийнхэн удахгүй хиймэл юм хэрэглэхээ болино. Бүх зүйл малын гаралтай, ургамлын гаралтай цэвэр эдийг хамгийн үнэтэйгээр авдаг болно доо. Тэгэхлээр малын үйлийг дээдийн дээд хөгжлөөр нь явуулж чадваас тэр мөнгө гэдэг та нарын хүсэл мөрөөдлийн охь чинь гадагшаа биш, дотогшоо урсана, тийм биз?
            Ноос ноолуур, арьс шир, мах, сүү, айраг, архи\архинд дуртай улсуудад энэ нь бас эм болог дээ\, яс туурай, бүх юм нь нүдний гэм болох байлгүй дээ. Та нарын мэддэгээс гадна эмийн, утас, даавууны, тос, саван, цавуу, ясны гээд л тоолж хэлж мэдэмгүй бэлтгэлийн газрууд бий болно биз дээ. Өнөөдөр сүү, мах, арьс шир, эсгий, ноос ноолуурыг нь хагас хугасдаа ашиглаж байна. Үүнээс чинь ч өөр, илүү  өндөр хөгжлийн зүйлд ч хэрэглэх болно.
            Энд нэг ухаан хэлье. Бидний үед татварт малаас гадна хүн бүр толгой дараалан ургамал таримлын ҮРийг улсдаа тушаадаг байлаа. Хэн чадамгүйнхийг нь танайхаар баг сум хороо нь хариуцна даа. Юу гэсэн үг вэ?, хамтын хариуцлага, малаа хороохгүйн тулд, улам арвижуулахын тулд өвс ногоогоо арвинтай ургуулах гол шижим нь өвс ургамлын ҮР байсан юм. Газар дээр байгаа бэлэн зүйл, хайж, онгижиж түмэн зовлон ч болохгүй.  Та нар шиг өвс ногоо ургаасай гээд мөрөөдөөд зүгээр хэвтэж байх уу? аан??? Өвс, ургамлын үрийг хэзээ цацахав, хаана цацахав гэдэг чинь ч бас ухаан. Билчээр сүйтгэлээ гэнэ шүү, нүүж сэлгэж явдгийн учрыг мэдэх үү? Газраа хамгаалж, өвсөө арвинтай ургуулж байгаа ухаан, хэзээч билчээргүй болно гэж байхгүй, энэ уудам сайхан нутгийг ашиглах аргаа мэдэхгүй шүү. Та нар алт шороогоо угаах гэж хязгааргүй гүн, олон олон худаг гаргаж чадаж байж, билчээрээ услах чадал-ухаанаа олохгүй гэж үү хэхэхэ,  дахин хэлэхэд өвс нь байвал, ус нь байвал мал өөрөө өсөж үрждэг мөнгө шүү дээ. Газар дэлхий ч сэргэдэг юм, золигууд аа. Танай үед илүүтэй хөгжүүлэх боломж бололцоо нь байна. Ухаан, хүслийн зүй нь л дутагдаад байна. Заа тэгээд ухаад эргэцүүлэн бодоорой доо, үрсүүд. Газраа хоосолмоор байна уу? Гайхагдан хөгжмөөр байна уу? Малыг дагаж бусад бүх хөгжил чинь ирнэ дээ, ухаан чинь ч тэлнэ, газарч огторгуйч, зурхайч, шинжээч ч болно, 1300 мэргэжлийг нэг хүн маш хурдан эзэмших байлгүй дээ, дэлгэрч дэгжмээр байвал  малаа хөгжүүл, үсрэнгүй “нүүдлийн” НЭҮРИТ засгийг цогцлооцгоо” гэв ээ.

            Заа, багахан юм бичих гэсэн чинь бас их болчихлоо. 2 өдөр дамнуулчихав.  

ГийгЭЛ удган                                                           2013-11-28 13:20:53


No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.