Дэлхийн
алдарт, орчин цагийн зөнч Ванга (Вангалия Пандева) \1911-1996 он\ “Тэнгэрээс
нэгэн чулуу унаж, тэр чулуунаас нэгэн ном гарснаар хүн төрөлхтөн шинэ мянганд
түүгээр замнах болно” гэж айлдсан байдаг. Энэхүү номны тухай өөр бусад
алдартнууд ч бичиж үлдээсэн нь нэн сонирхолтой. Их эзэн Хаан: Тэнгэрийн элч нар
энэ дэлхийн хаана ч мэндэлдэг, Тэнгэрийн зарлиг, жаягийг гүйцэлдүүлдэг, аль ч
хугацаанд хэрэгжүүлж биелүүлж байсан талаар хэлснийг Эрхэм Та санаж буй биз ээ.
Зороастр \МЭӨ 626-551 он\, Мани\216-276 он\, Мишель Де Нострадамус\1503-1566
он\ байна уу, хэн нь ч байлаа, тэд ТЭНГЭРийн хүүхдүүд, зарим нь аугуу ЭЛЧ нь
байсан учир тэд Мөнх Тэнгэрийн хэлийг хүн төрөлхтөнд олон янзын хэлбэрээр, оюун
ухааныхаа чадал, чадварынхаа хүрээ, хэмжээгээр хүргэсэн бололтой. Тийм ч учраас
зөнч Вангагийн хэлсэн энэ ганцхан өгүүлбэр л гэхэд ТЭНГЭР Эцгийн дамжуулсан
гарцаагүй ҮНЭН мэдээлэл болох нь дамжиггүй ээ.
Энэхүү ном бол Их Эзэн Хааны бэр, Бөө Сэцэн, Их Моногоуул Улсын Их Хуралдайн дарга байсан, СОРХАГТАНИ бэхи Хатны оюун билгийн их ундаргын сор нь болсон “ХӨХ МОНГОЛыг Нүүдлийн соёлоор бадраах ИХ ЗАСГийн Алтан Дээд ГЭР ИЭ” нэртэй амьд судар билээ.
Энэ удаа би Хатны Алтан Судрын босгыг алхан орж, доторх эрдэнэсийн сан руу мөлхөн юу мэдэрч эхэлсэн талаар Та бүхэндээ толилуулъя гэж шийдлээ. Уг нь би энэ Судрын “Дэм, дэмчийн тухай”, “Андын тухай” уншиж, өөрийн ойлгосон тэр хэмжээндээ Та бүхэндээ хүргэх үүрэгтэй, гэтэл энэ оршил хэсгийг хүргэхгүй л бол дутуу санагдаад, ийнхүү бичсэнг хүлээн авна уу.
Яагаад мөлхөж гэж? Би энэ аугуу номыг барьж үзсэнээс хойш 8
сар болжээ. Олон удаа ч уншлаа, хоосон цээжлэхийг ч оролдлоо... Гэтэл дөнгөж
одоо л би энэ эрдэнэсийн сан дотор чөлөөтэй мөлхөж, хаана нь юу байгааг, хааш
нь яаж уншихыг, юуг юутай нь харьцуулахыг, юуг юугаар нь сүлжих гэх мэтийн ерөнхий
хөдөлгөөнийг хийж сурч байна. Би цааш нь, өвөг Дээд монгол “хэл”д ормоор байна,
мөн би хөлд ормоор байна, би босож алхмаар байна, би “спорт” алхаагаар алхаж,
гүймээр байна ш дээ. Ёстой, “хэлгүй бол хөлгүй” гэдэг үг л жинхэнэ утгаараа
батлагдаж байна даа.
Бид чинь ямар өрөвдөлтэй “хүн” болчихсон юм бэ!?! Есөн буман\900000\ жил байтугай Найман зуун жилийн тэртээх Өвгөд буурлынхаа оюун ухаанд хүрч чадахгүй болтлоо оюун, билэг, ухаан маань доройтон балартсан байна шүү дээ. Гадаадад улаан дипломтой төгсөж, Төрийн дээд байгууллагад олон жил ажиллаж, бас ч хүү шагнуулж, томчуудаар магтуулж явсан би өчүүхэн мангдай болохоо мэдэж, ичиж сууна.
Гэхдээ бид бас азтай. Ямар оюун билэгт, ухаант, удмын дайчид бидэнд энэ номыг хүргээ вэ? 800 орчим жил үеэс үедээ дамжуулан цээжлүүлж хүргэсэн “Хөх нохой” овогтныхыг, хамгийн сүүлчийн өртөөлөгч, хөрвүүлэн тайлан тайлбарлагч, бараг бүх насаараа энэ номыг тархиндаа хамгаалж, 26 жил оюун билгээ хөвчлөн байж цаасан дээр буулгаж ном болгосон Журнайн Нүрзэд агсныг дэлхий даяараа гайхан биширч үнэлэх нь гарцаагүй ээ.
Нүрзэд гуйн хөрвүүлээд орчин цагийн монгол хэлэнд буулгасныг
ч уншаад уншаад ойгодоггүй, өвөг монгол хэлээр галигласныг нь бүүрч үсэглэн
уншиж чадахгүй байна. Би гэхэд өрөөнийхөө хаалгыг хааж байгаад чанга дуугаар
1-р ангийн хүүхэд шиг л олон удаа уншиж байж арай гэж хэл эвлэрч үгийг нь уншиж
сурч байгаа. Энэ чинь юу болж байна аа...? Мэдээж зарим нь олон зуун жилийн
хөгжлийн явцад “хэл” өөрчлөгдөж л таараа гэж өөрсдийгөө өмөөрөх биз. Бид түүх,
удам судраа мэдэхгүй л бол мангдай адил байх нь ойлгомжтой болчихсон цаг үе
тулчихсан юм биш үү?
Өрлөг түүхээ үнэнээр нь эс ухаарваас өнөөдөр самуурдаг
Өнөөдөр самуурваас ирээдүй
галзуурдаг гэж нэгэн эрдэмтэн бичсэн байдаг.
Бид аугуу Монгол өвөг Дээдсийнхээ хэлийг өөрчлөн мартаж,
хаяж, гэхдээ тэднийхээ олон зуун мянган жилийн туршид олж гэгээрсэн ХУР эрдэм
мэдлэг, ухааныг нь үрэгдүүлэн гээсэн нь хамгийн том эмгэнэл юм байна гэдгийг л
хатуу ойлгож авлаа. Бид энэ эмгэнэл, гутамшигт байдлаас салахын тулд Хатны
Алтан Судрын эрдэнэт сургааль, онолыг судлан ойлгож амьдралдаа хэрэгжүүлэх,
удамшуулан уламжлуулах, ард олноо сэхээрүүлэн гэгээрүүлэх зайлшгүй шаардлагатай
болжээ.
Бөө Сэцэн Сорхагтани бэхи\бэкүнэ ч гэдэг\ Хатны бидэнд үлдээсэн
энэ Аугуу Судар бол:
Нэг. Түүхт Судар. Эх дэлхийн үүсэл, хүний үүсэл хөгжлийн хичнээн зуун сая жилийн түүхийг хамруулан багтаасны дотор хөх толботны бий болж дэвжиж дээшилсэн бүхэл бүтэн есөн буман\900000\ жилийн түүхийг хэдхэн өгүүлбэрт гайхамшигтайгаар тод томруун урлаж чадсан нь энэ Монгол Хатаны оюуны ИХ Дээд чадвартайг харуулж байна. Хөх нуруутнууд есөн буман жил гэгээрч Монгол өвгөдийн Суу ухааныг хураан өвлүүлжээ. Сударт энэ талаар:
Есөн зуун мянган жилийн тэртээ
Эрэгнэгийн улаан бургадад
Хөх нуруут хүүхэд мэндэлжээ гэж
өгүүлсэн нь хөх нуруу, хөх толбын учир начрыг есөн буман жилээс олж судлах,
мэдэх, ухаарах ёстойг харуулж байна.
Сэцэн Хатан Монголчуудын хөгжлийн сүүлийн буман\100000\
жилийн Өтүгэ, Мугулюй, Манукол, Хөх Моногоуул улирлуудыг ухамсар, боловсрол,
онолтой нь нэгтгэн дүгнэж, өвлүүлэн үлдээсэн байгааг өнөөгийн бидний 800 жилийн
тэртээх Их Хааныхаа түүхийг ч бүрэн гүйцэд мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй,
зарим нь худал мэдэмхийрэн гуйвуулан гутааж Монгол түүхээ доромжлон доош хийж
байгаатай харьцуулан жинлэхэд ямар их зөрүү байна вэ? Бид хаана “хар”лаж явна
вэ?
Түүхээс багахан хэсгийг оруулъя. Өтүгэ хижи гөрөөсүүд дөрвөн
буман\400000\ жилийг туулж буман жил\100000\-д нь бүх сөргүүлэх ухамсар\өрцийг
нь цоолдог, үнхэлцгийг нь сугалж бусдыг мохоодог\-тай, таван түмэн\50000\ жилд
ний тархитай байх Өтүгэ ухамсрыг бий болгожээ. Өтүгэ ухамсрын дотор хүчийг
авьяас болгож, сөгдөж унасан бухыг шүтээнээ болгосноор Суу билгийн үүсэл Бөө
зөнг нээсэн байна. Сүүлийн 40000 жилийн өмнө хүн дэлтэй гөрөөс\морь\-ийг барьж,
уяж сойж сурган уналга ачлаганд хэрэглэн уул талыг туулж, ус мөрнийг гаталж
явсаар мэдвэл зохихуйг хураажээ. Ийнхүү Өтүгээс эхлэн Их Эзэн Хааны үе хүртэлх
буман жилийн түүхийн алтан жимээр ч бид аялах боломжтой нь үнэхээр сонирхолтой.
Хоёр. Зөгнөлт болон хөгжлийн бодлогот Судар. Монголчуудын өнгөрсөн түүхийг дурьдаад орхисонгүй, Хатан
ирээдүйг Монголыгоо дэлхийтэй нь хамт нэг бүрчлэн хэдэн үеэр нь угтан харж БӨӨ
Гэгээн Сэцэн билэгт ухаанаараа хэлээд анхааруулжээ. Энэ бэрх хэцүү “цөвүүн” цаг
ямар учир шалтгааны улмаас ирэхийг зүгээр нэг зөгнөөд хэлсэнгүй, харин энэ
цөвүүн цагийг хэрхэн давж туулах, тэсэж гарах, засаж залруулах арга
технологитой нь, ХЭН тэр үйлийг удирдан манлайлж хийхийг ч сануулан үлдээсэн
байна. Зөвхөн үүнээс харахад л дэлхийн нөгөө алдарт үзмэрч, зөнчдийн дэргэд
Монгол Хатны ухаан дэндүү хэтийдсэн байгаа нь гайхалтай биш гэж үү. Энэ нь
нөгөө л Монгол БӨӨ Гэгээн Тархины хүч чадал гэдэгт эргэлзэхгүй байна. Магадгүй,
Судар дахь энэхүү Алтан сургааль нь дэлхийн цаашдын хөгжлийн олон зуун мянган
жилийн ГЭРЭЛТ ЗАМ нь болох биз ээ.
Гурав. ҮНДСЭН хуульт Судар. “ХӨХ МОНГОЛыг Нүүдлийн соёлоор бадраах ИХ ЗАСАГийн Алтан Дээд ГЭР ИЭ” Сударт дэлхий, хүн төрөлхтний түүх, хөгжлийг хамруулсаны зэрэгцээ Монгол Улсаа хөгжүүлэн бадруулах, мандуулах бүхий л замыг нь гэрэлтүүлсэн ИХ ЗАСАГТ хуулийг шигтгэж өгснөөрөө АУГУУ ИХ гайхамшигтай юм.
Алтан Дээд ГэрИЭ, эдийчилвэл, “ГэрИЭ” нь гэрээ, ИЭ гэдгийг сударт 10 байдлаар тайлбарласан, жинхэнэ сонгодог түлхүүр үг. “Гэр” гэдгийг Судрыг уншсан хэнч бүхэл бүтэн онол байна гэдгийг ойлгоно. Энэ бүхнийг Та Судраас уншиж мэдэх учраас тэр бүрийг энд хуулан бичсэнгүй ээ.
Монголчууд Өтүгэ үеэс, эхийн эрхт ёсны сүүл үеэс хоорондоо
ГЭРЭЭ байгуулан аж амьдралаа тохиролцон төвхнүүлж иржээ. Өтүгэ улирлын энэ
гэрээг “Оройн Дээд ГэрИЭ” гэж, Мугулюй, Манукол улирлын үеийн гэрээг “Алтан
Дээд ГэрИЭ” гэж, Хөх Моногоуулын гэрээг “Үндэсний Алтан Дээд ГэрИЭ” гэж тус тус
нэрлэсэн байна. Эндээс эхлээд зарим үгийг одоочлон өөрийнхөөрөө тайлбарлах
болно. Буруу зөрүү байвал уншигч Та өршөөнө биз ээ.
Монголчууд өчнөөн төчнөөн буман жилийн түүхэнд зовж зүдэрч,
гэгээрч сэхээрч, ухаарсны эцэст Гэрээ гэгчийг байгуулж сурснаараа магадгүй
бусад мангдай нараас давуу байсан байх.
“Оройн” гэхлээр ямар ч л байсан бидний орон зайн ойлголтоор
бол аливаа юмны дээд хэсгийг орой гэдэг, тэгэхлээр энэхүү гэрээгээ Оройн Дээд
хэмээн хүндэлж, дагаж мөрдөх зүйлээ шүтэх утгаар нэрлэсэн байх нь. Дараа нь
гэрээгээ “Алтан” нэрээр ахицтай тодотгож үнэлж. Алт гэдэг бол металийн хамгийн
сайн чанарт, үнэлгээт зүйл гэдгийг тэр үедээ мэдчихсэн байж дээ. Одоо зарим
ухаантнууд алтыг дэлхий ээжийн “бие”-ийн гагнаас гэж үзэж ямарч зүйлд хэрэглэж
ашиглахыг хориглон уриалж эхэллээ. “Дээд” гэхлээр бүхнээс илүүг л тэгж
тодорхойлдог. Тэгэхлээр тэр үеийн хүмүүсийн Гэрээ бол олон жилийн хур эрдэм
мэдлэг, амьдралын туршлага дээр үндэслэгдсэн нарийн нандин зүйл байсан учраас
ийм нэртэй байжээ. Их эзэн Хааны үеийн гэрээ бол “Үндэсний” гэсэн тодотголтой
байгаагаараа ялгагдана. Үүнийг хэнч ойлгоно доо. Тархай бутархай олон жижиг
аймгууд, бие биентэйгээ дайсагналцаад олон зуун мянган жил болсон Зон ардыг
үндсээр нь, үндэстнээр нь нэгтгэн, нэгэн сэтгэхүй, нэгэн ухамсар, нэгэн мэдвэл
зохихуйд жагсааж чадсан аугуу Эзэн Хааны ГэрИЭ бол Үндэсний Алтан Дээд ГэрИЭ
байж таараа.
Энэхүү ГэрИЭ нь Үндсэн хууль байх талаасаа Өвгөдийн аугуу их эрдэм мэдлэг, ололт амжилт дээр тулгуурласан ёс, жаяг, дэг дэглэм, зан заншил, хамгийн гол нь хүнээ 1-р тавьж үнэжүүлсэн онол байсан учраас Монгол хүн, монголоороо амьдрахад таарч тохирсон ИХ ЗАСАГЛАЛ байсан ажээ. Гэтэл өнөөдрийн Монгол Улсын Үндсэн Хууль нь магадгүй Монголын сүүлийн хэдхэн зуун жилийн түүхийн мэдээлэл төдий ухаанаас цоохорлосон биз, гол яс мод нь харь орны хар бодлогыг түшиглэсэн учраас энэ засаглалын үндэс болсон “ардчилал”,”тэгш эрх” “нийГЭМ” гэгч олон лоозунг нь МОНГОЛ хүний яс цусанд таарч тохирохгүй байгаагаас МОНГОЛ УЛС маань уруудахын доодоор уруудаж, түмэн улс \90% нь\ маань туйлдан амьдарч байна. Монгол ухаан, монгол онолгүй явахад цөвүүн цаг ирнэ гэдэг нь энэ болж ээ.
Энэхүү ГэрИЭ нь Үндсэн хууль байх талаасаа Өвгөдийн аугуу их эрдэм мэдлэг, ололт амжилт дээр тулгуурласан ёс, жаяг, дэг дэглэм, зан заншил, хамгийн гол нь хүнээ 1-р тавьж үнэжүүлсэн онол байсан учраас Монгол хүн, монголоороо амьдрахад таарч тохирсон ИХ ЗАСАГЛАЛ байсан ажээ. Гэтэл өнөөдрийн Монгол Улсын Үндсэн Хууль нь магадгүй Монголын сүүлийн хэдхэн зуун жилийн түүхийн мэдээлэл төдий ухаанаас цоохорлосон биз, гол яс мод нь харь орны хар бодлогыг түшиглэсэн учраас энэ засаглалын үндэс болсон “ардчилал”,”тэгш эрх” “нийГЭМ” гэгч олон лоозунг нь МОНГОЛ хүний яс цусанд таарч тохирохгүй байгаагаас МОНГОЛ УЛС маань уруудахын доодоор уруудаж, түмэн улс \90% нь\ маань туйлдан амьдарч байна. Монгол ухаан, монгол онолгүй явахад цөвүүн цаг ирнэ гэдэг нь энэ болж ээ.
Дөрөв. Хүн бол Дээд нь гэдгийг тунхагласан Судар. Сорхагтани Хатан Судрыг бүлэглэхдээ Алтан Дээд Үнэний есөн
АЯЛГУУ-ны хөгийг бүтээсэн. “ҮНЭН” гэхлээр урт удаан хугацааны туршид монгол
амьдралаар шалгарч нотлогдсон учраас үүрд ҮНЭН байх нь. Яагаад Аялгуу гэж? Нэг
сайхан симфони хөгжмийн аялгуу зохиож байлаа гэж бодъё, нэг хөгжим нь,
тухайлбал хийл нь ч юм уу хөггүй дуугарч, тэр аялгуу ямар болох билээ?
Тэгэхлээр энэ сударт орсон Үнэн бол ямарч гаж, гацаа, худал хуурмаг байхгүй
учраас Үнэн өөрөө Аялгуу болон МОНГОЛ хүнээр бүтээгддэг байх нь. Энэхүү есөн
Аялгуу бүр хүний тухай. Хүнийг дээдлэхийн тулд хүнийг эрдэмтэй, ухаантай,
боловсролтой, мэргэшилтэй байлгах тухай.
Монгол хүн бүр Тэнгэртэй холбоотой, Тэнгэрийн үр сад. Яагаад гэвэл МОНГОЛ ӨВӨГ ДЭЭДЭС бүр Тэнгэрийн жаягаар амьдарч, зөв ухаарч, зөв мөрлөж, зөв уллаж, зөв шийрлэж, зөв өвлүүлж чаддаг байсан учраас ТЭНГЭР, ОНГОДууд болж чаддаг, нартын үрс нь энэ замбуулинд билэг ухаанаа, “үндсэн сүнсээ” хөгжүүлж ТЭНГЭР, ОНГОД болсон буурлуудынхаа сүнстэй нэгдмэл нэг цогц болж чаддаг байснаараа дэлхийг хүртэл ЗАСАГлаж чадсан түүхтэй.
Тиймээс Бөө Сэцэн Хатан, монгол хүн ямар эрдэм мэдлэгтэй,
боловсролтой, хүмүүжилтэй байж байж үнэ цэнэтэй болох тухай сургасан нь энэ Судрын
бас нэгэн оргил нь байх нь.
Хэн дэмч байх ёстой юм? Хэн яаж анд болж төрийг жолоодох юм?
Хэн юуны учир Моногоуул зөнд гэгээрэх ёстой юм? Хэн яаж Монгол эрх эдлэх юм?
Хэн яаж, юуны төлөө Тэнгэр болох юм? Хэн яаж Моныг огоуул болгох юм? Хэн яаж
Хөх монгол иргүнээр босоо амьдрах юм? Хэн яаж Засаглалыг тогтоож хөгжүүлэх юм?
Энэ Судрын гол цөм нь эдгээр асуултын хариу буюу 9 бүлэг Алтан Дээд Үнэний есөн
Аялгуу билээ.
Сударт хий хоосон ардчилал бичсэнгүй, хий хоосон хүний
эрхийг тунхагласангүй. Монгол хүн яавал үнэ цэнэтэй байхав? Яавал ядуу,
зүдүүргүй, төвшин сайхан амьдарч чадахав? Энэ бүхнийг онол, арга зүй,
технологитой нь энэ сударт сургасан байна.
Энд “эзэн эрхт” гэсэн үгийг товч тайлбарлая гэж бодлоо. Энэ холбоо үг Сударт их тохиолдоно оо. Эрх хэзээ үүсдэг вэ гэвэл тухайн хийх буюу зорьж мөрөөдөж буй үйлийнхээ талаарх мэдвэл зохих эрдэм мэдлэг, онолыг сударт зааснаар КҮ \Q\ сурлагын үзүүлтээр сурсан байж \энэ нь одоогийнхоор A,B-ээс дээш үнэлгээ болов уу\, дээр нь түүнийгээ бусдад үржихүйн хүрдээр түгээн дэлгэрүүлэх чадвартай болсон цагт л Та ЭРХ эдлэх нь. Үлгэн салган, хуурч мэхэлж байгаад димломтой болсон хүнийг хэзээ ч ажилд авахгүй нь дээ. ЭРХтэй болно гэдэг нь үргэлж ҮҮРГийг дагуулж явдаг, үүрэг хүлээнэ гэсэн үг ээ. Тухайлбал, газарзүйн багшийн эрхтэй болсон хүн шавийг сургах, газар дэлхий, ус, амьтан, бүхий л орчлонгийн зүйлийг мэддэг, хайрладаг... болгон сургах, хүмүүжүүлэх үүрэгтэй. Тэгэхээс нэр төдий гол горхийн нэр цээжлүүлээд цаад амин чанараар нь сургаж чадахгүй бол Та үүрэгтэн биш, таны эрх дутмаг байнаа л гэсэн үг. Энэ агуулгаараа ХАРИУЦЛАГА үүснэ. Ийнхүү эзэн эрхэт орон зай үүсч, багш шавийн хамтын хариуцлага бий болох нь. Таны эрх, үүргийн хариуцлага өндөр байх тутам Таны орон зай томорно, хамаарах хэмжээ, түвшин ихсэж, тэр хэмжээгээр мэдэлтэн болох нь. Та шавьдаа юм зааж тэднийг боловсруулж чадаагүй бол Та багшлах эрхгүй, эрх эдлэх боломжгүй, харин ч муу байсныхаа төлөө хариуцлага үүрч шат буурч доод түвшинд ажиллах ёстой. Таны эрдэм, мэдлэг чадвар, ур дүй бол хамгийн гол үзүүлэлт байх нь. Эрхтэй ч үүргээ мэддэггүй, хэрэгжүүлдэггүй, үүргээ мэддэг ч хариуцлага тооцдоггүй бол хэзээч ЭЗЭН ЭРХЭТ ОРОН ЗАЙ үүсэхгүй, энэ гурав амьд цогц болж байж бие засагдана, гэр засагдана, улс засагдана.
Ард түмнээ ядуу, зүдүү, хатууг амсуулж байгаагаараа 95 толгойтой атгаалжийн хар мангас буюу төрийн дээр суугчид ядаж суудлаасаа ховхрох ёстой. Ийм хариуцлага тооцдог засаглал байхгүй учраас ЭРХ,ҮҮРЭГ, ХАРИУЛАГА-ын буруу ОРОН ЗАЙ тогтдогийг ХАТАН хатуу хэлж анхааруулсан байна. Эрдэм мэдлэг дээр бус ЭРХгүй мэдэл, эд хөрөнгө дээр тулгуурласан Засаг бол ТӨР биш. Жижиг боловч том жишээ: Японд цунами болоход ерөнхий сайд нь огцорч байгаа нь, хэдийгээр байгалийн давагдашгүй хүчин зүйл боловч Та угтаж мэдэж, тосож бэлтгэж, тэсэж үлдэх байсан шүү гэсэн зарчим л энд үйлчилж Хариуцлагын орон зай гэгчийг хатуу тогтоосон нь илүү шударга ҮНЭН байгаа нь харагдаж байна.
Энд “эзэн эрхт” гэсэн үгийг товч тайлбарлая гэж бодлоо. Энэ холбоо үг Сударт их тохиолдоно оо. Эрх хэзээ үүсдэг вэ гэвэл тухайн хийх буюу зорьж мөрөөдөж буй үйлийнхээ талаарх мэдвэл зохих эрдэм мэдлэг, онолыг сударт зааснаар КҮ \Q\ сурлагын үзүүлтээр сурсан байж \энэ нь одоогийнхоор A,B-ээс дээш үнэлгээ болов уу\, дээр нь түүнийгээ бусдад үржихүйн хүрдээр түгээн дэлгэрүүлэх чадвартай болсон цагт л Та ЭРХ эдлэх нь. Үлгэн салган, хуурч мэхэлж байгаад димломтой болсон хүнийг хэзээ ч ажилд авахгүй нь дээ. ЭРХтэй болно гэдэг нь үргэлж ҮҮРГийг дагуулж явдаг, үүрэг хүлээнэ гэсэн үг ээ. Тухайлбал, газарзүйн багшийн эрхтэй болсон хүн шавийг сургах, газар дэлхий, ус, амьтан, бүхий л орчлонгийн зүйлийг мэддэг, хайрладаг... болгон сургах, хүмүүжүүлэх үүрэгтэй. Тэгэхээс нэр төдий гол горхийн нэр цээжлүүлээд цаад амин чанараар нь сургаж чадахгүй бол Та үүрэгтэн биш, таны эрх дутмаг байнаа л гэсэн үг. Энэ агуулгаараа ХАРИУЦЛАГА үүснэ. Ийнхүү эзэн эрхэт орон зай үүсч, багш шавийн хамтын хариуцлага бий болох нь. Таны эрх, үүргийн хариуцлага өндөр байх тутам Таны орон зай томорно, хамаарах хэмжээ, түвшин ихсэж, тэр хэмжээгээр мэдэлтэн болох нь. Та шавьдаа юм зааж тэднийг боловсруулж чадаагүй бол Та багшлах эрхгүй, эрх эдлэх боломжгүй, харин ч муу байсныхаа төлөө хариуцлага үүрч шат буурч доод түвшинд ажиллах ёстой. Таны эрдэм, мэдлэг чадвар, ур дүй бол хамгийн гол үзүүлэлт байх нь. Эрхтэй ч үүргээ мэддэггүй, хэрэгжүүлдэггүй, үүргээ мэддэг ч хариуцлага тооцдоггүй бол хэзээч ЭЗЭН ЭРХЭТ ОРОН ЗАЙ үүсэхгүй, энэ гурав амьд цогц болж байж бие засагдана, гэр засагдана, улс засагдана.
Ард түмнээ ядуу, зүдүү, хатууг амсуулж байгаагаараа 95 толгойтой атгаалжийн хар мангас буюу төрийн дээр суугчид ядаж суудлаасаа ховхрох ёстой. Ийм хариуцлага тооцдог засаглал байхгүй учраас ЭРХ,ҮҮРЭГ, ХАРИУЛАГА-ын буруу ОРОН ЗАЙ тогтдогийг ХАТАН хатуу хэлж анхааруулсан байна. Эрдэм мэдлэг дээр бус ЭРХгүй мэдэл, эд хөрөнгө дээр тулгуурласан Засаг бол ТӨР биш. Жижиг боловч том жишээ: Японд цунами болоход ерөнхий сайд нь огцорч байгаа нь, хэдийгээр байгалийн давагдашгүй хүчин зүйл боловч Та угтаж мэдэж, тосож бэлтгэж, тэсэж үлдэх байсан шүү гэсэн зарчим л энд үйлчилж Хариуцлагын орон зай гэгчийг хатуу тогтоосон нь илүү шударга ҮНЭН байгаа нь харагдаж байна.
Эрдэм мэдлэгтэй болчихоод түүнийгээ амьдралд хэрэгжүүлж
чаддаг үүрэгтэн болж, түүнээсээ учрах аливаа хариуцлагыг хүлээж чаддаг болсон
цагт тэр хэмжээгээр ОРОН ЗАЙ үүсч Та аливаа Эрхийнхээ ЭЗЭН нь болох нь ээ. Эзэн
эрхт гэдгийг маш товчоор, ерөнхий байдлаар тайлбарлахад ийм байна. Аянга Удган
үүнийг, бөө-зайран, удганы эзэн эрхтэй болох талаар “БӨӨ Гэгээн Тархи” нийтлэлдээ
маш гоёор тайлбарласан бий. Сударт байгаа эзэн эрх, орон зай, хамтын хариулага
гэдгийг тухайн асуудал бүрээр нь зөв задлан ойлгоно биз ээ.
Тав. Шинжлэх ухаанч Судар.
Судартаа
Хатан өнөөгийн шинжлэх ухааны нээж, нотолж чадаагүй олон юмс, үзэгдэл, онолыг
гайхамшигтайгаар шигтгэж өгчээ. Энэ бүхэн Монгол Өвөг Дээдсийн аугуу эрдэм,
мэдлэгийн Алтан САН юм аа. Хамгийн наад зах нь буган хөшөө буюу дүрсэт бичиг,
худам бичиг, Тэнгэр-Онгод-сүнс-бөө, албин-тийрэн-бирд-сүнс, үйлийн үр, зөн билэг
гэх мэт, онол талаасаа, Алтан дээд үнэний онол, ГЭР-ийн онол, УЯЛГа-ын онол,
МОН-ы онол, Сүнс биеийн онол, Эзэн биеийн онол, Тэнгэрийн онол, Чин үнэний
онол, Чу-гийн онол, Мөл-үсүн онол зэрэг олон сайхан нээлтүүд энэ сударт буй.
Монголын Өвөг Дээдэс орчин үеийн гэх “ГЭРЭЛ-ийн хүчний дээд нэгдэл”\супер
динамик\-ийн онол, нар, сар, од мичидийн тухай онол, Ертөнцийн хөдөлгөөний дээд
нэгдлийн хуулийг ч мэдэж, таньж ойлгон, түүндээ зохицон амьдарч Тэнгэрийн жаягт
тааруулж, Тэнгэрийн зарлигийг хэрэгжүүлж байжээ...
Алтан Судрын талаарх талархлын үгс дуусашгүй биз ээ. Судрын үг байтугай авиа нь ч утга илэрхийлдэг амьд, амин чанартай. Нимгэн жижиг тархи, ядмаг дутуу боловсролтой бид Бөө Сэцэн Хатны үлдээсэн Амьд Судрыг бүрэн тайлж ойлгох хүртэл нэлээд урт хугацаа шаардагдах бололтой. Гэхдээ Судрын үндсийг тавилцсан Их Эзэн Хаан, түүний зөвлөх, мөргүн багш нар болох Дол Ухайта мөргүн \Долойдой мэргэн\, Чу мөргүн \Цоо мэргэн ч гэдэг\ өнөө цагт Тэнгэрээс улаачдаа залран бууж үнэтэй алтан сургаалиа хайрлаж байгаа нь бидэнд Их Дэм болж буй. Аянга Удган шиг энэ Судрыг арга, билэг талаас нь хослуулан зөв тайлж бусдыг гэгээрүүлж байгаа ДЭМЧ одоохондоо ховор байна даа.
Алтан Судрын талаарх талархлын үгс дуусашгүй биз ээ. Судрын үг байтугай авиа нь ч утга илэрхийлдэг амьд, амин чанартай. Нимгэн жижиг тархи, ядмаг дутуу боловсролтой бид Бөө Сэцэн Хатны үлдээсэн Амьд Судрыг бүрэн тайлж ойлгох хүртэл нэлээд урт хугацаа шаардагдах бололтой. Гэхдээ Судрын үндсийг тавилцсан Их Эзэн Хаан, түүний зөвлөх, мөргүн багш нар болох Дол Ухайта мөргүн \Долойдой мэргэн\, Чу мөргүн \Цоо мэргэн ч гэдэг\ өнөө цагт Тэнгэрээс улаачдаа залран бууж үнэтэй алтан сургаалиа хайрлаж байгаа нь бидэнд Их Дэм болж буй. Аянга Удган шиг энэ Судрыг арга, билэг талаас нь хослуулан зөв тайлж бусдыг гэгээрүүлж байгаа ДЭМЧ одоохондоо ховор байна даа.
Их Моногоуул Улсын малчин нь л гэхэд мянга хол давсан
мэргэшилтэй байжээ. Малчин, тууварч, харваач, анчин, хүн судлаач, амьтан
судлаач, ургамал судлаач, мал үржүүлэгч, газар зүйч, огторгуйч, цаг уурч,
зурхайч, одон оронч, оёдолчин, хивсчин, мужаан, төмөрчин-дархан, будаг гаргагч,
цавуу хийгч, урлаач, зураач, хөгжимчин, дуучин, үлгэр туйлс хайлаач, тогооч,
үйлдвэрлэгч\архи, хурууд, ааруул ээзгий, айраг, хоормог, боорцог, борц,
цийдэм..,хийнэ\, малын эмч, хүний эмч, домч, бөх, бөө, удган, зайран, үзмэрч,
нүүдэлчин, ачигч, жин тээгч, тариачин, модчин, өвсчин, цэрэг, цэргийн жанжин,
эхнэр, нөхөр, асрагч, хүмүүжүүлэгч, багш, сурагч, оюутан, эрдэмтэн, эрдэм
шинжилгээний ажилтан, жолооч, улсдаа татвар төлөгч, засагч Дэмчийн нэг нь
малчин байжээ, гээд л мэргэшил нь мянга давдаг байсныг та өөрсдөө нэмээрэй.
Үнэхээр ч малчны дээр гарах боловсролтон, мэргэшилтэн энэ цаг дор үгүй
бололтой, даанч бидний үеийнхэнд мал маллана, малчин гэхээр мангас мэт ойлгодог
ухамсрыг удамшуулсан, удамшуулж байгаа нь тун харамсалтай.
Улсын Эзэн Хаан байхын тулд мэдвэл зохих бүх 35 эрдэм, онол,
бөө зөн боловсрол... зэргийг мэдсэн, эзэмшсэн, түүнийгээ гаргууд хэрэгжүүлж
чаддаг, ДЭМЧ, КАУМ-БӨӨЧ, УДИРДАГЧ-МАНЛАЙЛАГЧ байх ёстой аж. Төрийн түшээд ч
тодорхой шалгуур үзүүлэлтийг давсан, Моногоуул Эрдэм, Онолоор КҮ сурлагатан
байж л эрх эдэлж, мэдэлтэн-үүрэгтэн болох нь, хариуцлага нь ч хатуу хахир байх
ёстой юм байна. Нэг салбарын нэгхэн чиглэлээр димлом авчихаад ЗОН ТүмЭН-ийг
удирдаж, засаж чиглүүлнэ гэж лав хэрхэвч байж болохгүй нь дээ!!!
Байнга хэрэглэгддэг нэг үгийг Ж.Нүрзэд гуайн тайлбарласнаар
хүргэе ээ. Тэрээр: “Хау ухайм чу уг – энэ үгийг бид одоо гайхамшиг гэж хэлдэг
бололтой. Хау- морьтон баатрууд, ухайм-оюун ухаан, чу-ээлтэй нь үнэн, уг-язгуур
гэсэн утгатай. Энэ үгийг ойлговол Морьтон баатруудын оюун ухааны ээлтэй язгуурт
зохицсон гэсэн утгыг агуулна. Харин бид одоо гай язгуураар илэрхийлж байгаа нь
таарахгүй биз ээ” гэжээ. Үүнээс үзэхэд бид хичнээн үгийг буруу зөрүү
хэрэглэснээр “амны бэлгээс ашидын бэлгэ”-ээ алдаж байгаа бол доо.
Судлах юм их байна, ухаж ойлгох юм ч их байна, сэхээрэх
дараа нь гэгээрэх асуудал, боловсрох, мэргэших асуудал шил шилээ даран хүлээж
байна. Залуучууд маань цаг алдалгүй, биеэ засах ажлыг оройлон хийнэ байх.
“Сударт байгаа Дэмч нар, Анд нар бол Гэрлийн өргөөний залуус шүү” гэж Аянга
Удганы дахин дахин сануулсныг тунгааж гүйцэлдүүлнэ биз ээ.
Хүн төрөлхтөн шинэ мянганд Бөө Сэцэн Сорхагтани бэхи хатны
туурвисан Амьд Судараар замнах нь Чин ҮНЭН болжээ.
Энд хүрээд өндөрлөе. Дараагийн миний пост бол Үндэсний Алтан Дээд ДЭМ-ийн тухай байх болно. Гэрлийн Өргөөний Та бүхнийг өөр өөрсдийн ойлгосон мэдсэнээ харамгүй нэгтгэж шүүмж хийнэ гэдэгт итгэлтэй байна.
ДЭМИЙН
ТУХАЙ
“ДЭМ”
гэсэн үг Сорхогтани бэхи
Хатаны Сударт олон удаа давтагдана.
Орчин цагийн эрдэмтэд ДЭМ гэдгийг:
- Я.Цэвэлийн 1966 оны “Монгол хэлний товч тайлбар толь” –д
а/ ая эв, арга зүй, дэмийг
олох, дэмтэй хүн,
б/ үйл явдалд бусдаас олсон ямар нэгэн тусламж дэмжлэгийн зүйл,
2. И. Дамбажав болон бусад
зохиолчдын 2006 оны “Оюун билгийн мэлмий нээгч аялгуу сайхан Монгол үгийн
дээж. Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар”-т
а/ ая эв, арга зүй, ая дэм
б/ тус дэмжлэг гэж тус тус тайлбарлажээ.
Билгүүн номч, академич Журнайн
Нүрзэд агсан ДЭМ гэдгийг
Ялан дийлж, үржихийн хүрдээр
түгэн дэлгэрэх сурлагат, Нүүдлийн соёлт, Эзэн эрхэт, Оройн Дээд ГэрИЭ-т,
Сүүн-эхт сэхээрэл болвоос ДЭМ болж удамшсан
гэж хөрвүүлсэн байна.
Дэмийн тухай бидний орчин
үеийн ойлголт Өвгөд Дээдсийнхээс асар их зөрүүтэй болох нь харагдаж
байна. Бид ДЭМийн тухай ойлголтыг зөв ойлгосноор Дэмч, Андын тухай ойлголт руу
орох ёстой юм. Харин би Нүрзэд агсны хөрвүүлснийг өөрийн ойлголтоор бичих
учраас Эрхэм Та эрэгцүүлэн тунгааж зөв бурууг ялган цэгнэх биз ээ.
Алтан Дээд Гэр ИЭ-д мөнхөрсөн Дэм
бол хамгийн энгийнээр ойлгоход СЭХЭЭРЭЛ ажээ. Сэхээрлийг дараахь таван
тодотголтойгоор тусгасан байна. Үүнд :
а/ Ялан дийлж, үржихийн
хүрдээр түгэн дэлгэрэх сурлагат;
б/ Нүүдлийн соёлт;
в/ Эзэн эрхт;
г/ Оройн Дээд ГэрИЭ-т;
д/ Сүүн-эхт.
Эдгээр таван зүйлийг мэдэж ойлгон
сэхээрч үр удамдаа удамшуулж чадваас энэ нь Дэм болох нь. Энэ таван ойлголтыг
тус тусд нь Хатаны сударт дэлгэрүүлэн тайлбарласан, мөн Аянга Удган ч
тайлсан, бусад хүмүүсийн тайлбарууд ч буй учраас энд давхардуулан хуулан
бичсэнгүй ээ.
Хөх нуруутнуудын есөн буман жил буюу
900 мянган жилийн турш олж хурааж, өвлүүлсэн ухаан бол Монгол Өвөг
Дээдсийн Суу Ухаан билээ.
Хатаны сударт сүүлийн буман буюу 100
мянган жилийн Монгол СУУ Ухааныг нарийвчлан авч үзсэн. Монголчуудын
нүүдлийн соёл иргүншлийн хөгжлийн үе шатуудыг Өтүгэ, Мугулюй, Манукол,
Хөх Моногоуул улирал гэж ангилан нэрлэдэг. Улирал бүр өөр өөрийн онцлог бүхий
түүх, соёл, ухамсар, боловсрол, ГэрИЭ, зарчимтай.
ДЭМийг Өтүгэ үеэс таньж мэдсэн
бөгөөд тэр үеийн мангдай нар Мон ухамсартай, БӨӨ ИЭ тархитай, буган бичгийн
соёлтой, Оройн дээд гэрИЭтэй, хазаартай морин зарчимтай байсныг өгүүлжээ.
Монголчууд Өтүгэ үе буюу эхийн эрхт ёсны сүүл үеэс хоорондоо ГЭРЭЭ байгуулан аж
амьдралаа тохиролцон төвхнүүлж ирсэн. Өтүгэ улирлын энэ гэрээг “Оройн Дээд
ГэрИЭ” гэж, Мугулюй, Манукол улирлын үеийн гэрээг “Алтан Дээд ГэрИЭ” гэж,
Хөх Моногоуулын гэрээг “Үндэсний Алтан Дээд ГэрИЭ” гэж тус тус нэрлэсэн байна.
Гэм хийхгүй л бол ДЭМ болдог зарчим нь Алтан Дээд ГэрИЭний Үндэсний ҮНЭНд тооцогджээ.
Яагаад гэм хийхгүй бол Үндэсний Үнэнч Дэм болно гэж?
Хэдийгээр ХӨХ нуруутнууд Өтүгэ,
Мугулюй, Мануколын хичнээн түмэн жилийн хүний хөгжлийн асар хүнд хэцүүг
туулахдаа ухамсар, сэхээрэл нь байнгын дэвшил хөгжлөөр дээшилж байсан ч
гэм зэмээсээ салж чадаагүй байна.
Алтан дээд ГэрИЭнд ҮНЭН болж
шалгарсан “гэм хийхгүй л бол ДЭМ болдог” зарчим нь бидний үед ч хүчин
төгөлдөр хэвээр байсаар байгаа нь тун ч гайхалтай. Түүхийн урт хугацааны
туршид ҮНЭН гэдэг нь батлагдаж нотлогдсон учраас тэр биз ээ. Хөгшчүүл ч
“бусдадаа гай болохгүй л амьдрах юмсан” гэж ярьдаг. Гэтэл өнөөдөр гэм хийхгүй
хүн бараг алга даа. Уур уцаар, хэл ам хэрүүл, зодоон, аллага, дээрэм, хулгай,
худал хуурмаг, архидалт, яр янхан гээд нэрлээд байвал асар их гэмийг сэтгэл,
хэл, биеэрээ үйлдэж бусдадаа гай болж байна. Төр нь ч бурууг үйлдэж ард зоныг
арчаагүй амьдрал руу хөтөлж байна. Бүүр дэлхийдээ ГЭМ тарьж сүйрэл рүү уруудаж
явна.
Тэгэхлээр гэм хийхгүй байх тэр
СЭХЭЭРЭЛийг ойлгуулж, ухамсарлуулж, удамшуулж чадсанаараа зөвхөн бусдадаа болон
улсдаа төдийгүй, орчлон дэлхийдээ ДЭМ болох нь ээ.
“Нар, сар, сүүнээс оул бие нь тэжээгдэвч нас, араншин нь хижи хэвээрээ
байж, омог бүлийн харилцаа ч хижи хэвээр үлджээ. Бүх амьтан адил
идэштэй, байгальд захирагдан зохицох боловч хүн гэгч хижи гөрөөс л идэхийн тулд
бусад ижил төрлөө дээрэмдэж хоолыг нь булааж араатан амьтнаас ч дор идэлхүү
байжээ” гэж хичнээн түмэн жилийн өмнөх, нөгөөх эртний хоцрогдсон галвын үеийн
хүмүүсийг Сударт нэрлэсэн байна. Гэтэл өнөө үеийн хүн төрөлхтөн хэдийгээр
материалаг түвшнээр гайхамшигт ахиц гаргасан боловч, оюун ухаан, үйлдлээрээ
араатнаас ч дор болсон байгааг Бөө Цэцэн Хатан урьдчилан зөн билгээрээ харж
Судартаа цөвүүн цаг ирэхийг ч нэг нэгэнгүй бичсэн бололтой.
Араатан амьтан төрлөө алдаггүй
байхад хүн гэгч хүнээ алж, зарж, зарцалж, хорлож, эрхтнийг нь авахын тулд
өчүүхэн өөдөсхөн үрсийг нядлахыг юмын чинээнд бодохоо байсан үе болж. Агаар
чийг бол хүний хоол хүнс, эрчим хүч авах нэг чухал эх үүсвэр гээд Сударт
тод томруун биччихсэн байхад өнөөдөр хэдхэн шуналт хижи нарын гай гэмээр АГААР,
УС нь хордоод бултаараа гайтаад амьдарч байдаг... Ганцхан жишээ, Уул уурхай
улсыг аварна гэсэн мөчидхөн ухаан бодлогын хар гайгаар газраа ухагчдыг татвараа
төлж улсын санг бүрдүүлж байгаа гэсэн нэрийн дор тэднийг өөгшүүлэн хамгаалж
байгаа нь жинхэнэ мөн чанартаа газар нутгаа ховхлон гэмтээж нэг гэм
тарьж байна, ус ундаргыг нь хордуулж нэг гэм тарьж, усгүй болгож бас нэг
гэм, ард зоныг хортой усаар ундаалж өвчлүүлж хордуулж нөгөө нэг гэм,
баян болсон гэж ихэрхэж ард зоныг сэтгэл зүйн хувьд хорлож бас нэг гэм,
эх дэлхийнхээ газрыг нөхөшгүйгээр хоослон хөндийлж жинг нь багасгаж, дэлхийн
хөрс, гүнийг бүрдүүлэгч бүхнийг устгаж нөхөж баршгүй гэм учруулж байна.
Үүнтэй уялдан асар их бусад гэм урган гарч байгааг та бүхэн мэднэ.
Тэгэхлээр төрийн бодлого зохиогчид нь ч ГЭМтэн байх нь. Уул уурхайчид ч Улсдаа,
дэлхийдээ ДЭМ тус хүргэгч бус, харин ГЭМтэн байх нь.
Гэм гэж юу вэ?, Бусдадаа гэм хэрхэн
хүргэдэг талаар хэн ч хэлж ярьж чадна. Гагцхүү бусдад гэм хийхгүй байх,
энэ сэхээрлийг ойлгуулан таниулах, нийхэмээрээ гэмгүй байх, гэмгүй
байлгах асуудал хамгийн чухал юмсанж.
“Гэм хийхгүй бол ДЭМ болно”
гэсэн зарчим нь хүний түүхэнд цаашид ч үеийн үед хэрэгжүүлэх, удамшуулах Монгол
СУУ ухааны нэг УХААН юм байна гэж ойлгогдлоо.
...Үндэсний үнэнч, Удамшил зөв, Андын хэмээх гурван
Дэм хослохын одоо цагт ДЭМийн тухай Алтан Дээд Үнэн,
Алтан Дээд ГэрИэ-нд Мөнх болох амин эхтэй гэж Сударт заажээ.
Дэмийг дотор нь дараахь гурван Алтан
Дээд Дэмд ангилсан байна. Үүнд:
- Үндэсний Үнэнч Алтан Дээд Дэм;
- Үндэсний удамшилт Алтан Дээд Дэм;
- Үндэсний Алтан Дээд Дэмч \Андын Дэм\.
Эдгээр гурван дэм хосолж нэг дор
хэрэгжвээс мөнх амин чанартай болдог бөгөөд ийнхүү гурамсуулан хэрэгжүүлж
чадсанаараа Их Эзэн Хаан маань Эзэнт Гүрнээ байгуулж мандуулжээ.
Нэг. Үндэсний Үнэнч Алтан Дээд Дэм.
Өтүгүн цагийн Буган бичгийн соёлт
ГэрИЭ Хойт Цэнхэрийн агуйд мөнхрөхүй дор Ирээдүйг өнгөрснөөс одоо
байгуулахад Алтан ДЭМ болдог Оройн Дээд гэрээс болжээ
Буган соёлт Оройн Дээд ГЭР ИЭ-ний
Наран бичиг, Буган хөшөөнд мөнхрөн бичигджээ Буган бичиг нь Алтан Дээд ДЭМ-д
мөнхөрч АКАУ ДЭМ бичиг болж, тархинд төрсөн нь Үндэсний үнэнч ДЭМ-АКАУ
ДЭМ бичиг нь ТНГР-ийн БӨӨ тархинаас гийх наран билээ гэж сударт бичсэн байна.
Ховд аймгийн Хойт Цэнхэрийн агуйн
буган хөшөөнд ямар гэрээс-дүрс зураг үлдсэн юм бол? Энэ гэрээс-дүрс зураг
нь юуг илэрхийлэн, бэлгэдэл болон үлдсэн юм бол? Яагаад энэ гэрээс-дүрс
зургийг АКАУ Дэм бичиг гэж Сударт нэрлэсэн юм бол? Яагаад энэ
гэрээс-дүрс зураг-бичиг нь Үндэсний Үнэнч Алтан ДЭМ болсон юм бол?
Хадан дээрх энэхүү дүрс-зураг нь “хөлгүй
бух”, “нэгэн толгойт зургаан биет могой”, “толгойгүй морь”-ны зураг. Энэхүү
дүрс зураг нь тухайн үеийн, магадгүй урьдчилан харсан хичнээн түм буман жилийн
дараа үеийн соёл иргэншлийн үүсэл, хөгжил, дэвшил, оюун санаа, ухамсар,
соёл, боловсролын мөн чанар, үр шим, үр дүнг зөн билгээрээ мэдрэн
илэрхийлсэн дүр дүрслэл байж чадсанаараа аугуу үнэ цэнэтэй бэлгэдэл
болсон байх.
“Хөлгүй бух” нь буган соёлын сүлд, “нэгэн толгойт зургаан биет могой”
нь МОН ухамсрын сүлд, “толгойгүй морь” буюу “хазаартай морь” нь КИЖИ
боловсролын сүлд байжээ.
“Хөлгүй бух” сүлд байхын учир нь
Өтүгэ улирлын үед бух сөхрүүлэх мэргэжлээр дэлтэй гөрөөсийг барьж уналга
ачилганд хэрэглэж, уул талыг туулж, ус мөрнийг гаталж, тэнгэр газрыг нээж,
мэдвэл зохихыг хураасан боловч
Цаг, огторгуй, хөрсийг хэрүүл хараал
эдэлж
Цавчилдан өрлөгдөн Өтүгэ авиралдав
Мянган толгойт нэг могой мэт
Мухардсан Өтүгэ өрлөгдөн алалдав
Өөрийн хүслээр эрхэнд үл орогчийг
Өрлөн цоолоод санал асуух
Өрцөө цоолуулж эрхэнд эс орвоос
Үнхэлцгийг нь сугалж бусдыг мохоох
хэмжээнд ухамсар нь байжээ.
Идэхийн тулд алалддаг нь шалгарал
бус ангижрал, хижи гөрөөсүүд ангижирваас адгийн араатан болно, араатан
болохгүйн тулд гэгээрэх хэрэгтэй, гэгээрэл үгүй аваас боловсрол, мэргэшил нь
сүйрнэ, гэм хохирол болно гэдгийг сэтгэжээ. Бух сөхрүүлэх аргаар бусдыг
эрхэндээ оруулж нэгдэх санааг бий болгосон боловч эвэрддэг бухан зан бол
нэгдэх, эвийг сахих арга биш гэдгийг ухаарч зүрхэн занг зөөллөх, нэг
толгойтой байх, алалдан авиралдах бус БУХан зан хэрэг эс болно гэдгийг олж ухаарсан
байна. Өнөөөдрөөр сэтгэвээс, уур уцаар, хүчирхийллээр асуудлыг шийдэх нь
ямарч амжилт, ололтонд хүрэхгүй, эв эеийг хичээж гэгээрч нэгдвээс аливаа
ялалтыг авчрахыг энэхүү сүлдэнд бэлгэдэн өвлүүлжээ.
“Нэг толгойт зургаан биетэй могойн” сүлд байх учрыг бараг хүн бүр мэднэ биз ээ.
...Зориг байвч, зорилго чиглэл
байхгүй
Өдөр олсон махыг хоногт нь идэж
дуусгаад
Унтах, мах идэх, зугаацах гурваар
Оул биеэ тэжээсэн олон буман наснаас
Мянган сэтгэхүй, ний тархитай байхын
хэмийг ухаарч
Мон ухамсар \мугулюйн\ үүссэн
түүхтэй билээ.
Ийнхүү Мугулюй улиралд МОН
ухамсар үүсч отог бүлүүд нэгдэж ний тархинд удирдагдах ёстойг сэхээрч
түүхийн тодорхой хугацааг элээсэн ч отог бүл, айл бүлээр нэгдэх онолгүй
яваагаа олж мэджээ.
Нэг толгойтой зургаан биетэй
могой нь зургаан толгойтой нэг биетэй могойноос хэзээ ч хүчтэй байх. Учир
нь нэг биеийг зургаан тийш чангааснаар хүч нь тарамддаг бол харин зургаан
биеийг нэг толгой удирдваас хүч төвлөрч ялагдашгүй чанарыг олно хэмээн нэгдмэл
удирдлагатай, ний хэмтэй байвал хүчирхэг гэсэн зарчмыг тайлж ухаарчээ. Хамгийн
ухаантай нэгнээрээ\ахаар\ удирдуулах нь хүчирхэг отог бүл, айл бүл тогтнохын
үндэс суурийг ойлгож онолтой болжээ. Энэ нь “Нэг толгойт зургаан биетэй могойн”
сүлд болж буган хөшөөнд мөнхөрсөн байна. Энэ тухай үлгэр туйлс Монголын
аман зохиолд мөн ч их бий дээ.
Бүрэн Эрхт хүүхэд эхээс төрдөг ч
Бүгдээрээ тэгш чадвартай байдаггүй.
Айлын нэүрит засагт адилхан
захирагдавч
Авьяас нь ижилхэн болж хөгждөггүй.
Авьяасанд нь тохирсон ЭРХийг
Айл дотор бүрэн эдлүүлтүгэй
Хаа явахыг иргүний
ЕРТӨНЦ, ТЭНГЭР мэдтүгэй гэсэн нь хэн
нэгэн заль омогтой нэгнээр биш, айл бүл, отог бүл, шангас бүл, гал бүл-
үүдийг ЭРДЭМ боловсролтой, хамгийн чадварлаг нэг нь удирдах ёстойг, тэр бүлийг
удирдаад аваад явчих, тэр авьяасанд нь таарсан, тэр л ЭРХийг нь эдлүүлэх
ёстойг Сударт заажээ.
Гэтэл өнөөдөр Монгол Улсын маань төр
захиргааны шат бүрт энэ зарчим алдагдсанаас улсын тусгаар тогтнол, ард зон олны
амьдрал, эх болсон газар нутагтайгаа сүйрлийн ирмэгт тулчихаад байгаа бус уу.
“Толгойгүй морь” буюу
“хазаартай морь” Кижи боловсролын сүлд
болж Хойт цэнхэрийн агуйн хаданд мөнхөрсөн билээ. Кижи боловсрол гэдгийг Сударт
“хүслээ хангахын тулд бусдыг дээрэмдэх ур дүй” гэж тодорхойлсон байна.
Өтүгэ, мон ухамсар үлгэр домогт
мөнхөрч
Өвгөдийн шийдвэр хад мөргөж
Ихэс дээдсийн олз дээс мэт хөгжирч
Өдөр олсон махаа шөнө идэж дуусгаад
Унтаж, мах идэж, зодолдохоос өөр
ажил үгүй болж
Өтүгэ ухамсраа гээсэн хижи
гөрөөснүүд
Идэх махныхаа төлөө ижил төрлөө
хорлож
Гурван түмэн \30000\ насандаа Мон ухамсрыг
олсон ч
ЗӨН болоогүй мон нь гул болон
унтарчээ.
МОН гул авираар нэгдэж, ний дундаа
ГЭМ болов
Нэгэн хижийн гайд нийт хижүүд
хорлогдоно
Үүнийг мэдсэн ДЭМч үгээр байлдваас
дайжуулагдана
МОНыг голлох ухамсар мянга дахин
хэрэг болжээ.
Толгойгүй морь шиг хаа хамаагүй
давхилдан, хар амаа бодож, хажуу дахь нэгнээ хорлох явдал ний даяар болж, Зөн
авьяасгүй нэгээр удирдуулсан түмэн нийтээрээ гэмтэн болсныг таньж
ойлгожээ. Толгойгүй морь хаашаа ч хамаагүй зүглэж, юу рүү ч хальтарч
гишгэн бүдрэх боломжтойг мэдсэн Андууд, хазаартай морь шиг хамжааргатай, басхүү
чиглэл зорилготой байх, удирдагч нэгтэй боловч онолтой байх, онолоо онож зөв
гүйцүүлдэх ёстойг таньжээ. Энэ нь хазааран морин зарчимт сүлд болон мөнхөрчээ.
\Өөр хувилбараар ч мөн тайлбарлах боломжтой\
Тэр эрт цаг үеийн бэрх
бурангуй түүх өнөөдөр ч давтагдаж байгаа бололтой. Өөрөө баяжихын тулд
“мөнгө өгье” гэсэн бүхэн рүү хазааргүй\толгойгүй\ морь шиг харайж, газар
нутгаа барьж, ухуулж сэндийлж, байдгийг нь дээрэмдүүлэн хоослуулж, ард
зоноо зээл, зээлийн хүүд живүүлж, цөхрүүлэн зовлонгийн бэрхийг амсуулан,
нийтээр нь гэмтэн болгож, бүдэрч байгаагаа ч мэдэх сэхээгүй, улсаа МОН ГУЛ
болгочихоод байгаа удирдагчдыг юу гэх билээ? Ёстой л толгойгүй морь шиг болж
дэ. Хазаарлах хэрэгтэй...чөдөрлөх ёстой.
Энэхүү 3 сүлд нь яагаад
АКАУ ДЭМ Бичиг болох гэж? Яагаад Оройн Дээд ГэрИЭний гэрээс, НАРАН бичиг
болсон гэж? Яагаад гэвэл энэ дүрс-зурганд бүхэл бүтэн зуун мянган жилийн
түүхийг, соёл, ухамсар, боловсролтой нь харуулж, гэрээслэн үлдээсэн учраас,
халх, алтай, түрэг, хасаг, жунгаа, чукча хэлт хэн боловч энэ дүрсэн бэлгэдлийг
хараад таньж, ойлгож чадах учраас энэ бол аугуу Худам БИЧИГ мөнөөс мөн. Яагаад
Үндэсний Үнэнч Алтан Дээд ДЭМ гэж? Яагаад гэвэл үеийн үед улсаа МОН гулаар биш
МОНОГОУУЛаар байлгах аугуу их ОНОЛ учраас, хүчирхэг үндэстэн байх гол
гурван онолыг шигтгэсэн, НАРАН ээж шиг үүрд гэрэлдэх дүрст БИЧИГ учраас,
хэдэн буман жилийн дараа ч үр хойчдоо сэхээрэл хайрлах амин чанартай ДЭМ
учраас ҮНДЭСНИЙ ҮНЭНЧ болдог байна. Хэдий хугацааг туулан өнөөдөр бидэнд хүрч
ирсэн буган бичиг юм, хэн мэдлээ. Гэхдээ энэхүү АКАУ Дэмт, бичигт дүрс-зураг нь
ТНГР-ийн БӨӨ Гэгээн Тархинаас гийсэн наран юм гэдгийг Хатан судартаа
тодотгосонг анхаарах хэрэгтэй. Бөө Гэгээн Тархи гэдгийг Аянга Удган
маш сайхан тайлбарласан буй.
Хоёр. Үндэсний удамшилт Алтан Дээд
Дэм
Сударт Үндэсний удамшилт Алтан Дээд
Дэмд удамшилт зохистой 35 эрдэмийг нэрлэж заасан байна. Үр удамдаа
удамшуулан өвлүүлбэл зохих 35 ЭрДэм учраас “удамшилд зохистой” гэж нэрлэжээ.
Үндэстнээрээ энэхүү 35 эрДэмийг мэдэж боловсорсноор энэ эрдэм нь Алтан
Дээд ДЭМ болох нь.
Үндэсний удамшилт дэм буюу 35
эрдэмийг Алтан дээд ГэрИЭ-нд Чингис хааны 4-р дээд эцэг Тумбайнай цэцэн
оруулсан байна. Энэхүү 35 эрДэмийг үр хойчос нь удамшуулан авч амьдрал ахуйдаа
төгс хэрэглэн амьдралыг тохинуулж чадсанаар Монголчууд хүчтэй байжээ.
Үндэсний Алтан Дээд ГэрИЭ-нд:
“Эртний язгуур эвлэрлийн ГэрИЭ
болгосон ЭрДэм-т Кү сурлага нь болбоос БӨӨ гэгээн Эл ТӨР-ийн ЗӨН ба ИЭ ЭКЭ
МОНОГОУУЛ Улсын Алтан үүсэл билээ” гэж зааснаас үзэхэд энэхүү 35
ЭрДэмийг Кү сурлага\үржихүйн хурдаар түгэн дэлгэрэх сурлага бол Кү юм\ -аар
эзэмшиж чадваас эвлэрэлийн гэрээг соёрхох, Бөө Гэгээн Эл Төрийн Зөн болон Их
Монгол Улсыг үүсгэх үндэс суурь нь болохыг тодорхойлж өгчээ.
Түүнчлэн Үндэсний Алтан Дээд
ГэрИЭ-нд
“КҮ сурлагаар олсон ЭрДэм, нүүдлийн
соёлоор олсон КҮЭН урдүй нь болвоос ЧИНГИС КААН Эрдэнээр ЗАСАГлах ИЭ ЭКЭ
МОНОГОУУЛ Улс ноёрхох Дээд билээ” гэжээ. Энэхүү ЭрДэм, Ур дүй нь Их
Монгол Улс оршин тогтнож ноёрхох ДЭЭД онол нь болохыг дахин тодотгосон
байна. Энэ ЭрДэм, Ур дүйг судлан мэдэж, ойлгон хэрэгжүүлэхгүйгээр улсаа
МОНОГОУУЛаар цогцлоох боломжгүйг анхааруулжээ.
КҮЭН гэдгийг “Кү сурлага нь Улсыг тэтгэх зүй, удамшилд
зохистой ДЭМ-т, нүүдлийн соёлт боловсрол болж КҮ ЭН нэрээр удамшжээ” хэмээн
Сударын сөзлигө үгийг Нүрзэд агсан тайлсан байна.
Түүнчлэн БӨӨ гэгч ямар хүн байхыг “удамшилд зохистой ДЭМ-т, Күэн
боловсролт,... ТНГР болсон тархи болвоос БӨӨ болж удамшив” гэж тодорхойлсноос
үзэхэд бөө болох улаач нар энэхүү 35 эрДэмийг зайлшгүй сурах ёстой
бололтой. Тэгж байж ард олон, улс бүлдээ ДЭМ болох нь. Тиймч учраас
бөөг КАУМ ДЭМЧ, засагч Дэмч гэж сударт цохон нэрлэжээ.
ЭрДэм гэж чухам юу болохыг,
“Алтайн мангдай нарын агуу ИЭ ЭКЭ
ололтууд Эх-Үрэн зургаан зүйлээс үндэстэй
Буган бичгийн соёл нь Оройн Дээд ГЭР
ИЭнд МОН КҮ болсон БӨӨ тархинд иштэй
ТНГРтэй ирээдүйг өнөөдөр өглөө эрт
байгуулж байгаа ДЭМ удамшилд зохистой
Өргөн ИЭ ЭКЭ ялалтыг Үндэсний ГЭР ИЭ
авчрах гучин таван ДЭМ ерэн есөн ЧУ КУР-тай
ӨТҮГҮН ӨТҮГЭ өв болсон, Үндэсний
удамшилд зохистой ДЭМ ЭрДЭМ болму” гэж сударт заасан байна.
ЧУ- Чинд ҮНЭНд нийцтэй бүх урлахуй
ЧУ болно,
КУР- КҮ сурлагаар ахуйн долоон
биеийг олсон ТНГР тархи, КҮЭН боловсрол, Нүүдлийн соёл 3 цул болвоос үр дүн нь
ХУР болно гэж тайлжээ.
35 ЭрДэм нийт 99 ХУРтай болохыг тус тусд нь Сударт нэрлэсэн байгааг энд бүгдийг
нь хуулж бичих шаардлагагүй гэж үзлээ. Зөвхөн хэдхэн ЭрДэмийг сонордуулъя:
- БӨӨ тархи \ерөнхий ЭрДэм\ 3 ЧУ КУРтай
- Мэндлэх танилцах ЭрДэм 3 ЧУ КУРтай
- Сайшаах ЭрДэм 3 ЧУ КУРтай
- Хүлцэл өчих ЭрДэм 1 ЧУ КУРтай
- Хориглох ЭрДэм 4 ЧУ КУРтай
- Тооцоолох ЭрДэм 6 ЧУ КУРтай
- Хэмжих ЭрДэм 5 ЧУ КУРтай
- Тэвчих ЭрДэм 6 ЧУ КУРтай
- Худалдаач ЭрДэм 3 ЧУ КУРтай гэх мэтчилэн 35 ЭрДэм бий, та Судараас дэлгэрүүлэн уншаарай.
Гурав. Үндэсний Алтан Дээд Дэмч
\Андын Дэм\
Дэмчийн талаар Сударт маш
дэлгэрэнгүй бөгөөд ойлгомжтойгоор тодорхойлсон буй. Ажиглаваас, сударт дэмчийг
Алтан Дээд Дэмч, Удамшилт зохистой Дэмч гэж үндсэн хоёр хэсэгт ангилсан байна.
Удамшилт зохистой Дэмч нь Буган соёлын Кур, Алтан Дээд ГэрИЭ, ТНГР-ийн
Бөө тархины Эх-ҮрЭн гурван эхт, Нүүдлийн соёлт КАУМ гэж удамшжээ.
КАУМ нь күэн боловсролыг ахуй
болгогч, Их Засгийн Алтан дээд ГэрИЭт, сүүн эхт сэхээрлийг түгээн дэлгэрүүлэгч
Дэмч-бөө ажээ. Өөрөөр хэлбэл, дээрх 35 эрДэмийг түгээн дэлгэрүүлэх үүрэг
Тэнгэрийн бөө гэгээн тархит Дэмчийн үүрэг байх нь.
КАУМыг сурагч, оюутан, багш
буюу эрдэмтэн гэж ангилдаг.
- Сурагч гэдэг нь Хөх Монгол ухамсар болон күэн ур дүйд суралцагч Каум Дэмч,
- Оюутан гэдэг нь Өвгөдийн их ололт, ялалтыг бөө гэгээн соёлоор давтан тогтоогч Каум Дэмч,
- Багш буюу эрдэмтэн гэдэг нь Тархийг бөөч, төрийг засагч, айлыг андын дэмч байлгах, эзэн эрхт гурван дэмд ил гарамгай болсон Каум Дэмчийг тус тус хэлдэг ажээ.
Үндэсний Алтан Дээд Дэмч Бөө тархит багш нь:
ИХ ЗАСАГ-ийн Алтан Дээд ГэрИЭ-г
Нүүдлийн соёлт КҮЭН долоон биеэр сахигч
Ерэн есийн ТНГР-ийн бүрэн тайлгат
ЧОО мөр, НЭН ГҮН тархины найман ЧУЭН-ч
Удамшилд зохистой гучин таван ДЭМ-д
Эл, ерэн есөн ЧУ КУР-т нэвтэрхий гэгээн
Улсаа өмөөрөн босоо оршихуйн есөн
ухаанд КҮ ЭН боловсролоор Эл гарам КАУ
Ургаж магад гарахуйн зуун найман
төвшин сайханд Алтан Дээд ГэрИЭ-ч цэцэн
ТӨР-ийн гурван онол дор магад
гарахуйн гурван-Эхт, есөн зуун тавин сэхээрэлт
БӨӨ ГҮН тархиар ажиллаж магад
гарахуйн ерэн есөн ТНГР-ийн эзэн Эрхээр
Оройн Дээд ГэрИЭ-нээс цэцэглэсэн
Үндэсний үүслийн гурван эрдэнэд амьдрагч
Бодитой оршиж магад гарахуйн ерэн
бүтцэд Нүүдлийн соёлд ОГОУУЛ эцэг мэт
Уялга, ГэрИЭ, Алтан Дээд Үнэн онолыг
есөн зүйлээр хүсэж, Улс ГЭР ИЭ болгогч
ЧИНГИС КААН-ы ОГОУУЛ зөнд таван
байдал тэгш дүүрэн, БӨӨ гэгээн удирдагч
Хамтаар хариуцахад ЧОО ЭЛ, КААН,
ЭрКЭМ ДЭМ-ч багш билээ гэж тодорхойлсон байна.
Өөрөөр хэлбэл, багш Дэмч нь
Дэмчдийн оройн дээд, манлайлагч, тэргүүн удирдагч нь байх бөгөөд дээрх
бүхий л шинжийг агуулж чадсанаараа Үндэстэндээ Алтан Дээд ДЭМч нь болдог байна.
Дэмч нь Андын дэмийг цогцлоож, хурааж, нэгтгэж Дээд Дэмч байж чадсанаараа аугуу
үйлсийг ялалтад хүргэдэг ажээ. Энэ бүхий л шалгуур үзүүлэлтийг давсан нь
Улс бүлийг удирдах эрхийг эдэлдэг ажээ.
Ийнхүү Үндэсний Үнэнч,
Үндэсний удамшилт, Үндэсний Дэмч энэ гурав Алтан Дээд ГэрИЭнд Үндэсний
Алтан Дээд ДЭМ болон мөнхөрчээ.
\Өчүүхэн тураалтай тархиараа энэ аугуу судрын тухай л зориг гарган бичсэн болохоос судрыг тайлна гэдэг бол олон арван жилийн турш, олон арван зуун мянган хүний хөлс хөдөлмөр шингэсэн үйл болно буй заа.\
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.