2012/03/14

Алтан Судар дахь ДЭМийн тухай



Тайлбар: Их Эзэн Чингис Хааны бэр, Бөө Сэцэн, Их Моногоуул Улсын Их Хуралдайн дарга байсан, СОРХАГТАНИ бэхи Хатан тэрлэж үлдээсэн Алтан Судрууддаа "ДЭМ"ийн тухай гайхамшигт онолыг сургаж мөнхөлснийг өөрийн мөхөсхөн ойлголтоор бичсэн нь \2012-03-14\:

      Орчин цагийн эрдэмтэд ДЭМ гэдгийг:
        1. Я.Цэвэлийн 1966 оны “Монгол хэлний товч тайлбар толь” –д
а/ ая эв, арга зүй, дэмийг олох, дэмтэй хүн,
б/ үйл явдалд бусдаас олсон ямар нэгэн тусламж дэмжлэгийн зүйл гэж,
       2. И. Дамбажав болон бусад зохиолчдын  2006 оны “Оюун билгийн мэлмий нээгч аялгуу сайхан Монгол үгийн дээж. Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар”-т
 а/ ая эв, арга зүй, ая дэм
 б/ тус дэмжлэг гэж тус тус тайлбарлажээ.

           Харин билгүүн номч, академич  Журнайн Нүрзэд агсан ДЭМ гэдгийг:
Ялан дийлж, үржихийн хүрдээр түгэн дэлгэрэх сурлагат, Нүүдлийн соёлт, Эзэн эрхэт, Оройн Дээд ГэрИЭ-т, Сүүн-эхт сэхээрэл болвоос ДЭМ болж удамшсан гэж хөрвүүлсэн байна.
          Дэмийн тухай бидний орчин үеийн  ойлголт Өвгөд Дээдсийнхээс асар их зөрүүтэй болох нь харагдаж байна.
Бид ДЭМийн тухай ойлголтыг зөв ойлгосноор Дэмч, Андын тухай ойлголт руу орох ёстой юм.  Харин би Нүрзэд агсны хөрвүүлснийг өөрийн ойлголтоор бичих учраас Эрхэм Та эрэгцүүлэн тунгааж зөв бурууг ялган цэгнэх биз ээ.
         Сорхогтани бэхи хатны “ХӨХ МОНГОЛыг Нүүдлийн соёлоор бадраах ИХ ЗАСГийн Алтан Дээд ГЭР ИЭ”-д мөнхөрсөн Дэм бол хамгийн энгийнээр ойлгоход СЭХЭЭРЭЛ ажээ. Сэхээрлийг дараахь таван тодотголтойгоор тусгасан байна. Үүнд :
а/ Ялан дийлж, үржихийн хүрдээр түгэн дэлгэрэх сурлагат;
б/ Нүүдлийн соёлт;
в/ Эзэн эрхт;
г/ Оройн Дээд ГэрИЭ-т;
д/ Сүүн-эхт.
     Эдгээр таван зүйлийг мэдэж ойлгон сэхээрч үр удамдаа удамшуулж чадваас энэ нь Дэм болох нь. Энэ таван ойлголтыг тус тусд нь Хатны сударт дэлгэрүүлэн тайлбарласан, мөн Аянгат Удган ч  тайлсан, бусад хүмүүсийн тайлбарууд ч буй учраас энд давхардуулан хуулан бичсэнгүй ээ.
       Хөх нуруутнуудын есөн буман жил буюу 900 мянган жилийн турш олж хурааж, өвлүүлсэн ухаан бол  Монгол Өвөг Дээдсийн Суу Ухаан билээ.
      Хатны сударт сүүлийн буман буюу 100 мянган жилийн Монгол СУУ Ухааныг  нарийвчлан авч үзсэн байдаг. Монголчуудын нүүдлийн соёл иргүншлийн  хөгжлийн үе шатуудыг Өтүгэ, Мугулюй, Манукол, Хөх Моногоуул улирал гэж ангилан нэрлэдэг. Улирал бүр өөр өөрийн онцлог бүхий түүх, соёл, ухамсар, боловсрол, ГэрИЭ, зарчимтай. 
       "ДЭМ"-ийг Өтүгэ үеэс таньж мэдсэн бөгөөд тэр үеийн мангдай нар Мон ухамсартай, БӨӨ ИЭ тархитай, буган бичгийн соёлтой, Оройн дээд гэрИЭтэй, хазаартай морин зарчимтай байсныг өгүүлжээ.  Монголчууд Өтүгэ үе буюу эхийн эрхт ёсны сүүл үеэс хоорондоо ГЭРЭЭ байгуулан аж амьдралаа тохиролцон төвхнүүлж ирсэн. Өтүгэ улирлын энэ гэрээг “Оройн Дээд ГэрИЭ” гэж, Мугулюй, Манукол улирлын үеийн гэрээг “Алтан Дээд ГэрИЭ” гэж,  Хөх Моногоуулын гэрээг “Үндэсний Алтан Дээд ГэрИЭ” гэж тус тус нэрлэсэн байна.
     
       Гэм хийхгүй л бол ДЭМ болдог зарчим нь Алтан Дээд ГэрИЭний Үндэсний ҮНЭН-д тооцогджээ. Яагаад гэм хийхгүй бол Үндэсний Үнэнч Дэм болно гэж?
Хэдийгээр ХӨХ нуруутнууд Өтүгэ, Мугулюй, Мануколын хичнээн түмэн жилийн хүний хөгжлийн асар хүнд хэцүүг туулахдаа  ухамсар, сэхээрэл нь байнгын дэвшил хөгжлөөр дээшилж байсан ч гэм зэмээсээ салж чадаагүй  байна.
        Алтан дээд ГэрИЭ-нд ҮНЭН болж шалгарсан “гэм хийхгүй л бол ДЭМ болдог” зарчим нь  бидний үед ч хүчин төгөлдөр хэвээр байсаар байгаа нь тун ч гайхалтай. Түүхийн урт  хугацааны туршид ҮНЭН гэдэг нь  батлагдаж нотлогдсон учраас тэр биз ээ. Хөгшчүүл ч “бусдадаа гай болохгүй л амьдрах юмсан” гэж ярьдаг. Гэтэл өнөөдөр гэм хийхгүй хүн бараг алга даа. Уур уцаар, хэл ам хэрүүл, зодоон, аллага, дээрэм, хулгай, худал хуурмаг, архидалт, яр янхан гээд нэрлээд байвал асар их гэмийг сэтгэл, хэл, биеэрээ үйлдэж бусдадаа гай болж байна. Төр нь ч бурууг үйлдэж ард зоныг арчаагүй амьдрал руу хөтөлж байна. Бүүр дэлхийдээ ГЭМ тарьж сүйрэл рүү уруудаж явна.  
      Тэгэхлээр гэм хийхгүй байх тэр СЭХЭЭРЭЛ-ийг ойлгуулж, ухамсарлуулж, удамшуулж чадснаараа зөвхөн бусдадаа болон улсдаа төдийгүй, орчлон дэлхийдээ ДЭМ болох нь ээ.

        “Нар, сар, сүүнээс оул бие нь тэжээгдэвч нас, араншин нь хижи хэвээрээ байж,  омог бүлийн харилцаа  ч хижи хэвээр үлджээ. Бүх амьтан адил идэштэй, байгальд захирагдан зохицох боловч хүн гэгч хижи гөрөөс л идэхийн тулд бусад ижил төрлөө дээрэмдэж хоолыг нь булааж араатан амьтнаас ч дор идэлхүү байжээ” гэж хичнээн түмэн жилийн өмнөх, нөгөөх эртний хоцрогдсон гэх галвын үеийн хүмүүсийг Сударт нэрлэсэн байна. Гэтэл өнөө үеийн  хүн төрөлхтөн хэдийгээр материаллаг түвшнээр гайхамшигт ахиц гаргасан боловч, оюун ухаан, үйлдлээрээ араатнаас ч дор болсон байгааг Бөө Цэцэн Хатан урьдчилан зөн билгээрээ харж Судартаа цөвүүн цаг ирэхийг ч нэг нэгэнгүй бичсэн байна.
      Араатан амьтан төрлөө алдаггүй байхад хүн гэгч хүнээ алж, зарж, зарцалж, хорлож, эрхтнийг нь авахын тулд  өчүүхэн өөдөсхөн үрсийг нядлахыг юмын чинээнд бодохоо байсан үе болж. Агаар чийг бол хүний хоол хүнс, эрчим хүч авах нэг чухал эх үүсвэр  гээд Сударт тод томруун биччихсэн байхад өнөөдөр хэдхэн шуналт хижи нарын гай гэмээр АГААР, УС нь хордоод бултаараа гайтаад амьдарч байдаг... Ганцхан жишээ, Уул уурхай улсыг аварна гэсэн мөчидхөн ухаан бодлогын хар гайгаар газраа ухагчдыг татвараа төлж улсын санг бүрдүүлж байгаа гэсэн нэрийн дор тэднийг өөгшүүлэн хамгаалж байгаа нь жинхэнэ мөн чанартаа газар нутгаа ховхлон гэмтээж нэг гэм тарьж байна, ус ундаргыг нь хордуулж нэг гэм тарьж, усгүй болгож бас нэг гэм, ард зоныг хортой усаар ундаалж өвчлүүлж хордуулж нөгөө нэг гэм, баян болсон гэж ихэрхэж ард зоныг сэтгэл зүйн хувьд хорлож бас нэг гэм,  эх дэлхийнхээ газрыг нөхөшгүйгээр хоослон хөндийлж жинг нь багасгаж, дэлхийн хөрс, гүнийг бүрдүүлэгч бүхнийг устгаж нөхөж баршгүй гэм учруулж байна. Үүнтэй уялдан асар их бусад гэм урган гарч байгааг та бүхэн мэднэ. Тэгэхлээр төрийн бодлого зохиогчид нь ч ГЭМтэн байх нь. Уул уурхайчид ч Улсдаа, дэлхийдээ ДЭМ тус хүргэгч бус, харин ГЭМтэн байх нь.
         Гэм гэж юу вэ?, Бусдадаа гэм хэрхэн хүргэдэг талаар хэн ч хэлж ярьж чадна. Гагцхүү бусдад гэм хийхгүй байх, энэ сэхээрлийг ойлгуулан таниулах,  нийХэмээрээ гэмгүй байх, гэмгүй байлгах  асуудал хамгийн чухал юмсанж.

      “Гэм хийхгүй бол ДЭМ болно” гэсэн зарчим нь хүний түүхэнд цаашид ч үеийн үед хэрэгжүүлэх, удамшуулах Монгол СУУ ухааны нэг УХААН юм байна гэж ойлгогдлоо.
       ...Үндэсний үнэнчУдамшил зөв, Андын хэмээх гурван Дэм хослохын одоо цагт  ДЭМийн тухай Алтан Дээд Үнэн,  Алтан Дээд ГэрИэ-нд Мөнх болох амин эхтэй гэж Сударт заажээ.
Дэмийг дотор нь дараахь гурван Алтан Дээд Дэмд ангилсан байна. Үүнд:
  1. Үндэсний Үнэнч Алтан Дээд Дэм;
  2. Үндэсний удамшилт Алтан Дээд Дэм;
  3. Үндэсний Алтан Дээд Дэмч \Андын Дэм\. 
Эдгээр гурван дэм хосолж нэг дор хэрэгжвээс мөнх амин чанартай болдог бөгөөд  ийнхүү гурамсуулан хэрэгжүүлж чадсанаараа Их Эзэн Хаан маань Эзэнт Гүрнээ байгуулж мандуулжээ.

          Нэг. Үндэсний Үнэнч Алтан Дээд Дэм.
      Өтүгүн цагийн Буган бичгийн соёлт ГэрИЭ 
      Хойт Цэнхэрийн агуйд мөнхрөхүй дор  
      Ирээдүйг өнгөрснөөс одоо байгуулахад 
      Алтан ДЭМ  болдог Оройн Дээд гэрээс болжээ.
      Буган соёлт Оройн Дээд ГЭР ИЭ-ний
      Наран бичиг, Буган хөшөөнд мөнхрөн бичигджээ
      Буган бичиг нь Алтан Дээд ДЭМ-д мөнхөрч  
      АКАУ ДЭМ бичиг болж, тархинд төрсөн нь 
      Үндэсний үнэнч ДЭМ-АКАУ ДЭМ бичиг нь
      ТНГР-ийн БӨӨ тархинаас гийх наран билээ гэж сударт бичсэн байна.

     Ховд аймгийн Хойт Цэнхэрийн агуйн буган хөшөөнд  ямар гэрээс-дүрс зураг үлдсэн юм бол? Энэ гэрээс-дүрс зураг нь юуг илэрхийлэн, бэлгэдэл болон үлдсэн юм бол?  Яагаад энэ гэрээс-дүрс зургийг АКАУ Дэм бичиг гэж Сударт нэрлэсэн юм бол? Яагаад энэ гэрээс-дүрс зураг-бичиг нь Үндэсний Үнэнч Алтан ДЭМ болсон юм бол?

    Хадан дээрх энэхүү дүрс-зураг нь “хөлгүй бух”, “нэгэн толгойт зургаан биет могой”, “толгойгүй морь”-ны зураг. Энэхүү дүрс зураг нь тухайн үеийн, магадгүй урьдчилан харсан хичнээн түм буман жилийн дараа үеийн соёл иргэншлийн үүсэл, хөгжил, дэвшил,  оюун санаа, ухамсар, соёл,  боловсролын мөн чанар, үр шим, үр дүнг зөн билгээрээ мэдрэн илэрхийлсэн  дүр дүрслэл байж чадсанаараа аугуу үнэ цэнэтэй бэлгэдэл болсон байх.
    “Хөлгүй бух” нь буган соёлын сүлд, “нэгэн толгойт зургаан биет могой” нь МОН ухамсрын сүлд, “толгойгүй морь” буюу “хазаартай морь” нь КИЖИ боловсролын сүлд байжээ.
“Хөлгүй бух” сүлд байхын учир нь Өтүгэ улирлын үед бух сөхрүүлэх мэргэжлээр дэлтэй гөрөөсийг барьж уналга ачилганд хэрэглэж, уул талыг туулж, ус мөрнийг гаталж, тэнгэр газрыг нээж, мэдвэл зохихыг хураасан боловч
Цаг, огторгуй, хөрсийг хэрүүл хараал эдэлж
Цавчилдан өрлөгдөн Өтүгэ авиралдав
Мянган толгойт нэг могой мэт
Мухардсан Өтүгэ өрлөгдөн алалдав
Өөрийн хүслээр эрхэнд үл орогчийг
Өрлөн цоолоод санал асуух
Өрцөө цоолуулж эрхэнд эс орвоос
Үнхэлцгийг нь сугалж бусдыг мохоох  хэмжээнд ухамсар нь байжээ.
Идэхийн тулд алалддаг нь шалгарал бус ангижрал, хижи гөрөөсүүд ангижирваас адгийн араатан болно, араатан болохгүйн тулд гэгээрэх хэрэгтэй, гэгээрэл үгүй аваас боловсрол, мэргэшил нь сүйрнэ, гэм хохирол болно гэдгийг сэтгэжээ. Бух сөхрүүлэх аргаар бусдыг эрхэндээ оруулж нэгдэх санааг бий болгосон боловч эвэрддэг бухан зан бол нэгдэх, эвийг сахих арга биш гэдгийг ухаарч  зүрхэн занг зөөллөх, нэг толгойтой байх, алалдан авиралдах бус БУХан зан хэрэг эс болно гэдгийг олж ухаарсан байна. Өнөөөдрөөр сэтгэвээс, уур уцаар, хүчирхийллээр  асуудлыг шийдэх нь ямарч амжилт, ололтонд хүрэхгүй, эв эеийг хичээж гэгээрч нэгдвээс аливаа ялалтыг авчрахыг энэхүү сүлдэнд бэлгэдэн өвлүүлжээ.

“Нэг толгойт зургаан биетэй могойн” сүлд байх учрыг бараг хүн бүр мэднэ биз ээ.
...Зориг байвч, зорилго чиглэл байхгүй
Өдөр олсон махыг хоногт нь идэж дуусгаад
Унтах, мах идэх, зугаацах гурваар
Оул биеэ тэжээсэн олон буман наснаас
Мянган сэтгэхүй, ний тархитай байхын хэмийг ухаарч
Мон ухамсар \мугулюйн\ үүссэн түүхтэй билээ.
Ийнхүү  Мугулюй улиралд МОН ухамсар үүсч отог бүлүүд нэгдэж ний тархинд удирдагдах ёстойг сэхээрч түүхийн  тодорхой хугацааг элээсэн ч отог бүл, айл бүлээр нэгдэх онолгүй яваагаа олж мэджээ.
       Нэг толгойтой зургаан биетэй могой нь зургаан толгойтой нэг биетэй могойноос  хэзээ ч хүчтэй байх. Учир нь нэг биеийг зургаан тийш чангааснаар хүч нь тарамддаг бол харин зургаан биеийг нэг толгой удирдваас хүч төвлөрч ялагдашгүй чанарыг олно хэмээн нэгдмэл удирдлагатай, ний хэмтэй байвал хүчирхэг гэсэн зарчмыг тайлж ухаарчээ. Хамгийн ухаантай нэгнээрээ\ахаар\ удирдуулах нь хүчирхэг отог бүл, айл бүл тогтнохын үндэс суурийг ойлгож онолтой болжээ. Энэ нь “Нэг толгойт зургаан биетэй могойн” сүлд болж буган хөшөөнд мөнхөрсөн байна. Энэ тухай  үлгэр туйлс Монголын аман зохиолд мөн ч их бий дээ.
Бүрэн Эрхт хүүхэд эхээс төрдөг ч
Бүгдээрээ тэгш чадвартай байдаггүй.
Айлын нэүрит засагт адилхан захирагдавч
Авьяас нь ижилхэн болж хөгждөггүй.
Авьяасанд нь тохирсон ЭРХийг 
Айл дотор бүрэн эдлүүлтүгэй
Хаа явахыг иргүний
ЕРТӨНЦ, ТЭНГЭР мэдтүгэй гэсэн нь хэн нэгэн заль омогтой нэгнээр биш,  айл бүл, отог бүл, шангас бүл, гал бүл- үүдийг ЭРДЭМ боловсролтой, хамгийн чадварлаг нэг нь удирдах ёстойг, тэр бүлийг удирдаад аваад явчих, тэр авьяасанд нь таарсан, тэр л  ЭРХийг нь эдлүүлэх ёстойг Сударт заажээ.  
Гэтэл өнөөдөр Монгол Улсын маань төр захиргааны шат бүрт энэ зарчим алдагдсанаас улсын тусгаар тогтнол, ард зон олны амьдрал, эх болсон газар нутагтайгаа сүйрлийн ирмэгт тулчихаад байгаа бус уу.

      “Толгойгүй морь” буюу “хазаартай морь” Кижи боловсролын сүлд болж Хойт цэнхэрийн агуйн хаданд мөнхөрсөн билээ. Кижи боловсрол гэдгийг Сударт “хүслээ хангахын тулд бусдыг дээрэмдэх ур дүй” гэж тодорхойлсон байна.
Өтүгэ, мон ухамсар үлгэр домогт мөнхөрч
Өвгөдийн шийдвэр хад мөргөж
Ихэс дээдсийн олз дээс мэт хөгжирч
Өдөр олсон махаа шөнө идэж дуусгаад
Унтаж, мах идэж, зодолдохоос өөр ажил үгүй болж
Өтүгэ ухамсраа гээсэн хижи гөрөөснүүд
Идэх махныхаа төлөө ижил төрлөө хорлож
Гурван түмэн \30000\ насандаа Мон ухамсрыг олсон ч
ЗӨН болоогүй мон нь гул болон унтарчээ.
МОН гул авираар нэгдэж, ний дундаа ГЭМ болов
Нэгэн хижийн гайд нийт хижүүд хорлогдоно
Үүнийг мэдсэн ДЭМч үгээр байлдваас дайжуулагдана
МОНыг голлох ухамсар мянга дахин хэрэг болжээ.

        Толгойгүй морь шиг хаа хамаагүй давхилдан, хар амаа бодож, хажуу дахь нэгнээ хорлох явдал ний даяар болж, Зөн авьяасгүй нэгээр удирдуулсан түмэн нийтээрээ гэмтэн болсныг таньж ойлгожээ.  Толгойгүй морь хаашаа ч хамаагүй зүглэж, юу рүү ч хальтарч гишгэн бүдрэх боломжтойг мэдсэн Андууд, хазаартай морь шиг хамжааргатай, басхүү чиглэл зорилготой байх, удирдагч нэгтэй боловч онолтой байх, онолоо онож зөв гүйцүүлдэх ёстойг таньжээ. Энэ нь хазааран морин зарчимт сүлд болон мөнхөрчээ. \Өөр хувилбараар ч мөн тайлбарлах боломжтой\
     Тэр эрт цаг үеийн  бэрх бурангуй түүх  өнөөдөр ч давтагдаж байгаа бололтой. Өөрөө баяжихын тулд “мөнгө өгье” гэсэн бүхэн рүү хазааргүй\толгойгүй\  морь шиг харайж, газар нутгаа барьж, ухуулж сэндийлж, байдгийг нь дээрэмдүүлэн хоослуулж,  ард зоноо зээл, зээлийн хүүд живүүлж, цөхрүүлэн зовлонгийн бэрхийг амсуулан, нийтээр нь гэмтэн болгож, бүдэрч байгаагаа ч мэдэх сэхээгүй, улсаа МОН ГУЛ болгочихоод байгаа удирдагчдыг юу гэх билээ? Ёстой л толгойгүй морь шиг болж дээ. Хазаарлах хэрэгтэй...чөдөрлөх ёстой.

      Энэхүү 3 сүлд нь яагаад АКАУ ДЭМ Бичиг болох гэж?  Яагаад Оройн Дээд ГэрИЭний гэрээс, НАРАН бичиг болсон гэж? Яагаад гэвэл энэ дүрс-зурганд бүхэл бүтэн  зуун мянган жилийн түүхийг, соёл, ухамсар, боловсролтой нь харуулж, гэрээслэн үлдээсэн учраас, халх, алтай, түрэг, хасаг, жунгаа, чукча хэлт хэн боловч энэ дүрсэн бэлгэдлийг хараад таньж, ойлгож чадах учраас энэ бол аугуу Худам БИЧИГ мөнөөс мөн. Яагаад Үндэсний Үнэнч Алтан Дээд ДЭМ гэж? Яагаад гэвэл үеийн үед улсаа МОН гулаар биш МОНОГОУУЛаар байлгах аугуу их ОНОЛ учраас,  хүчирхэг үндэстэн байх гол гурван онолыг шигтгэсэн, НАРАН ээж шиг үүрд гэрэлдэх дүрст БИЧИГ учраас,  хэдэн буман жилийн дараа ч үр хойчдоо  сэхээрэл хайрлах амин чанартай ДЭМ учраас ҮНДЭСНИЙ ҮНЭНЧ болдог байна. Хэдий хугацааг туулан өнөөдөр бидэнд хүрч ирсэн буган бичиг юм, хэн мэдлээ. Гэхдээ энэхүү АКАУ Дэмт, бичигт дүрс-зураг нь ТНГР-ийн БӨӨ Гэгээн Тархинаас гийсэн наран юм гэдгийг Хатан судартаа тодотгосонг   анхаарах хэрэгтэй. Бөө Гэгээн Тархи гэдгийг Аянгат Удган маш сайхан тайлбарласан буй.

        Хоёр. Үндэсний удамшилт Алтан Дээд Дэм
      Сударт Үндэсний удамшилт Алтан Дээд Дэмд  удамшилт зохистой 35 эрдэмийг нэрлэж заасан байна. Үр удамдаа удамшуулан өвлүүлбэл зохих 35 ЭрДэм учраас “удамшилд зохистой” гэж нэрлэжээ. Үндэстнээрээ энэхүү 35 эрДэмийг мэдэж боловсорсноор  энэ эрдэм нь Алтан Дээд ДЭМ болох нь. 
Үндэсний удамшилт дэм буюу 35 эрдэмийг Алтан дээд ГэрИЭ-нд Чингис хааны 4-р дээд эцэг Тумбайнай цэцэн оруулсан байна. Энэхүү 35 эрДэмийг үр хойчос нь удамшуулан авч амьдрал ахуйдаа төгс хэрэглэн амьдралыг тохинуулж чадсанаар Монголчууд хүчтэй байжээ.
          Үндэсний Алтан Дээд ГэрИЭ-нд:
“Эртний язгуур эвлэрлийн ГэрИЭ болгосон ЭрДэм-т Кү сурлага нь болбоос БӨӨ гэгээн Эл ТӨР-ийн ЗӨН ба ИЭ ЭКЭ МОНОГОУУЛ Улсын Алтан үүсэл билээ” гэж зааснаас үзэхэд энэхүү 35 ЭрДэмийг Кү сурлага\үржихүйн хурдаар түгэн дэлгэрэх сурлага бол Кү юм\ -аар эзэмшиж чадваас эвлэрэлийн гэрээг соёрхох, Бөө Гэгээн Эл Төрийн Зөн болон Их Монгол Улсыг  үүсгэх үндэс суурь нь болохыг тодорхойлж өгчээ.
           Түүнчлэн Үндэсний Алтан Дээд ГэрИЭ-нд
“КҮ сурлагаар олсон ЭрДэм, нүүдлийн соёлоор олсон  КҮЭН урдүй нь болвоос ЧИНГИС КААН Эрдэнээр ЗАСАГлах ИЭ ЭКЭ МОНОГОУУЛ Улс ноёрхох Дээд билээ” гэжээ. Энэхүү ЭрДэм,  Ур дүй нь Их Монгол Улс оршин тогтнож ноёрхох ДЭЭД онол нь болохыг дахин тодотгосон байна. Энэ ЭрДэм, Ур дүйг судлан мэдэж, ойлгон хэрэгжүүлэхгүйгээр улсаа МОНОГОУУЛаар цогцлоох боломжгүйг анхааруулжээ.
КҮЭН гэдгийг “Кү сурлага нь Улсыг тэтгэх зүй, удамшилд  зохистой ДЭМ-т, нүүдлийн соёлт боловсрол болж КҮ ЭН нэрээр удамшжээ” хэмээн Сударын сөзлигө үгийг Нүрзэд агсан тайлсан байна.
         Түүнчлэн БӨӨ гэгч ямар хүн байхыг “удамшилд зохистой ДЭМ-т, Күэн боловсролт,... ТНГР болсон тархи болвоос БӨӨ болж удамшив” гэж тодорхойлсноос үзэхэд бөө болох улаач нар энэхүү 35 эрДэмийг зайлшгүй сурах ёстой бололтой.   Тэгж байж ард олон, улс бүлдээ ДЭМ болох нь. Тиймч учраас бөөг КАУМ ДЭМЧ, засагч Дэмч гэж сударт цохон нэрлэжээ.

           ЭрДэм гэж чухам юу болохыг,
“Алтайн мангдай нарын агуу ИЭ ЭКЭ ололтууд Эх-Үрэн зургаан зүйлээс үндэстэй
Буган бичгийн соёл нь Оройн Дээд ГЭР ИЭнд МОН КҮ болсон БӨӨ тархинд иштэй
ТНГРтэй ирээдүйг өнөөдөр өглөө эрт байгуулж байгаа ДЭМ удамшилд зохистой
Өргөн ИЭ ЭКЭ ялалтыг Үндэсний ГЭР ИЭ авчрах гучин таван ДЭМ ерэн есөн  ЧУ КУР-тай
ӨТҮГҮН ӨТҮГЭ өв болсон, Үндэсний удамшилд зохистой ДЭМ ЭрДЭМ болму” гэж сударт заасан байна.
          ЧУ- Чинд ҮНЭНд нийцтэй бүх урлахуй ЧУ болно,
КУР- КҮ сурлагаар ахуйн долоон биеийг олсон ТНГР тархи, КҮЭН боловсрол, Нүүдлийн соёл 3 цул болвоос үр дүн нь ХУР болно гэж тайлжээ.
         35 ЭрДэм нийт 99 ХУРтай болохыг тус тусд нь Сударт нэрлэсэн байгааг энд бүгдийг нь хуулж бичих шаардлагагүй гэж үзлээ. Зөвхөн хэдхэн ЭрДэмийг сонордуулъя:
  • БӨӨ тархи \ерөнхий ЭрДэм\ 3 ЧУ КУРтай
  • Мэндлэх танилцах ЭрДэм     3 ЧУ КУРтай
  • Сайшаах ЭрДэм                     3 ЧУ КУРтай
  • Хүлцэл өчих ЭрДэм              1 ЧУ КУРтай
  • Хориглох ЭрДэм                   4 ЧУ КУРтай
  • Тооцоолох ЭрДэм                 6 ЧУ КУРтай
  • Хэмжих ЭрДэм                     5 ЧУ КУРтай
  • Тэвчих ЭрДэм                       6 ЧУ КУРтай
  •    Худалдаач ЭрДэм                3 ЧУ КУРтай гэх мэтчилэн 35 ЭрДэм бий, та Судараас дэлгэрүүлэн  уншаарай.

         Гурав. Үндэсний Алтан Дээд Дэмч \Андын Дэм\
     Дэмчийн талаар Сударт маш дэлгэрэнгүй бөгөөд ойлгомжтойгоор тодорхойлсон буй. Ажиглаваас, сударт дэмчийг Алтан Дээд Дэмч, Удамшилт зохистой Дэмч гэж үндсэн хоёр хэсэгт ангилсан байна.
      Удамшилт зохистой Дэмч нь   Буган соёлын Кур, Алтан Дээд ГэрИЭ, ТНГР-ийн Бөө тархины Эх-ҮрЭн гурван эхт, Нүүдлийн соёлт КАУМ гэж удамшжээ.
КАУМ нь күэн боловсролыг ахуй болгогч, Их Засгийн Алтан дээд ГэрИЭт, сүүн эхт сэхээрлийг түгээн дэлгэрүүлэгч Дэмч-бөө ажээ. Өөрөөр хэлбэл, дээрх 35 эрДэмийг түгээн дэлгэрүүлэх үүрэг Тэнгэрийн бөө гэгээн тархит Дэмчийн үүрэг байх нь.
 КАУМыг сурагч, оюутан, багш буюу эрдэмтэн гэж ангилдаг.
  1. Сурагч гэдэг нь Хөх Монгол ухамсар болон күэн ур дүйд суралцагч Каум Дэмч,
  2. Оюутан гэдэг нь Өвгөдийн их ололт, ялалтыг бөө гэгээн соёлоор давтан тогтоогч Каум Дэмч,
  3. Багш буюу эрдэмтэн гэдэг нь Тархийг бөөч, төрийг засагч, айлыг андын дэмч байлгах, эзэн эрхт гурван дэмд ил гарамгай болсон Каум Дэмчийг  тус тус хэлдэг ажээ.
          Үндэсний Алтан Дээд Дэмч Бөө тархит багш нь:
ИХ ЗАСАГ-ийн Алтан Дээд ГэрИЭ-г Нүүдлийн соёлт  КҮЭН долоон биеэр сахигч
Ерэн есийн ТНГР-ийн бүрэн тайлгат ЧОО мөр, НЭН ГҮН тархины найман ЧУЭН-ч
Удамшилд зохистой гучин таван ДЭМ-д Эл, ерэн есөн ЧУ КУР-т нэвтэрхий гэгээн
Улсаа өмөөрөн босоо оршихуйн есөн ухаанд КҮ ЭН боловсролоор Эл гарам КАУ
Ургаж магад гарахуйн зуун найман төвшин сайханд Алтан Дээд ГэрИЭ-ч цэцэн
ТӨР-ийн гурван онол дор магад гарахуйн гурван-Эхт, есөн зуун тавин сэхээрэлт
БӨӨ ГҮН тархиар ажиллаж магад гарахуйн ерэн есөн ТНГР-ийн эзэн Эрхээр
Оройн Дээд ГэрИЭ-нээс цэцэглэсэн Үндэсний үүслийн гурван эрдэнэд амьдрагч
Бодитой оршиж магад гарахуйн ерэн бүтцэд Нүүдлийн соёлд ОГОУУЛ эцэг мэт
Уялга, ГэрИЭ, Алтан Дээд Үнэн онолыг есөн зүйлээр хүсэж, Улс ГЭР ИЭ болгогч
ЧИНГИС КААН-ы ОГОУУЛ зөнд таван байдал тэгш дүүрэн, БӨӨ гэгээн удирдагч
Хамтаар хариуцахад ЧОО ЭЛ, КААН, ЭрКЭМ ДЭМ-ч багш билээ гэж тодорхойлсон байна.
Өөрөөр хэлбэл,  багш Дэмч нь Дэмчдийн оройн дээд, манлайлагч, тэргүүн удирдагч нь  байх бөгөөд дээрх бүхий л шинжийг агуулж чадсанаараа Үндэстэндээ Алтан Дээд ДЭМч нь болдог байна. Дэмч нь Андын дэмийг цогцлоож, хурааж, нэгтгэж Дээд Дэмч байж чадсанаараа аугуу үйлсийг ялалтад хүргэдэг гэнэ.  Энэ бүхий л шалгуур үзүүлэлтийг давсан нь  Улс бүлийг удирдах  эрхийг эдэлдэг ажээ.

  Ийнхүү Үндэсний Үнэнч, Үндэсний удамшилт, Үндэсний Дэмч энэ гурав Алтан Дээд ГэрИЭнд Үндэсний Алтан Дээд ДЭМ болон мөнхөрчээ.