ЗЭМЛҮҮЛЭВ би
Өнөөдрийн /2013-11-22/ бөөлөөнөөр Хатан өжий бууж
хэлэх сургаалаа хатуухан айлдлаа. Миний бичсэн “Буруу, муу, болохгүй” –д сэтгэл
дундуур байв.
“Үр минь чи, өчүүхэн зүйлийг өдөр
алгуурлан бичихдээ ингээд л боллоо гэж сэтгэл баясна уу. Өм цөм энд тэндээс нь
бичлээ дэг. Ядаж чи дүгнээд хэдэн үгийг эцэст нь нэмж чадсангүй юу” гэв.
Би мунхаг тархиа өмөөрч “Өө, Хатан
өжий минь, ихээр нь бичвэл урт байна гээд олон хүн уншихгүй ээ, овоохон юм биччихвэл
зарим нь “гайхууллаа гэнэ, мэдэмхийрлээ гэнэ, их толгойллоо гэнэ, хэцүү шүү
дээ, одоо үед, хүмүүсийн хэл амнаас айдаг юм” гээд хэлчихсэн чинь бөөн юм болов
оо.
“Үр чамайг хэн юу гэх нь өнөө цагт
юунд яаж нөлөөлөх юм. Хэн нь юу ярьж цуурч байгааг ч өвгөд эмгэд бид сонордож
суугаа. Хэлэх хэлэхгүй, болох болохгүй, үнэн худал үгс ГӨ-нд хөвөр ч л байна. Биднийг мэддэггүй, сонсдоггүй усан толгойтнууд
гэж та нар бодно уу. Хэнээр юу хийлгэхээ бид мэднэ. Хэн нь чадах, хэн нь
чадахгүйг бид харж л байна, сонжиж л байна, хэлэлцэж байна. 108 бөөлөө зүгээр
нэг шид өгчих бөөлөө гэж та нар горьдоно уу. Хэн юу хийж эхлэхийг харж байна.
Хэн нь тээршааж, үглэж дуулж байгааг нь харамсан харж сууна. Авьяас чадварт нь л
таарсан “эрх”ийг өгдөг хойно, яалтай билээ. Тэнгэрийн үйлийг хуурч
мэхэлж болох биш. Хэн нь илүү хичээж мэрийж, сурч чадаж байгаа нь чухал
болохоос, хэн нь хэний улаач болох, хэн нь залуу хөгшин, хэн нь баян ядуу нь Тэнгэрт
огт хамаагүй дээ, үрс минь. Эрхлэх гэж бөө болоогүй байлтай, Эрхт Тэнгэрийн
үйлийг хөрстөд буулгаж энх тунх амьдралыг буй болгох гэсэн үйл бус уу?
Үр чи, энэ цагийн ИХ Засгийг хэдэн
хавартаа дамнуулан гаргах том үйлийг толгойлон гүйцэлдүүлэх ёстой. Тийм биз?
Эхлэл нь энэ биш үү? Яагаад ойлгохгүй байна? Үйл эхэлчихээд байна, ойлгож байна
уу? Бид зүгээр нэг хий дэмий юманд цаг үрдэггүй. Та нарыг дуудахад бид ч үйлээ
орхин ирдэг юм, буудаг юм.
Ядаж чи энэ цөвүүн цагийн бугшмалын 550 ширхэг шалтгааныг нь биччихсэн
бол би чамаар бахархмаар байлаа. Хэдхэн юм
бичсэн болчихоод хийсч давхиад... Шар, цэнхэр судруудад олон олон тоо байгааг
та нар юу гэж бодно? Тэр бүгдийг бид нэрлэх хэрэг үү? Бэлэн юм өгөөд байвал сугадаж аваад сугалж
хаяад байх шинжтэй дэг. Тархинаасаа өөрсдөө гаргаад ирвэл хаягдах нь бага юм
даа.
За тэр, дунд бага хаад, өрлөг,
жанжид, мөргүнүүд, баатрууд, түшмэд ноёдын улаач нар, хатад, гүнж, удгадын
улаач нарт дамжуулна уу. Их Монголын Их Засаг, их жаяг, их ёс, зан заншилийг
сэргээх, түгээх үйлсэд бүгд оролцох үүрэгтэй, хариуцлага нь ч хамтдаа. Өвгөд,
эмгэд, буурал дээдсүүд нь наад ёс, жаяг,
Их засгийг чинь үг бүрээр, үйл бүрээр нь мэдэхийн дээдээр мэднэ дээ, үрс
та нарын сонордохыг тэсч ядан хүлээж буй. Миний энэ улаач хагас хугас юм бичээд
ганцаар явах биш, бүгд хамжин дэмнэлцэж энэ их ЖАЯГ танай хөрстөд дахин тогтох
учиртай. Тиймээс нэг ёсыг нэг нь бичнэ, хоёрыг хоёр нь нэмнэ, ингэсээр байгаад
нэг л өдөр жаяг ёсыг заншил болгох суурь босно доо. Дөрвөлжин хар юмандаа
бичээд байх хэрэгтэй дээ.” гэв.
Жаахан сууж байснаа Хатан өжий:
“заа, би та нарт хэдэн зүйлийг тодруулан хэлье. Улаачийнхаа үгэнд жин нэмье
дээ.
Шударга байна, үнэнч байна гэдэг бол бүх үйл зөв үйлдэгдэх
гол шижим нь, гол судас нь. Хичнээн
мэдлэгтэй, чадвартай байгаад шударга бус зүйлд үйл нь чиглэгдвээс үнэнд хэзээ ч
гүйцэгдэхгүй дээ. Амиа аргаацаасан өчүүхэн худал зүйл, заль мэх нь түмэнтэй
хорыг дагуулдаг юм. Заль гэдгийг үрс та
нар жаахан буруу ойлгоод байна. Суу заль гэдэг бол ухаан, аливааг хэрхэн зөв үйлдэхэд зориулагдсан гүн ухаан, өвгөдөөс
удамшигдсан ололт юм шүү дээ, энэ бол мэхлэх мэх биш. Мэх бол хуурах нэг л
арга. Дайны үед дайснаа хуурах мэхийг олонтаа хэрэглэдэг байсан юм. Харин энэ цөвүүн
цагийн нялуун, шулуун, халуун дайны үед та нарт суу заль л хэрэг болно доо.
Хоосон амалж худал ярих ч тун хортой доо. Хоосон амлагч
нар олон болсон юм биш үү??? Үйлийн үр дагаварт хор хөнөөл учруулдаг юм. Нүүрэн
дээр чинь амалчихаад цаашаа харангуут зүс нь хувирдаг аюултай булГАЙ даа.
Алтан Дээд Үнэн гэдгийн цаад агуулгыг л үрс та нар сайн
ухаж мэдээрэй. Хүн бүр шударга байж сурахгүй бол энэ цөвүүн цагийн аюулыг
давахад хэцүү. Зусар бялдуучлал газар авсан энэ үед худал хуурмагийн цаана гарч чадвал л
гэгээ тусна даа. Буруу бүх ГЭМийг илрүүлж бугшмалыг дарж байж гэгээрэл рүү
мацна. Гэмийг нь илрүүлвэл гомдчихно, ил хэлбэл өстөн болчихно хэмээн эмээгээд,
хар амиа бөөцийлөөд, муу бүхнийг дуугүй
өнгөрөөгөөд, арагш нь тавиад бугшмалыг засаж чадамгүй бол та нар хэзээ ч цөвүүн
цагийг гэтлэхгүй ээ.
Зусардах, бялдуучлах, долигонох гэдгийг нэг сэтгэлээр
хамтран үйлээ хийж буй андуудын үйлдлээс ялгаж салгаж ойлгоорой. Үйлийн
зорилго, үйлийн үр дүнгээрээ өөр байдаг юм. Үйлийн төлөө, та нарынхаар бол
ажлын төлөө, дэм дэмэндээ зүтгэж буй нэхнийгээ зусарч бялдууч хэмээн зориг
сэтгэлийг нь бүү мохоо. Чаддаг, чадах юмаараа бие биендээ сэтгэлээрээ,
хүслээрээ дэм болж бай. Ингэж байж л том үйлийн ард гардаг юм шүү дээ. Ер нь
аливаа юмыг ялгаж салгаж чадахгүй байна шүү, үрсүүд. Буруу ярина, буруу сэтгэх нь олонтоо юм.
Их үйлийн төлөө дэргэдээ мэддэг чаддагуудыг, өөрөөсөө
илүү ур ухаантнуудыг цуглуулж, байлгаж, хамтарч сур. Үгээр боловчиг урамшуулж
дэмжиж бай. Өөрөөсөө илүү гарчихна хэмээн, дарж дарангайчлаад байвал өөрөө л
урууддаг юм. Өөрөөсөө сулхан дульхнуудыг цуглуулчихвал өөдөө гарна гэж нэг байхгүй
дээ. Их Эзэн Хааныг та нар мэдэж байгаа
бөз дээ, дэргэдэх мөргүнүүд, баатрууд нь шилдгийн шилдэг, өөрөөс нь хавьгүй
ухаантнууд ч байсан, тэднийхээ чадвар, мэдлэгийг ч харин сайн ашигласан даа,
жаахан эвгүй, та нарын хэллэгээр хэлчихлээ, өршөөн болгооно уу. Тэгж байж, олон
ухаантан, ур дүйтнүүд нийлж нэгдэж, оюун ухаанаа шавхаж байж Эзэнт Гүрнийг
байгуулсан юм шүү.
35 эрДЭМийг та нар учир утгыг нь ойлгохыг нэг л
эрмэлзэхгүй байна уу даа. Ядаж энэ эрДэмийг үнэн мөнөөр нь ухан ойлгож тархи
оюундаа шингээж чадваас олон үйлийг зөв хийж сурна даа. Та нарын дунд алдаж
эндэж яваа нь буй, будилж бухимдаж яваа нь буй, бүгд л бидний үр сад. Түлхээд
унагаачих, мохоож мухардуулах амархан, нэгтгэгдэж нэг сэтгэхүй дор жагсах амар
бус гэдгийг санахад илүүдэхгүй байх.
Мэдээж шударга байх нь хүн
чанарын нэг багана нь. Нөгөө нэг багана нь
дэг жаягтай байх. Дэг жаяг, ёс заншилаа мэдэхгүй хүн, сахиж
биелүүлдэггүй хүн хэзээ ч мөс чанартай байж чаддаггүй юм. Ёс жаяг гэдэг бол
олон бум түмэн жил өвгөдийн амьдралаар шалгарч тогтсон, хүмүүний зан болж
заншигдсан зүйл, үрс минь. Энд маш олон дэг горимыг нэрлэж болно. Хамгийн чухал
нь бие биенээ хүндлэх, аав ээж, ахмадыг хүндлэхээс эхэлнэ дээ. Хүндлэлийн
талаар Алтан сударт олонтаа дурьдсаны учир их ээ. Хүн хүнээ хүндлэхгүй л бол
хөлгүй бух, толгойгүй морьтой адил л байна гэсэн үг. Хүндлэл байхгүй учраас хүн
хоорондын харьцаа алдагддаг юм. Ахмад гэдгийн учир нь хэдэн хавраар гэлтгүй,
хэдэн сараар ахмад бол амьдралын наад цаадахыг чамаас илүүтэй амссан, туулсан
тул чамаас илүү мэдлэгтэй, үзсэн харсан их юмтай гэж үздэг юм. Ахмадын урдуур
орж ярих, яриаг нь тасалж дундуур нь орохыг хатуу цээрлэдэг. Хүүхдийг багаас нь
бүх зүйлд сургана. Зочин ирсэн байхад хүүхэд хэзээ ч зочны урдуур орж ярих,
тавагтай идээнээс зөвшөөрөлгүйгээр шүүрэх зэрэг нь хатуу хориотой. Ер нь
хэтэрхий их чалчих, бусдын яриаг тасалж дундуур орох, өөрөөс ахмад, эгчмэд
хүмүүсийн дэргэд эмх замбараагүй байдал гаргах нь хүндэтгэлгүйд тооцдог.
Эмэгтэйчүүд ялангуяа гэр дотроо ёс жаягийг хатуу сахиулдаг гол хүн нь. Хүүхэд
багаасаа дэгтэй өснө дөө. Хатуу
байна гэдэг хахир байхын нэр биш ээ. Харааж загнаж занчихын нэр биш ээ. Хатуу
чанга байна гэдэг нь хаттай, тэсвэр тэвчээртэй, хэлсэн ярьсандаа байхын нэр,
хариуцлагатай байхын нэр. Юуны тулд юу
хэлэхээ чанд мэддэг, зорьсон зоригдлынхоо төлөө мятаршгүй зүтгэж, үйлээ бүрэн
гүйцэт, үнэн зөв хийхийн нэр. Бүстэй, бүсгүй аль нь ч юуны тулд амьд яваагаа
мэддэг, ямар эрх, хариуцлагыг үүрч яваагаа хатуу мэддэг, хатуу мөрддөг байв.
Бусдад хүндэтгэлтэй ханддаггүй хүнийг мөс чанар муутайд тооцдог оо.
Бие биендээ сайхан сэтгэлээр
хандаж бай. Хайрыг түгээж цацруулж яв. Тэгвэл хүнээс муу юм огт гардаггүй юм. Нэг
нэгэндээ дэм тус болж яв, ихэрхэж дээрэлхэж, алаг цоог үзэж болдоггүйг л хэлж
байна даа. Гэхдээ “бусдыг байгаа байгаар нь хүлээж ав” гэсэн үгсийг та нар сайн
тунгаагаад нэг бодоорой. Энд засах, засагдах тухай яриа байхгүй. Муу бол
муугаараа яваг гэсэн л үг. Аминчхан үзлийн өмхий үнэр ханхлаад байгааг ухаарай
даа. Ийм л буруу онолоор хөгжин уруудаад байх юм. Буруу номлолд чирэгдээд...
Бид чинь зөв рүү бусдыг чирч явсан юм шүү.
Харж сууна үрсүүд ээ бид
Хан хорвоог доргиотол босоод ирэх
байлгүй
Хөх толбоо нуруулаад
Хөрст газраа донсолгон хас төрөө
бадраах байлгүй
За
үр минь, бугшмалын 550 шалтгааныг гаргаж нийтэд ил болго доо” гээд үдлэв. Даалгавар ихсээд улам хүндрээд л байна.
Андууд минь ямар шуу байна???
.
ГийгЭЛ
удган
2013-11-22 20:56:24
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.