БУГШМАЛ, дамшиглав
Амар
амгалан байцгаана уу? Өргөөнийхөн минь.
Өнөөдрийн \4/XII\ бөөлөөний үеэр Хатан өжий маань надаар жаал дамшиглав.
“Заа, үр минь бугшмалынхаа шалтгааныг бичээд дүүргэчихэв үү? Зүгээр хоосон суугаад
байх чинь” гэв. “Өө, их олон юм байна даа, талдаа ч ороогүй байна, хоёр өдөр
суулаа” гэтэл, “хм, үр минь дээ ээ, наад
бөндгөрийг чинь шалгасан юм, 550 ширхэг шалтгаан гэхлээр таван зуун тавь байна
гээд бодно уу чи?, төөрч мунгинаад, та нарын тархи тасам болсон гэдэг чинь энэ
дээ, хахаха, “550” чинь түлхүүр үг, үр минь,.. ядаж гаднаас нь тэмтэрч чадамгүй
байна уу? тархиа хөдөлгөхөд яанам ” гэв. Би ч “таван зуу, тавь”, “таван хэсгээр ангилж,
тавин зүйлийг голлож бичих юм болов уу? би ч басхүү зуу гаргачихсан жирийлгэж
байгаа” гэж бодлоо, “тав зуу+х, тавь+х” гэж, “зууж байгаад тавих”
гэж бодов, ард нь 0- тэглэх юм байна гэж бодов. Хатан өжий: “дотор нь өнгийгөөд
хар, өнгө, үнэр байна уу?” гэв. Дандаа битүүлэг үгсээр ярина шүү гээд бодтол тоншоод
авав, ёоё. Яалтай билээ дээ, толгойд
минь олигтой шипи орж ирэхгүй байгаа юм чинь... Ямартай ч “бугшмалтайгаа” холбож
жаал бодов, яршиг зүгээр бичснээ дэлгээд
тавьчихъя, дараа нь учир холбогдол нь гарч ирж л таараа гээд бугшмалын
шалтгааныг нийтлэхээр боллоо.
Хатан өжий минь хамгийн чухал
зүйлийн судаснаас нь атгуулсанд талархаад, бахархаад сууж байна даа би, Өндөр
Дээд Өжий Тандаа дахин дахин гялайлаа.
Өргөөний Та нар минь тогтож уншаарай,
давхардсан зүйлийг дугаараар нь бичээд ижил байна гэж, эсвэл ингэж гоё засаж
бичье гэх зэргээр сайхан шүүгээд, нэмэхийг нь нэмээд сэтгэгдлээ бичээрэй. Энэ
бол цөвүүн цагийг гэтлэн давахын өмнөх бид бүгдийн мэдвэл зохих, түгээж сэхээрүүлэх,
арилгаж засах, энэ нийГэмд тогтсон ГЭМТ
зуршил, ГЭМТ дэг горим гэж ойлгогдож байгаа. Идэвхтэй
оролцохыг хүсч уриалж байна. Андуудын хүч-ухаан бол аугаа том ДЭМ.
ЦӨВҮҮН ЦАГИЙН БУГШМАЛЫН
ШАЛТГААН
\бугшмалын
шалтгаант үр нь 800 жилийн өмнөөс тавигджээ\
1.
Өвөг Дээдсийн
амьдралаар нотлогдон батлагдаж, үлдэж өвлүүлсэн Оройн Дээд ГэрИЭ, Алтан Дээд
ГЭР ИЭ-г гээж хаясан нь хамгийн том эмгэнэл, хамгийн том алдаа, хамгийн их
завхрал, хамгийн аюултай хорлол болсон;
2. Андын андгар-тангараг тасарсан, Алтан Дээд ҮНЭН алдагдсан
нь шударга ёсыг үгүй болгох үндэс нь болсон;
3. Улсын Удирдагч\хаан\-ийг өргөмжлөх ёс дэг завхран үгүй болсон, ямар ч шалгуур шүүлтүүргүй, хий хоосон эрх үүрэг
хуульчилж өгсөн;
Мөнх гуайг хаан ширээнд өргөмжлөгдөхдөө дараахь байдлаар
төгс боловсорсныг нь хэлэлцэн шалгаж байжээ.\товчхон бичнээ, судар дээр байгаа
учраас\. Үүнд:
- ...огоуул зөнд нэн гэгээрсэн эсэх;
- ...айл бүлийн харилцаанд Ний Хэмийн засагчаар боловсорсон эсэх;
- ...хаан эрдэнэд мэргэшсэн эсэх;
- ...долоон дээд эцгийн зөнд МөрГүн зэрэгт хүрсэн эсэх;
- Газар болоод огторгуйн онолд ИрГүн зэрэгт хүрсэн эсэх;
- Бие оюуны зөнгөөрөө бөө бөхөд шалгарсан эсэх;
- Хар зөнгийн онолд Хаан зэрэгт
онцгойрсон эсэх;
- 1898 мэргэшлээр Их Засгийн удирдагч зэрэгт тодорсон эсэх. Харин “Чингис” цолд хүрэхийн тулд 21 шалгуураар
тэнцсэн байх ёстой байжээ.
4.
Төрийг удирдах олон
толгой\ерөнхийлөгч, засгийн газар, их хурал\-той болсноор төр, улс, ардыг жолоодох
нэгдмэл бодлогогүй болсон;
Их
Эзэн Хааны үед зөвхөн Хаан эзний дор, най тухтай, нэгдмэл оюунлаг дор, ний
Хэмтэй, Бөө гэгээн ний тархинд удирдагдаж байж Их Моногоуул Улсыг байгуулсан.
5.
Төр засгийн алтан
хайрцагны алтан бодлого\үе дамжсан онцгой нууц бодлого\ устгагдан ор мөргүй
болсон;
6.
Олон бум, түмэн
жилд олж бататгасан амжилт, олз, шийрлэсэн ул мөр дээр үндэслэгдсэн Өвгөдийн тулгуур онолуудыг гээж мартсан;
- “Ахуйг арван түгээмлээр НЭҮ Хэмтэй байгуулдаг эдийн засгийн буюу
“Уялгын онол”. Их Эзэн Чингис хаан энэ онолыг тайлж “Их Засгийн Ахуй
биеийг байгуулах Үндэсний Дээд Хууль” болгожээ.
- Төвөг голомтоос хамгаалж,
төвшин сайхныг хашиж, төрөө төвхнүүлэн
гэр бүлийн харилцаанд хамтын хариуцлагыг Их Засаг болгодог, буган
соёл язгуурт, ТНГР-ийн Бөө гэгээн тархины “Гэрийн онол”. Энэ онолыг Толуй хаан тайлж Их Эзэн
хаанд өргөн мэдүүлж сайшаагдан, Улс даяараа соёрхон тахиж даган
хэрэгжүүлжээ.
- Наран, саран, сүүн, мэдвэл зохихуй, их засаг бүхий удамшилт зөв таван
хүчнээр эрчимжиж сүнс болон эзэн бие ний Хэмтэй, Мон амин чанартай болж,
моныг голлож, Моногоуулыг бадраах төвшин сайхныг тогтоох “Моны онол”. Энэ онол нь бүр эртний
манукол улирлаас эхтэй.
- Түүнчлэн Алтан Дээд ГэрИЭ-ний онол, Алтан Дээд Үнэний онол, Бөө
тархины онол, ТНГР-ийн онол, Чин үнэний онол, Сүнсний онол, Эзний онол
зэрэг онолын цулдлыг нэгэн дор хэрэгжүүлэн Их Монгол Улсаа бадрааж байжээ.
7.
Онолгүй болсноор
арван түгээмэлээ сүлжиж зангидаж уялгалж чадалгүй эдийн засгийн хараат байдалд
шууд орсон;
8.
Оюун ухаан,
ухамсар, мэдлэгийн хувьд туйлын ядууралд орсон;
9.
Соёл урлаг, түүх,
уламжлал, удамшлаа устгасан;
10.
Хааны
суудлын төлөөх эрх
мэдлийн тэмцэлдээн \ямарч шалгуур байдаггүй\ үе цаг мөч бүрт байсаар байсан;
11.
Засгийн
албан тушаалын төлөөх Эрх мэдлийн хуйвалдаан \хор найруулга\,\бас ямарч
шалгуургүй\-ыг байнга өөгшүүлэн хөгжүүлсэн;
12.
МөрГҮН-дэмчгүй
болсон, \эрДЭМтэн, мөрГүнүүдээ эс тоосон, ухаан, оюун, ур дүй, эрДЭМийг
улан доороо гишгэсэн\;
13.
Ёс,
жаяг, зан заншил, дэг горим, ИХ ЗАСАГийг гул болгон гуйвуулсан;
14.
Мэдвэл
зохихуй, хүн бүрийн мэдэж байх ёстой мэдлэг, эрДЭМийг шаардлагагүйд хүргэсэн;
15. Хүн
бүрийн мэдлэг, авьяас, чадварт нь тохирсон эрх олгох байтал
бүх хүнд адил эрх олгосноор хариуцлагын
тогтолцоо бүрэн алдагдсан;
16.
Хүнийг таних,
хүнийг үнэлэх СУУ ухааныг эрэмдэг зэрэмдэг болгосноор хүний НИЙХЭМТ амьдралыг
НИЙ ГЭМТ болгон хувиргасан. Ингэснээр бүх булай, булхай дэлгэрэх, дэлгэрүүлэх,
шударга ёс алдагдах суурийг тавьж өгсөн: Тухайлбал:
17.
Хэн хор найруулж
бусдыг дайсагналцуулж чадсныг шагнан урамшуулж зэрэг зиндааг нь ахиулан дэвшүүлсэн;
18.
Хэн мөнгө ихээр
төлж байгаад нь өндөр дээд албан тушаал амалж, улам их хахууль авах нүхийг
малтаж, амалснаа биелүүлэх бүхий л муу аргуудыг сүвэгчлэн хайж, хэн байх нь
хамаагүй хахуульчинд төрийн болон бусад чухал албыг хашуулж төрт ёсыг гутаан
сүйрүүлсэн, сүйрүүлсээр;
19.
Хэн “сайхан” дуу гарган уянгалуулан хов жив, худал
хуурмагийг мандуулж чадна, хэн заль мэх хэрэглэн сурмаг ярьж чадна, түүнийг нь
дэмжин талархдаг болсон;
20.
Хийсэн бүтээсэн
ганц ч зүйлгүй боловч, хэн хөл гарыг нь долоох шахам зусардан бялдуулчилж, буруу
ч байсан даган хийснэ, түүнийг итгэлт хүнээ болгон элдэв шан харамж ойлгодог
болсон;
21.
Хэн шударга үнэн
дуугарсныг нь олны өмнө албаар буруушаан донгодож, ажил албанаас нь зайлуулж, шоронд
оруулж, газар нутаг зааж цөлж, үр хүүхдүүдтэй нь хамт яллаж сургууль соёлд
суралцах эрхгүй болгон, олон түмэнд гэр бүлээр нь дайсан, тагнуул мэтээр сурталчлан
доромжилж, зөв бүхэн хөгжих газаргүй болгон буруу, муу бүхнийг цэцэглүүлэн
хөгжүүлэх үүд хаалгыг нээсэн. Нийтийн амыг хамхих бодлого одоо ч хөгжсөөр, улам
нь арга нь нарийссаар. Бусад нь дуугүй байсан нь дээр, шударга байвал
амьдралгүй болно, буруу зөрүү яриад-хийгээд
явж байвал үр хүүхдэд хэрэгтэй гэсэн мунхаг уриа лоозонг дор амьдрах болсон;
22.
Өөрийгөө дахин
шүтүүлэх-хамгийн аюултай хор өнөө ч оршсоор. Бусдыг өөрөөсөө дээшээ гаргахгүй
байх бүхий л мэх аргыг хэрэглэдэг, бусдын хийснийг өөрөө хийсэн болж зарлана,
бусдын хүчийг үгүйсгэнэ, бусдыг ил далд дарангайчлана. Хамтын хүч, хамтын
хариуцлага, хамтын ялалтыг үгүйсгэдэг учраас хэзээ ч бат суурьтай бүл, айл,
хамтлагийг цогцлоож чаддаггүйгээрээ нийхэмд аюултай;
23.
Хорлогч ганцхан
байхад хорлогддогийг ойшоохгүй болсноор үе үеэрээ хорлуулсаар ирсэн. Хорлогчийг
дор нь ганцаардуулан засаж байхгүй бол нэг өдөр бүх үүсгэлийг сүйтгэдэг гэх;
24.
Хэн чадвар, авьяас,
мэдлэгтэйг нь алба хаших үйлд томилон тохоодог байсныг болиулж сонгууль хэмээх
гэнэн ард түмний зүрхэн дээрх хар тоглолт, тураалтай тархитнуудын хор
найруулга, тархи угаалт, талцан дайсагналцах уралцаан, мөнгөтний шөргөлцөөнийг
харийн онолоор хөгжүүлэн бусармаг үйлээр ГЭМТнийг сонгодог болгон мунхаг үжирхэлд
нэвт орсон;
25.
Эрх чөлөө гэх
сайхан нэрийн дор юу ч хамаагүйг хийж болдог, дураараа аашилсан, ёс жудаггүй
олон хүмүүсийн цуглуулга болгосон;
26.
Ардчилал гэх сайхан
нэрийн дор эмх замбараагүй байдлыг өөгшүүлэн хөгжүүлж хэнд ч захирагддаггүй,
хэнийг ч хүндэлж эрхэмлэдэггүй, ямар ч хууль ёс дэг журамд харъяалагддаггүй,
засаггүй, эрхгүй, үүрэггүй, хариуцлагагүй олонхийн нийГэмийг байгуулсан;
27.
Хуульд заагдаагүй
бүхэн хориглогддоггүй, зөвшөөрөгддөг гэх харийн аймшигт онолыг баясгалантайгаар
хүлээн авч хуулийн нүх цоорхой бүрийг
ашиглан бүхий л болохгүйг үйлдэж хэрэгжүүлж, нийХэмийг завхруулсан;
28.
Зөв яваа, зөв үзэл
бодолтой, зөв үг хэллэг-яриатай, зөв ёс суртахуунтай, зөв хүмүүжилтэй, ёс-жудагтай
нэгнийгээ заавал шахаж зайлуулах аргыг хэрэглэдэг ТАМЫН ТОГООны онолыг олон
зуун жил дамнан хэрэгжүүлсээр. Юу ч хожоогүй;
29.
Хэн “атаман”,
“хулиган”, дээрэнгүй, бардам, буруу үг
хэллэгтэйд долигонон бууж өгч, өөгшүүлэн дэвэргэж урамшуулдаг, аймхайн төрт
засагтай болсон;
30.
Харийн онолыг
эрхэмд тооцож, өөрсдийн мэддэг чаддагаа умартан, өвгөдийн онолыг өөдгүй,
хоцрогдсонд үнэлэн харийг ямар ч
шүүлтгүйгээр дууриан, харийг шүтэх боловсролыг түгээсэн;
31.
Гадны шашны буруу
номлол, бясалгалд олноороо орсноор оюун ухааны хоосролд хэтэрхий автагдсн;
32.
Хүнийг үнэгүйжүүлсэн;
Хүнийг
үнэгүйжүүлэх явц нь гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөлөлд болсон байна:
Дотоод хүчин зүйл
А. Эрх мэдэлтэн:
33.
“Хаан ухаан”-ы суу
ухаан-мэдлэггүй, өвгүй, оюун ухааны чадамжгүй, ур дүйгүй болсноос улс жолоодлогогүй өнхөрч
ард түмэн төвшин сайхнаа алдсан;
34.
“Мэдвэл зохихуй”-г
байхгүйгээр хүмүүжснээс орчлон хорвоогийн жам байтугай, отог овгийн ёс жаягийг
ч ойлгож ухахгүй мунхарсан;
35.
Андгүй болсон нь хардах сэрдэх бүх муу юмны эхлэл
тавигдсан;
36.
Амин хувийн эрх ашгийг орой дээрээ мандуулсан;
37.
Эрх мэдлээ алдах
айдас дорх элдэв хар муу санаанд идэгдсэн;
38.
Өвөг дээдсийн Суу
ухааныг улан дороо хийж ухаанаасаа арчиж хаясан;
39.
Онолгүйгээс өөрийн хар
муу, мэдлэггүй оюун ухаанд тулгуурласан
нь харийнхны хялбар идэш болсон, жинхэнэ монгол эрх мэдэлтэнгүй болсон;
40.
ИР, АРгүй,
зориг-зүрхгүй, сэтгэл-итгэлгүй, хүсэл-эрмэлзлэлгүй эрх мэдэлтнүүд харийнхны
өмнө толгойгоо өгөхөд ч бэлэн болсон;
41.
Харийнхны хар, шар,
улаан бодлогын золиос болж буйгаа ухах тэнхэлгүй болж, харийн харгис сүсэг
мунхруулга, онолыг үг дуугүй шүүрэн авч хэрэгжүүлсэн;
42.
Харийнхны даалгавар,
зарлигаар өөрсдийн ухамсарт сэхээтэн, гэгээрэлт ард олныг үй олноор нь үе үе
алж устгасан;
43.
Ард түмнийг удирдах,
манлайлах, чиглүүлэх, бадруулах ухаан нь мөхөсдсөнөөс зон олныг барьж байх
бодлого барьсан;
44.
Ард түмнийг барьж
байх бодлого нь түмнийг дарлах,
харгислах, эрүү шүүлтэнд оруулах, ял зэм тулгах, алж цөөлөх гм бурангуйн
цулдал болж байснаас нийтээрээ доройтсан;
45.
Улсын хөгжлийг ард
түмний нуруун дээр үүрүүлж, ард түмнээ шулан мөлжих бодлогыг хэрэгжүүлснээс бултаар нь ядуу зүдүү амьдралтай болгосон;
46.
Хүн амыг цөөлөх,
нэг ястанг нөгөөгөөр нь устгах харийн бодлогыг дэмжсэн;
47.
Хүн амыг өсгөхгүй
байх-эрчүүдийн ихэнхийг лам болгон үргүйжүүлэх харийн хорт бодлогыг дэмжсэн;
48.
Эмэгтэйчүүдийг боолын
боол, босгоны шороо болтол нь, бор гэртээ ч хойморт
гарах эрхгүй болтол нь хийморь сүлдийг нь доройтуулсан;
49.
Хүнээр хүн хийх бүх
билиг, арга ухааныг нь хорьж устгасан;
50.
Ангит нийГЭМ-ийг
цогцлоож хүн өөрөөрөө хөгжих бүх боломжийг хааж боосон, мал адил үзэж нэг
хэвэнд цутгасан;
51.
Өнөөдөр маргаашаа
аргацаасан явуургүй, явцуу бодлоготой болсон;
52.
Эдэд захирагдан
алт, мөнгө олж л байвал ард түмэн, эх орон, тусгаар тогтнол, засаг төр бол
хүүхдийн тоглоом мэт үздэг болсон. Ингэснээрээ бусдын боол, бусдын идэш болж
байгаагаа ч ухаарахгүй болтлоо сулбайж доройтсон;
53.
Алт, мөнгө, эд
баялгийг гайхуулах, тансаглах, бялдуучлах,
зусардах, эрх мэдэл ахих хэрэгсэл болгон тунхагласан;
54.
Шагнал, хандив, өмч
хувьчлал, дампуурал нэртэй шинэ үүсгэл дор асар их хуйвалдаан зохион байгуулж,
өмч хөрөнгө үрэн таран хийсэн;
55.
Хөрөнгө оруулалт,
гэрээ нэр дор улсын асар их баялаг-нийтийн хөрөнгө хэдхэн хүний гараар үрэн
таран хийгдсэн, үрэгдсээр;
56.
Шан харамж, бэлэг, өргөл
барьц дор хамаг муу юмны үндэс цэцэглэн хөгжиж, ГЭМийг нууж хаах, шударга бус
үйл ундрах эх-үрэнг бий болгосон;
57.
Хэн шан харамж их
өгнө, түүнд эрх мэдэл, нэр алдар нэмж өгч, муу муухайг дэлгэрүүлсэн;
58.
Боловсрол нэрийн дор мөнгө угаах гэм цэцэглэж,
боловсролыг эд мөнгөтэй хольсноос хойч
үеийг Моногоуул ирГүн болгох суурь үндсэндээ алдагдсан;
59.
Ашиг хонжоог харийн “барах” бодлоготой
уялдуулснаар зүг зүгт цөлмөлт явагдсаар;
60.
Шунал, хийрхэл
газар авснаар байгаа бүхнийг устгах хомхойролд идэгдсээр;
Б. Эр хүн
61.
Эрх мэдэлтний
дарамт, шахалт, хавчлагаас үүдэн зориг-хүсэлгүй, чин эрмэлзлэл-тэмүүлэлгүй, сул
дорой болсон;
62.
Идэх уух, өмсөх
зүүхтэй л бол өөр юманд санаа зовохгүй, хариуцлага үүрэх шаардлагагүй гэсэн
унхиагүй сэтгэлтэн болсон;
63.
Олон нь гэр бүлээ тэжээн
тэтгэх байтугай, өөрийгөө хүн шиг аваад явах чадваргүй болтлоо доройтсон;
64.
Худал хэлэх, хуурч
мэхлэх бол буруу зүйл биш, энгийн, байх ёстой зан гэж шударга ёсыг уландаа
гишгэх болсон;
65.
Үнэнч байсныхаа
төлөө гэмтэн болдог нийГЭМ юм чинь үнэнээр нь байгаад яахав хэмээн аливаа
хорлолыг ч тэсч үжирдэг бослон;
66.
Аливаа алдааг
хэлбэл албан тушаалаасаа бууна хэмээн айж хулчиганаж, засах үйлгүй болгосон;
67.
Шүүмжилбэл өстөн
болно хэмээн амаа таглуулж нуувчинд орсон;
68.
Хэнийг ч, юуг ч
золиослон нэр төрд дурлах болсон;
69.
Хамт ханьсан архи
уухгүй бол анд нөхөдгүй ганцаардана хэмээн архинд толгойгоо мэдүүлэх болсон;
70.
Өөрөө
л болж байвал бусад нь хамаагүй гэсэн хар амиа бөөцийлсөн хүншгүй занг хаа
сайгүй өвлүүлсэн;
71.
Мөнгөтэй байвал юуг ч дийлж, юуг ч олж болно
хэмээн мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болсон;
72.
Хахууль өгч авалцан
хамгийн муухайг бие биенээрээ үйлдүүлж гэм зэмээ нуух хэрэгсэл болгосон;
73.
Төлбөр төлж итгэл
олох аргад суралцан эрх мэдэлтэн болж, засгийг үхүүлэх үйлст хамсаатан болсон;
74.
Албан тушаалд шунаж
хор найруулах ухаанд суралцан хамгийн муу, бурууг үйлдэгч болсон;
75.
Гэр
бүлийн харилцааны ариун байх ёсыг
алдагдуулан завхайрах, шалиглах, эхнэр солих явдыг энгийн зүйлд тунхаглан
цэцэглүүлсэн;
76.
Эр эмийн ёсыг
зөрчиж, ертөнцийн жамыг сөрж, ижил хүйстэн болж бузартсан;
В. Эм хүн
77.
Гэрийг гийгүүлэгч
эрхэмсэг эзэгтэй байх атал адсага шиг ааштай, хэрүүлч хараалч авгай болж
хувирсан;
78.
Эрийг хайрлах, зөвлөх, чиглүүлэх, хянах, урам өгч тэтгэх
хүн нь эхнэр хүн байх атал хашгичин загнах, харааж муулах, хардаж сэрдэх, хахир
яхир загнах, адгийн ааштай, ажилд муу, залхаг заваан авгай нар их болсон;
79.
Үр хүүхдээ асран
тэтгэх, хайрлан хамгаалах, цэгцлэн хүмүүжүүлэх, оюун ухааныг тэлэн зүгшрүүлэх,
ёс жаягт хатуу сургах, хаан, хатан
ухааныг суурийг тавьж ухааруулах, зөвлөх, гол хүн нь байх атал энэ бүхнийг бусдад
даалган, харин ч хүүхдийнхээ буруу муу үйлдлийг нь өөгшүүлэн, засаж
зөвшрүүлэхийн оронд улам дэвэргэн хэл ам хийлгэх, зодоон хийлгэх, хулгай зэлгий
хийлгэх, худал ярьж, хуурч мэхлэхийг өөрөө үлгэрлэх, хүүхдийн дэргэд хэрүүл
шуугиан тарих, өөр бус хүнтэй завхайрах, архидан согтуурах, хэлэх хэлэхгүй
үгээр хүүхдээ аашлан загнах, зодож занчин хүчирхийлэх зэрэг хамаг мууг гэрийн
нөхцөлд үйлддэг болсон;
80.
Ичиж зовох, айх
эмээх, хүндлэх, дээдлэх ёс жаяггүй, эрээ
цээрээгээ алдсан, хаана ч хэзээ ч хашгичин бархирах, дайрч давшлах араатан
сэрэхүйтэй болсон;
81.
Архидан согтуурч,
ухаан мэдрэлээ алдан уйлж хашгичаж, галзуурдаг болсон;
82.
Бэлэн юмст
дулдуйдан урлаж, бүтээх нь ховордож ухаан нь ухна, тархи нь тасам болсон;
83.
Эр сольж, шалиглан
банзалдаж, өвчний үүр, эмгэгийн уут болсон;
84.
Ижил хүйстний
эгнээнд шилжиж ухаангүй тэнэг болж солиорсон;
85.
Биеэ зарж бэлнийг
олдог болсон;
86.
Бусдын олсныг идэж
ууж, унтаж зархуурахаас өөр хүсэх, мөрөөдөх, эрмэлзэх зүйлгүй болж хоосорсон;
87.
Шуналд идэгдэн
шулам мэт болсон;
88.
Мөнгө, эд юмс,
хувцас, хоолыг дээддээ залж мэдлэг, оюун ухааныг ойлгохгүй болтлоо мунхаг
болсон;
89.
Хов жив, хорлолд ур
ухаан нь уралдаж, хомхой сэтгэл, хар хэрүүлд
оюун ухаан нь илүүтэй ажиллаж эмэгтэйн эрхэм чанаруудыг гээж эрээ цээргүй
болсон;
90.
Амнаас нь гарах үг
бүр гомдол, хараал, хов жив, цөхрөл,
гуниглал, ганцаардал, өвчин, зовлон болж өөдрөг бадрангуй хүсэл тэмүүлэл нь
үгүйрч цөөрсөн;
91.
Бурууг засах ямар ч
сэтгэлгүй, хүсэлгүй болж хар амиа бөөцийлөгчид хувирсан;
92. Гуйлгачин, янхан, худалч, хулгайч байхыг энгийн зүйлд
тооцож эвгүйд дасаж үжирсэн;
Гадаад хүчин зүйл:
93.
Урьд,
хойт, баруун, зүүн аль ч талаасаа ялгаагүй, зуун зууны өс авах
бодлого явагдаж буйг ухдаггүй;
94.
“ХААН УХААН”, “ХАТАН УХААН”-ыг хэзээ ч
сэргээхгүй байх бодлогыг хэдэн зуун жил дамнуулан явуулсан;
95.
Андын
харьцаат андгарыг бүрмөсөн устгахын тулд ам уралдан ховлох чадвартай болгож,
ховлосныг нь ухаантанд үнэлж шагнах, хахуульдах арга ухааныг сэдэж, хов жив,
хэрүүл зодоон, араас нь хутгалдаг орон зайг хөгжүүлсэн;
96.
Өвгөдийн
өв Нүүдлийн соёл, ёс жаягийг мангас мэт хамхчин зажилж, Сэг-Зэм болгон гишгэлэх
бүх муу аргыг сэдэж гүйцэлдүүлсэн;
97.
Эргэж
нэг цул болж хүчирхэгжүүлэхгүй байлгах харийнхны гол арга-задалж бутаргах,
нарийнаар ангилан бөлөглөх, оюун ухааныг нь олон шашинд итгүүлэн мунхагжуулах,
намаар хооронд нь байнгын өрсөлдүүлэн талцан тэмцэлдүүлж сульдаах аргыг олон
зуунд хэрэгжүүлсэн, хэрэгжүүлсээр байна;
98.
Гол
гол отгуудыг чатгалан хорлосон;
99.
Өөрсдийг
нь өөрсдөөр нь устгуулах нарийн арга сэдэж доройтуулан мохоосон;
100.
Эрчүүдийг тэтгэдэг, хөглөдөг, чиглүүлдэг,
хянадаг, зөвлөдөг, ухааруулдаг... МОНГОЛ ХАТАН ухааныг мөхөөчихвөл, эрчүүд нь
амархан аманд орж ирнэ гэдгийг сэтгэж монгол эмэгтэйчүүдийг малаас дор үзэх
аргыг шангас бүрт хэрэглэсэн;
101.
Монголыг
өөдтэй, гэрэл гэгээтэй удирдаж, авч явах чадвар болох “ХААН УХААН”-ыг үүрд
мөхөөх бүх нүх сүвийг хайж, олсон;
102.
Монгол
Эрчүүдийг архи сархад, авгай хүүхэн, ашиг хонжоо, алт мөнгөөр аргалж болох
бүхий л арга заль, мэх явуулгыг хийж, доройтуулан тамлаж чадсан;
103.
Монголын
хүн амыг өсгөхгүй байх, тараан бутаргах, газар нутгаар нь хуваан авах бодлогыг
хэрэгжүүлж дөнгөсөн;
104.
Бөөгийн
уламжлалт бишрэл сүсгийг нь устгах арга мэх, зад жатгыг хэрэглэсэн, элдэв
шашныг буруу, урвуугаар нь нэвтрүүлж, уруу зөрүүгээр нь итгүүлж түмэн олны
тархийг нь хоосолж чадсан;
105.
Эрчүүдийг
нь лам болгон төөрүүлэн эцэг биш болгож, үр үндсээр нь язгуурыг нь тасалж, эр
эрхийг нь боож, хүн байх төрөлх чадварыг нь гээгдүүлсэн, хүлцэнгүй дорой
амьтанд хувиргасан;
106.
Эмийг
нь янхан болгон хэрэглэж, яр тэмбүү өвчин халдуулж үр удмаар нь сул доройт, галзуу солиотын үүрийг босгож,
гамшгийн гайг тарьсан;
107.
Эхийг
нь хэлэх үггүй, хийх үйлгүй, хүмүүжүүлэх
сэтгэлгүй, зөвлөх ухаангүй болгочихвол монгол мунхарна гэдгийг мэдэж ээжүүдийг
эрхэмлэн хүндэлдэг ёсыг устгаж, хамгийн адгийн шуламд тооцуулан сургаж чадсан;
108.
Эрийг
уур омогтой, догшин ширүүн ааштай, гэрийн эзэн, эхнэрийн ноён мэт болгон, хийх
ажил ур дүйгүй, хэлэх үг уран ухаангүй,
хий дэмий тэнэсэн, агсагнан галзуурагч, үр хүүхэддээ үлгэргүй, өөдгүй
бүгдийг амнаасаа урсгасан, ерөөлгүй нэгэн болгож хувиргасан;
109.
Хариуцах
юмгүй болчихвол хамж эзлэхэд амар хэмээн монгол хүнд хариуцах юмгүй болгох бүх
аргыг олж туршиж үзсэн. Монгол хүн газар, мал, ургамал байтугай хүнээ, хүүхдээ
хариуцах нь хомсдсон;
110.
Хүүхдээ
гэрээр хүмүүжүүлж, СУРГАДАГ бүх ур ухаан, боломжийг нь үгүй хийлгэж дийлсэн;
111.
Арван
түгээмлийг нь арга бүрээр тараан бутаргаж, хураан хамж, өөдтэй бүхнийг өргөл
барьцад авч, эд хөрөнгөгүй, өлбөрөх,
өлсөх, даарч хөрөх, турлага зовлого
болох бүхий л тамлалыг эдлүүлсэн;
112.
Өнгө
мөнгөнд дурлуулж, өт хорхой идүүлж, өвөр түрийнд нь хүүхэн шидэлж, өнгөтэй
бүхнийг нь авахад хялбар болгож
хордуулсан;
113.
Эр,
эм, орис хүүхэд бүгдийг нь ялгалгүй архинд живүүлж, тамхинд хордуулж, ухаж ойлгох, сэхээрч гэгээрэх тархины бүхий л
хаалгыг нь хаасан;
114.
Зээл, тусламж нэртэй хорыг үе үе бэлэглэн өгч
дараа нь өмч баялгийг нь үнэгүй авах хорт аргыг хэрэгжүүлсэн;
115.
Инээсэн бүхнийг итгэлт ганц анд нөхөр хэмээн
ойлгодог болгон мунхруулж хил нэвтрэн ирсэн зочин хулгайч бүрт гар барин
долигонож газар дээрх, доорхоо бүгдийг нь үнэгүй болгон дээрэмдүүлж
хуульчлуулсан;
116.
Эм
нь хан, манж үндэстний удмыг залгах үйлд шамддаг болгон, удмын санг бөхөөх
хамаг мууг сэдсэн;
117.
Өнөөдөр
зовсон байхад маргааш жаргана хэмээн мунхруулж хоосон мөрөөдөлд хоосон суулгаж,
зөвхөн унтаж идэх, залхуурдаг болгон
өөрөөр нь мөхөөх аргыг тархинд нь шингээж чадсан;
118.
Үнэн
худлыг хутган хольж, буруу зөвийн зааг ялгааг арилган саринуулж, болох
болохгүйн хил хяргаарыг үгүйсгэн, хирийг ариунд тооцуулж, хэмийг гэм болгуулан
итгүүлж чадсан;
119.
Монголын
амь амьдрал нь МАЛ, малчин ухаан гэдгийг мэддэг учраас малаас нь салгах, малын
гаралтай эд зүйлийг нь үнэгүйжүүлэх бодлогыг байнга явуулсан;
120.
Өнөр
олон болгохгүйн тулд өсөх үрсийг нь үхүүлж, өтөл буурайнуудыг нь устгах
зорилгоор өвчин тахал тарааж, эмнэн-домнохуйн хайхамшигт уламжлалт ухаан, ур чадварыг нь бүрмөсөн устгаж, эмнэгч домногчийг нь цөлмөн алж
хөнөөх аргыг чадварлаг хэрэгжүүлсэн;
121.
Үнэгүй
боловсрол олгох нэрийдлээр өөрсдийн хар онолоор тархийг угааж, дээрэмдэх,
шулах, цөлмөх үйлийг өөрсдөөр нь үйлдүүлж доройтуулсан;
122.
Булааж
цаддаг, хохироож цаддаг, хорлож цаддаг нийГэмийг шаргуу түгээсэн;
123.
Булаалгаж
хохирсноо энгийн жирийн зүйл мэт болгон ойлгуулж хэвшүүлүүлж сургасан;
124.
Булааж
хохироож цуглуулж чадвал, булаацалдуулж мохоож мэргэшиж чадвал хамгийн
ухаантай, чадварлаг удирдагч хэмээн алдаршуулж өслөх аюулыг суулгаж чадсан;
125.
Ядуусын
олсон өчүүхэн атугайг ч чинээлэг баячууд руу нь гулсуулан хувааж, нэгийг нь
нөгөөгөөр нь мөлжүүлж, дээрэмдүүлж сургаж дийлсэн;
126.
Шан
харамж, өргөл барьц, хандив, бэлэг нэртэй хахуулийг хөгжүүлэх хөрс шороог
бэлтгэн өгч, зааварчлан сургаж нийтээр нь ГЭМТЭН болгосон;
Заа,
нэмэх бас хэдэн зүйл буй. Үг үсгийн алдаа байж магад, өршөөгөөрэй. Дахин
цэгцлэгдэх зүйл гэж ойлгогдож байгаа.
ГийгЭЛ удган 2013-12-04 17:33:52
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.