СОНИН ХАЙР
ДУРЛАЛтай УЧРАВ
Өчигдөр орой \08/XII/2013\ Ундрахуйн блог дээрээ бичсэн зүүд-үүдийг
уншчихаад унтсан чинь шөнө сонин зүүд зүүдэллээ. Шөнө 4 цагт сэрчихэв, зүүд маш
тод байсан учраас сайн тогтоож авсан л даа, хөгширсөн хойноо бас хайр
дурлалцдаг юм байна, күээ, яахав дээ, ядаж зүүдэндээ ч гэсэн, хахаха.
Их сайхан өндөр залуу байна, би
өөрөө ч бас гайгүй бие хаатай бололтой, хөтлөлцөөд явж байна аа. Залууг нь
бодоод байсан чинь Ташкентэд нэг ангид сурч байсан Ариунболд байх юм. \Их
залуудаа өөд болсон л доо, хөөрхий, Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар ажиллаж
байгаад л гэнэт Герман гарчихсан, тэнд ажиллаж байсан, нацистуудад алуулчихсан
юм. Бараг 1,90 м өндөртэй байсан байх, манай их нэртэй дуучин, балетчин 2-ын
хүүхэд л дээ.\ За тэгээд Монголын
залуучуудын холбооны байрны ар талаар алхаад нэг хаалгаар орох юм. Нэг өрөө рүү
орсон чинь баахан вьетнам оюутнууд сууж байна. Нэг л тийм цэвэрхэн биш,
онгирсон тийм өрөө. Миний хайрт залуу маань өрөөний голд байрлах нэг орон дээр
очоод суучих юм. Би “чи энд амьдардаг юм уу” гээд асуутал “тийм ээ, манайх нэг
өрөө байранд амьдардаг л даа. Тэгээд л би энд байгаа юм” гэв. Удалгүй бид 2
тэндээсээ гараад гудамжаар хөтлөлцөөд явж байна. Нэг мухлаг \түц бололтой\-ны
цонхоор хараад залуу маань “ямар чихэр авахын” гээд л би эрхлээд өөрийн дуртай
нэг чихэр авахуулаад л их жаргалтай алхалж байна аа. Тэгээд цаашаа явж байгаад
л бас нэг байранд орох юм. Тэгсэн тэр өрөөнд бас оюутнууд, манай Ташкентын
Полтехникийн дээд сургуульд сурч байсан хүүхдүүд байна. Бид 2 мэндлээд л миний
хайрт нэг сандал дээр суучих юм. Намайг дуудсан уу яасан, би очоод л өвөр дээр
нь суугаад л их тааламжтай байна аа. Тэгээд л сэрчихсэн. Хэхэхэ. Юу гэсэн
тайлалтай юм бол? Та нар юу гэж бодож байна?
Зүүдийг
бичихэд их амархан юм байна ш даа, бэлэн юм болохоор шууд биччихдэг.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.