ИТГЭХГҮЙ, би
Хатан Өжий маань дахиад л нэг даалгавар өгсөн нь
“Итгэлийн тухай бич” гэв ээ. Бодсон чинь бас л бугшмалтай холбоотой юм байна. Шадалсан
нь дээр санагдлаа. Та нар минь мөр нэмээрэй.
Уг нь би итгэмээр байна
Урам төгс итгэмээр байна
Ухаан зарахгүйгээр итгэмээр
байна
Уяран хайлан итгэмээр байна
Итгэл гэж сайн сайхныг хөтлөгч
Итгэл гэж ашдын дээдийг
гийгүүлэгч
Итгэл гэж аз жаргалыг бэлэглэгч
Итгэл гэж ам артай байхыг
голлогч
Итгэл, хүсэхгүй бол төрөхгүй
Итгэл, найдваргүй бол бий
болохгүй
Итгэл, худалд дарагдвал үгүйрнэ
Итгэл, үнэнээс төөрвөл алдарна
Бодовч, Би итгэж чадахгүй нь:
Байгаагаар нь орхих гэхлээр
Байдгийг барж устгаж цөлмөх нь
Барагтайг бузарлаж эвдэж гүйцэх
нь
Байсныг үгүйсгэж мөхөөж оршуулах
нь
Бараан цагааныг хольж барс
мангаст идүүлж дуусах нь
Би итгэж чадахгүй нь:
Буруу бүхнээр зөвийг дийлэгчдэд
итгэхгүй
Бух зангаар эвийг эвдэгчдэд
итгэхгүй
Булай болгоныг өөгшүүлэн дэмжигчдэд
итгэхгүй
Бусдын хүчийг сорон мөлжигчдэд
итгэхгүй
Худал яригч-жүжиглэгчдэд
итгэхгүй би
Хууран мэхлэгч-алиалагчдад
итгэхгүй би
Хулгай хийгч-завшигчдад
итгэхгүй би
Хоосон амлагч-залилагчдад
итгэхгүй би
Хувиа бодон довоо шарлуулагчдад
итгэл олдохгүй
Ховхлон устгаж хөрстийг
цөлмөгчдөд итгэл олдохгүй
Хов хутган хэл амаа уралцагчдад
итгэх хэрэггүй
Хор найруулан төрийн дээр
суугчдад итгэх хэрэггүй
Хулгайч-тонуулчин онгод болсон
гэхэд итгэхгүй
Хулхидагч-ховсчин их бөө болсон
гэхэд итгэхгүй
Хан Тэнгэрийн үйлийг хараалч
гүйцүүлдүүлдэг гэдэгт итгэхгүй
Хэн хүнгүй уг барьж хэнгэрэг
дэлддэг гэдэгт итгэхгүй
Ярдаг ааштай, ямаан омогтой, ядруу
мэдлэгтэнд би итгэхгүй ээ
Янхан үйлтэй, яран сэтгэлтэй,
явдал муутанд би итгэхгүй ээ
Муйхар бодолтой, мохоо иртэй, молиго
үмхүүлэгчид би итгэхгүй ээ
Мулгуй оюунтай, мухар сүсэгтэй,
мунхаг даран гайчид би итгэхгүй ээ
Мөнгө эдэнд шунагч мөлгөр
толгойт буханцруудад итгэхгүй
Мөс чанаргүй мөргөл шашинаар
хуурагч аалзтануудад итгэхгүй
Инээж байгаад араас чинь
хорлогч хар цоохор шар үнэгтнүүдэд итгэхгүй
Ижил рүүгээ тэмүүлэгч, эсрэгтээ
гологдсон алиа салбадай сармагчнуудад итгэхгүй ээ
Эрх мэдэлд ухаанаа барьсан, бохир
боулиГай хувалзтануудад итгэхгүй
Эмс эрсийн хүрээлэнд эрчим
энергээ өтүүлсэн банзал бөөстнүүдэд итгэхгүй
Эрээн хужаагийн шээс баасанд
шимэгдэж өмхийрсөн шалзтануудад итгэхгүй
Элээ хэрээний хэрүүлт, эмх
цэгцгүй хэлт, эх баригч-хувалзтануудад итгэхгүй
Улс, газар шороогоо дээрэмдэгч
байж ухаантан-баянтанд тооцогчдод итгэмгүй
Уншаад ойлгохгүй, учрыг
мэдрэхгүй байж өөрийгөө дээдлэн шүтэгчдэд итгэмгүй
Унхиагүй дорой, урвагч хөрвөгч
байж удирдагч болохоор зүтгэгчдэд итгэмгүй
Улаан хэрүүлч, ур ир аргүй хартан
байж өрөвдөлт нэгэн болж хувирагчдад итгэмгүй
Сэг зэмд идэгдсэн, сэрэхүй нь
хаалттай эрд итгэх үү
Согтуурал мансууралд
хорлогдсон, тархи нь эвдэрхий эрд итгэх үү
Сохорч цөхөрч доройтсон, тамир нь барагдсан эрд итгэх үү
Сүйтгэл гэмд өслөгдсөн, ухаан
нь хуниатай эрд итгэх үү
Сархад архинд дурласан шуламт
төрхтэй эмд итгэлтэй биш
Садар завхайд тодорсон самуун
үйлтэй хүүхэнд итгэлтэй биш
Унтаж идэхээс өөрцгүй өмхий
залхуу авгайд итгэлтэй биш
Уурлаж хашгичих, уцаарлаж
хараахаас өөр үйлгүй урагшгүй эмд итгэлтэй биш
Тамлаж доройтуулж, үхүүлж буй
засгийн гишүүдэд итгэж боломгүй
Тарааж бутаргаж, бөлөглөж буй
төрийн түшээдэд итгэж боломгүй
Өлсөөж цангааж, турааж буй хөгжлийн
удирдагчдад итгэж боломгүй
Өслөж үжрээж, устгаж буй дээдлэн
шүтэгч-харийнханд итгэж бүүр боломгүй
Алдаагаа өмөөрөгч арчаагүй
нэгэнд би итгэхгүй
Аргат билгийг хоослогч араатан
сэрэхүйтэнд би итгэхгүй
Алдарт Алтан судрыг ад үзэгч
тэнэгтэнд би итгэхгүй
Алтан Дээд Үнэнг хуурмагаар
шүтэгч ааштанд би итгэхгүй
Гэхдээ:
Урам зоригтой, ур дүйтэй,
удамшилт зохистой, ухаант эрчүүддээ итгэнэ ээ би
Уяхан сэтгэлтэй, ухамсар өндөр,
уламжлалаа тээгч ухаанлаг бүсгүйчүүддээ итгэнэ ээ би
Буган соёлт, бум буман настай
өвөг дээдсүүдийнхээ буурал түүхэнд итгэнэ ээ би
БӨӨ ИЭ ЭКЭ-т\богд\ эзэн Чингис
Хаанынхаа Алтан Дээд ГЭР ИЭ-нд итгэнэ би
ГийгЭЛ удган 2013-12-09 20:18:19
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.