2013/12/10

ХАТАН ӨЖИЙДӨӨ гомдоллов

ХАТАН ӨЖИЙДӨӨ гомдоллов

            Өнөөдөр \11/XII/2013\ би Хатан өжийдөө өгүүлэв. “Өжий минь дээ, сүүлийн үед би дандаа л буруу,болохгүй, муу муухайг бичлээ. Нэг л таагүй, хүн амьтан ч юу гэж байгаа бол, зариманд нь тун таагүй байх шиг байна” гэтэл Хатан өжий: “Заа, одоо үр минь САЙХАН-ы тухай бичнэ дээ, уг нь хамгийн урд эхийн тухай бич гэсэн юмсан” гэснээ “Хэн юу гэхийг анзаарах хэрэг үгүй. Өөрөө өөрийнхөө мууг олж харсан хүмүүст таагүй байж ч мэднэ, алдаагаа өмөөрөх нь үү, алдаагаа засах нь уу, энд л том ГОЛ утга учир яваа даа.  Алдаагаа өмөөрсөн хүн ямагт урууддаг юм, алдаагаа засаж давж гарсан нь ялалт өөд хөнгөхөн авирдаг юм” гэв.
            Хэсэг сууснаа “Заа, та бүхний алхам бүрт хэлж зөвлөж байхгүй бол  их л дорой сэтгэхүйтэй байна. Цөвүүн цагийн барааныг гэтлэн гарч, сайн сайхныг цогцлоох гэж зорьж тэмүүлж байгаа бол, хүсэл зоригдол чинь чин үнэн тийм бол та нар зүгээр сууж байгаад гэгээрэлд хүрнэ гэж бодно уу.
            Бугшмалын, муу юм бүхний тэн хагасаас илүүтэйг нь ЗАСАЖ, АРИЛГАЖ байж цааш нь хөнгөхөн хөдөлнө дөө. Энэ чинь ИХ ЗАСАГ, ихийг засна гэж ойлгох учиртай юм. Зассанаа заншил болгон заншина гэсэн үг дээ. Тийм зантай болно гэсэн ойлголт.  Жаяг тогтож байгаа нь энэ дээ.  Үүний тулд их МЭДЛЭГ, ЭРДЭМ хэрэгтэй биз? Бэлэн байгаа мэдлэг, эрДЭМийн төлөө яасан удаан мацдаг үрс вэ?

            Муу муухай, буруу бугшмалыг ялгаж ухахгүй байж та нар юуг засах гээд байгаа юм. Зарим бугшмалын голыг нь оргүй таслахгүй бол амь бөхтэй зууралддаг юм. Хатуухан сануулж ойлгуулахгүй бол хар юм ар голоос нь зүүгдсээр байдаг юм. Энэ буруу, мууг нэрлэх мэтийн өчүүхэн зүйлийг үр чи хийхээс өөр яах юм. Хэн нэг нь золиос болохгүйгээр хэцүүг хэрхэн туулах билээ?” гэдэг байна шдээ, “өө зааза, би золиос болчихсон тууж явдаг, бусдыг сэхээрүүлэх сайхан үйлэнд эгнэшгүй жагсаж явна гэтэл золиослогддог бас...” гээд бодонгуут мөн л тоншоод авав аа, ёогёог..
            Хатан Өжий санаа алдсанаа үргэлжлүүлэн: “Муу сайн, буруу зөв, хар цагаан нь ялгагдахаа байсан цөвүүн цаг үе. Үр чи бол элсний нэг л ширхэг нь. Элсэн манхан байтугай хад чулуун эрэг нурчихаад байна. Эл цагийн хүн байтугай өвс ургамал, ан амьтан, ГАЗАР ШОРОО чинь золиослогдож байна. Чиний энэ насны мах яс цус бол үүрдийн биш зуурдынх. Үүрдийн, мөнхийн байх ёстой зүйлийн төлөө ТЭНГЭР ОНГОДын үрс та нар зүтгэхгүй юм бол өөр хэн юуг хэзээ хэрхэн хийх юм??? Цаг нь одоо.
            Засахын тулд мууг ил гарга, замбараатай дэгтэй байхын тулд ЗӨВ СЭТГЭЖ, ЗӨВ ЯРЬЖ, ЗӨВ ҮЙЛД.  Зөв байхын тулд ЗӨВ БОДЛОГОтой бай. Зөв бодлоготой байвал ЗӨВ НЭГДЭХҮЙ болж ЗӨВ ҮЙЛДЭХҮЙ хуралдана.
            Их оноог ч их алдаа дагадаг юм. Алдаагаа засаж залруулж явахгүй бол босгосон хана чинь нурах жамтай. Их Эзэн Хаан ч алдаа гаргасныг наад сударт чинь дурьдсан буй. Гэхдээ Их Хаантны алдаа нь өчүүхэн бага, амжилт ололт нь арвин их байсан юм шүү. Их Хаантан хэзээ ч ганц толгойгоор шийдэж байгаагүй болохоор нэгдмэл сэтгэхүй нийтийн ялалт болж байсан юм.
Элбэрэлт эхийнхээ сургаалаар
Энхрий хатдынхаа ухаанаар
ЭрДэмт мөрГүнүүдийнхээ зөвлөснөөр
Эрэмгий жанжидынхаа андын дэмээр
ЧинчуЭлЭН-ээрээ хамтаар хуралдайлж
Чуэн шийдвэрээ зарлигддаг байсан юм. Үүнийг баттай сайн ойлгож хэрэгжүүлцгээ дээ.
            Бугшмалыг мэдэж ухаарсан үед түүнийг ЗАСАХ арга нь нэрлэхээс хүнд бэрх дээ. Танай хэлээр бол технологи гэсэн үү? ЗАСАХ АРГА ЗҮЙ, засахуй юм. Уг нь алтан судруудад цөм буй. Та нар ухаж төнхөж биежүүлж чадахгүй байна. Тэр үлгэр туульст ч өгүүлж үлдээсэн буй. Баатрууд нь ямар дайн тулааныг яаж хийгээд ялалт байгуулаад байна? Оньсыг нь үрс та нар л тайлж чадна. Зөвхөн та нарт хүсэл, итгэл найдвар бага, тун бага байна. Засах арга зүйн ухааныг гаргах л болно доо. Та нарт нэгдмэл зохион байгуулалт маш дутмаг байна. Бүгд л чадвартангууд.  
            ЗӨВ, БУРУУГ ялгаж, өөрөө зөв болсон хойно л бусад нь чамайг дагана, зөвийг дууриана, зөвөөс суралцана. Зөв болсон үрс  л бидний хэлийг зөв дамнуулна. Буруу, зөрүү бол ҮНЭНээр нь дамнуулж хүргэж хэзээ ч чадамгүй ээ. Тиймээс та нар өөрсдийгөө засаж байгаа бус уу. Заа, тэгээд бусдад засал хийх, бусдыг эмнэн домнох үйл болгоны ард бусдыг гэгээрүүлэх, бусдыг сэхээрүүлэх үйл хамтдаа байж байж та нарын үйл бусад улаачдаас ялгарна даа. Ийм л орон зайд та нар ТЭНГЭРийн “ЦАЛИН-хөлс”тэй болно, хэхэхэ.
            Зөв, бурууг ялгах мэдлэгтэй, бугшмалыг засах арга зүйн чадвартай, бусдыг сэхээрүүлж гэгээрүүлэх чин эрмэлзлэл-хүслийн зүйтэн баймааж нь үрс минь Тэнгэрийн тамгатан гэдгээ ЦОО харуулна даа.   

Бүхнийг мөнгөөр шийддэг болсон танай цагт
Бодлого чинь  уян энэрэнгүй боловч ХАТУУ байх ёстой
Мөнгөөр үнэлж дэнсэлж болохгүйг анхааруулъя
Мөнгөнд уусаж  мансуурч согтдогийг сануулъя

Итгэлтэй байхын тулд мөнгө төлдгийг болиул
Эрхтэй байхын тулд мөнгөөр тоглодгийг болиул
Эрдэмтэй мэдлэгтэн, үнэнч шударгатанг дээдлэн мандуул
Худалч хуурамч, зальхай, олон ааштан, олон нүүртэнг дарж сөхрүүл” гээд мордов оо. Гялайлаа, Хатан Өжий дөө.

Заа, юутай ч “сайхан”-г бичих үүрэг авсан миний сэтгэл ч хөнгөн болсон байлаа. Сайхан ч юм шиг, амар ч юм шиг, бичнэ ээ.

             САЙХАН
Элбэрэлт уяхан Эжий минь сайхан
Эрхэм буурал эмээ минь сайхан
Ачит амгалан Аав минь сайхан
Аугаа буурал өвөө минь сайхан

Элэнц хуланцын ээж аавууд сайхан
Эргэх хорвоогийн төрлүүд сайхан
Өмөөрч  хайрлах эгч минь сайхан
Өмгөөлөн хамгаалах ах минь сайхан
 \үргэлжлэл бий\

Их болчих гээд, үүгээр өндөрлөе.  “Сайхан”-ы тухай бичих ч дуусашгүй юм байна.


ГийгЭЛ       2013-12-11 12:44:38



No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.