Хэл амтайдаа биш
Хэлэмгий доломгойдоо биш
Хэнхэрцэг юуг минь дэлсэж байна
Хэлэх үгийг минь хурцалж байна,
буурлууд...
Унтах нойрыг минь хугасалж байна тэд
Ухаан санааг минь уудалж байна тэд
Уруу дорой явааг минь гайхаж байна тэд
Урагш дээш явахыг сануулж байна тэд
Бөө болоогүй байна гэнэ
Бөх болох ёстой гэнэ
Бэхлэгдэх болоогүй байна гэнэ
Бүрэн заяат байх ёстой гэнэ
Моногоуулаа алдсан байна гэнэ
Мунхарч хөглөрч байна гэнэ
Мууг түшэж байна гэнэ
Ур ухаантай байх ёстой гэнэ
Ур Ир Ар Мөртэй байх ёстой гэнэ
Урамшил талархал байх ёстой
гэнэ
Ур дүйг өөхшүүлэн дэмнэх ёстой
гэнэ
Мон ухамсартай байх ёстой гэнэ
Моногоуулыг цогцлоох ёстой гэнэ
Мон тобэг бэгнэх ёстой гэнэ
МОн КҮ АКОК ТНГРийн КҮ ЧИН дор
БӨӨ ИЛ КҮЭН АРТА ТҮМ ЭН “ЖайАайийСууИЭКҮ”ийг
сэргээн босгох ЁСТОЙ гэнэ
УЯЛГА-ын онолыг мэдэх ёстой
гэнэ
ГЭР-ийн онолоор гэгээрэх ёстой
гэнэ
МОНы онолыг ойлгох ёстой гэнэ
ГЭР ИЭний онолд боловсрох ёстой
гэнэ
Гучин таван ЭР ДЭМД Анд болох
ёстой гэнэ
Гурван эх- амин, сүүн, эрчимд цэнэглэгдэх
ёстой гэнэ
Гурван үүслийн эрдэнийг сэргээх
ёстой гэнэ
ГАЗАРЧ, ОГТОРГУЙЧ болох ёстой
гэнэ
Зурлага төөргөө сайжруулах
ёстой гэнэ
Зуурдын амьдралаа ойлгох ёстой
гэнэ
Зусарч бялдуучдыг дарах
хэрэгтэй гэнэ
Зуун найман сайхныг бүтээх
ёстой гэнэ
Улаач бидний
“ОРОЛЦОО” Гэрлийн Өргөөндөө ч тэр, Тэнгэрийн үйлэндээ ч тэр харилцан өөр өөр
байх байх, харилцан хамааралтай ч байх байх. Идэвхтэй ч бай, “идэвхгүй” ч бай, ямар ч байсан тоон үзүүлэлтээс гадна үйлийн
“ЧАНАР” “ЧАНСАА” бол хамгийн хамгийн чухал үзүүлэлт гэж мунхаг би ойлгож байна.
Чансаа-мөн чанар бол аливаа үйл, үйлдлийн
гол дэнслэл. Олон сулхан үйлээс
олигтой ганцхан нь дээр. Харьцуулж, үнэлж дэнслэхгүй бол хариуцлага, чанар
суларна. Үр дүн, үр нөлөө нь үгүй бол үйлийн хуурмагийг харуулна. Зорилго,
чармайлт үгүй бол үйлийн хэрэгцээгүйг
үзүүлнэ. Сэтгэл зүтгэл үгүй бол үйлийн хомсдолыг илтгэнэ. Тиймээс бид нэгдэн
зорьж буй их үйлсдээ өөрийн гэх зорилго, сэтгэл, зүтгэл, итгэл, эрмэлзлэл
нэгтэй, ...ахиутай байж үнэнч, шударга, зориг тэвчээртэй байх аваас л эхлүүлсэн
Тэнгэрлэг үйлсийг төгс хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байдаг. Зүгээр нэг дээрээс
хэн юу гэх бол хэмээн хүлээн суух бус, харин өөрийн сэтгэл оюуныг хөглөн өөрийн
ОРОЛЦООГОО нэмэгдүүлэх нь чухал. Хүн бүрийн бага ч гэсэн жигд, тогтмол,
чанартай оролцоо бидний үйлийг дээдийн дээд шат руу ахиулна биз дээ.
Өнөөдөр би
харж байна. 2 жилийн өмнө байсан Гэрлийн Өргөө, түүний анхны гишүүд хэрхэн
сайнаар өөрчлөгдөн дэвжиж байгааг. Санхүүгийн бэрхшээл бол хугацааны л асуудал,
удахгүй бид энэ тал дээрээ ч цэгцрэгдэнэ. Ялангуяа бага залуу хүүхдүүд, наад
тал нь бичиж, хэлж, ярьж байгаагаас нь л ажиглагддаг. Бүгд хайхалтай сайхан
уран яруу шүлэглэн бүхнийг үнэлэн цэгнэж санаагаа зөв илэрхийлж сурсан байна. Энэ бол дэвшлийн нэг хэлбэр, бид ухаанаараа,
мэдээж хэл амаараа л бусдыг сэхээрүүлнэ, гэгээрүүлнэ. Бид өөрсдөө худалч, хэрүүл хов живэнд
хутгалдсан, нэгнийхээ санаа, оноо, шүүмжийг сонсож чадахгүй, хүлээн авах
тэнхэлгүй, шүд зуумтгай, уур уцаар ихтэй, гомдох сэтгэхүйтэй, муу үг, хараал
үгс гаргамтгай, сул дорой, гуйвамтгай, атаархамтгай, ухаж ойлгох хүсэлгүй, аливаад
шударга цэхц хандах бодолгүй, үнэнч биш хандах аваас АУГУУ ТОМ ҮЙлийг хэрэгжүүлэхэд бидэнд маш ихэд
хүндрэл учирч, цаг зав ихэд зарцуулагдана биз ээ. Ийм аваас биднийг хэн сонсох,
хэн хүрээлэх, хэн дагах юм бэ???
Бид өнөөдөр харж
байна, ойлгож байна, жигшиж байна. Ихэнх нь ядуу, зүдүү. ЭХ Газар шороо маань
ямархуу байгаа билээ. Эх орон минь НИЙ ГЭМээр гутаагдаад... Хэн гайгүй хэлж
ойлгуулах гэсэн нь сэмхэн амь хороогдоод\Зориг, Энхсайхан \жижиг\, Дашбалбар
гм\. Бие биенийхээ булай бүрийг мэддэг боулигай нар НИЙГЭМийг засахыг огтхон ч
хүсэхгүй, хүсээд ч яалтай билээ, шорон тамаас өөр юм тэднийг хүлээхгүй байхад.
Дуугүй
байгаад энэ НИЙГЭМ засагдана гэж үү? Дуугарч байж НИЙтээрээ сэхээрэл авна, НИЙ
ХЭМийг бий болгохын тулд БӨӨ ИЛ АРТа Түм ЭН ухаанаа уралдуулан ДУУ авиагаа
нэгэн сэтгэхүйгээр гаргаж байж гэгээрлийг цогцлоон босгоно. Үүний тулд ИХийг
ЗАСАХ хэрэгтэй байгаа биз дээ. Засахын тулд л дуу авиа гаргана, аль ч
хэлбэрээр. ЗӨВ дуу гаргасныг нь буруутгаад байвал засагдахгүй. Зөв дуу авиа
гаргахын тулд бид ЗӨВ, УКАУ ЭНт КҮЭНүүд болох ёстой байдаг.
Бид Гэрлийн
Өргөөнөөсөө эхлэн ЗАСАХ үйлээ эхлэх ёстой. Дууг гаргах олон УР УХААН байдаг юм
байна. Бид үүнд суралцаж явна. Чанартай ОРОЛЦООГОО нэмэгдүүлэхийн тулд ӨӨРСДийгөө
зас гэсэн Дээдсийн ухаант үүрэг даалгаврыг биелүүлэх гэж бид 108 бөөлөөгөө хийх
гэж буй. Хүн бүр муу зуршлаасаа салах үүрэгтэй. Муу зуршлаа нэрлэж эхлэхэд
өчнөөн төчнөөн муу зуршлуудыг бид нэрлэж чадаж байна. Энэ бол бас ололт. Би ч хэд хэдэн муу зуршлаа гээх зорилготой
байгаа, хэхэхэ. Засахын тулд, сэхээрүүлэхийн тулд, ухаж ойлгуулахын тулд,
гэгээрүүлэхийн тулд дуут авиаг дуулж нэг гаргадаг, хайлж нэг гаргадаг, ерөөж
нэг гаргадаг, хэлж нэг гаргадаг, үглэж нэг гаргадаг, магтаж нэг гаргадаг, үлгэрлэж нэг гаргадаг,
уурлаж нэг, зандарч нэг, уйлж нэг гаргадаг ажээ. Аль нь аль вэ???
Миний Дээд
Хатны төгөлдөр ухаанаас та нартаа зухасхан дурьдъя. Тэр үеийн КАУТУ ЭН УКАУ ЭН гэдэг бол үнэхээр биширмээр байж.
ИЭСууКуэн
хатан бол эвийг эрхэмлэгч, үгсийн Суу
ухаанд Күэн зэрэгт боловсорсон, хамаг олныг засагч хатан байсан гэнэ \Дээдсийн тайлснаар\.
Күэн зэрэг
гэдэг нь таван ухааныг төгөлдөр эзэмшихийг хэлдэг аж: 1. ОоСУУ ухаан-аргалан
хэлэх ухаан, ямарч муухай зүйлийг бусдад тааламжтай хэлэх, ямар ч сайхан
зүйлийг хүнийг дэвэргэхгүйгээр хэлэх; 2. Суу заль ухаан –хэзээ, яаж хэлэхээ мэдэх; 3. Ур дүй ухаан –
хэрхэн яаж хийхийг хэлэх; 4. Суу ухаан – машид хялбар хийхийг хэлэх; 5. Үнэнээр өчих –
үгээ зөв сонгох ур ухаан. Эдгээр Үгсийн Суу ухааныг бүүр нарийвчлан тайлах
учиртай, их хариуцлага байна даа.
Бид зөв
бурууг ялгаж, үнэн зөвийг салгаж, өөрсдийгөө хэн болж төлөвшсөнөө ТАНЬЖ чадах
аваас л өөрсдийгөө засаж чадах нь ээ.
ТНГР-ийн ариун аугуу үйлсэд, МОНОГОУУЛ Улсдаа ИХ
ЗАСАГ-ийг цогцлоон бүтээх энэхүү ТОМ үйлсэд бидний чансаатай ОРОЛЦООны эхний
үйлдэл бол БИЕЭ ЗАСАХ үйл гэж би ойлгоном.
Олныг оройлон журмыг сануулагч
Багааг би үнэлнэ
Олныг түшин дэгийг сахиулагч Содоог би сайшаана
Олныг баясган оргүйг өгүүлэгч
Мийгааг би сонордоно
Олныг уриалан санг арвижуулагч
Одноог би магтана
Оньсого:
Энэрэлт эхээ хайрлан дээдлэгч
од эрхсийн хүү
ЭХнэр ГэрГийгээ хайрлан дуулагч түвшин төгөлдөр эр
Эвий аавыгаа санан хайлагч од
гийлүүлэгч бүс үгүй үр
Элбэрэлт хаанаа энэ хөрстөд
мандан бадруулагч аянга ниргэгч өжий охин
\хэн бэ? Газрын 7-гийн үйлэн дээрээс, хэхэхэ\
Булт Олон Андууддаа амжилтын
Дээдийг ерөөе.
ГийгЭЛ удган Лхагва, 2013 оны
10 дугаар сар 2
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.