Тайлбар: Их Эзэн Чингис Хааны бэр, Бөө Сэцэн, Их Моногоуул Улсын Их Хуралдайн дарга
байсан, СОРХАГТАНИ бэхи Хатан тэрлэж үлдээсэн Алтан Судрууддаа "ДЭМ"ийн тухай гайхамшигт онолыг сургаж мөнхөлснийг өөрийн мөхөсхөн ойлголтоор бичсэн нь \2012-03-14\:
Орчин цагийн эрдэмтэд ДЭМ гэдгийг:
1. Я.Цэвэлийн 1966 оны “Монгол хэлний товч тайлбар толь”
–д
а/ ая эв, арга зүй, дэмийг
олох, дэмтэй хүн,
б/ үйл явдалд бусдаас олсон ямар нэгэн тусламж дэмжлэгийн зүйл гэж,
2. И. Дамбажав болон бусад
зохиолчдын 2006 оны “Оюун билгийн мэлмий нээгч аялгуу сайхан Монгол үгийн
дээж. Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар”-т
а/ ая эв, арга зүй, ая дэм
б/ тус дэмжлэг гэж тус тус тайлбарлажээ.
Харин билгүүн номч, академич Журнайн
Нүрзэд агсан ДЭМ гэдгийг:
Ялан дийлж, үржихийн хүрдээр
түгэн дэлгэрэх сурлагат, Нүүдлийн соёлт, Эзэн эрхэт, Оройн Дээд ГэрИЭ-т,
Сүүн-эхт сэхээрэл болвоос ДЭМ болж удамшсан
гэж хөрвүүлсэн байна.
Дэмийн тухай бидний орчин
үеийн ойлголт Өвгөд Дээдсийнхээс асар их зөрүүтэй болох нь харагдаж
байна.