САЙХАН МЭДЭЭ байлаа
2013 оны 11-р сарын
бөөлөөний үеэр өндөр дээд буурал Хатан өжий маань нэгэн удаа “Үр минь чи наад
бие хаагаа цагаан нөмрөгтнүүдэд харуулна байгаа” гэж билээ.
Мэдээж би болсон хойно, муугаар л
бодож сэртхийсэн юмдаг. “Би ч янз бүрийн
л өвчинтэй болсон байх” гэж өөртөө шууд онош тавьчихлаа.
Ойрын 13 жил эмчид үзүүлсэнгүй, өвдөөд
сүйд болоод байдаггүй болохоор тоодог ч үгүй, хэнэггүй хүн. Ямартаа ч цаг гаргаж шинжилгээ өгье гэж
төлөвлөв өө.
Хавь ойрын улаач нар байнга л тэгж
харвууллаа, ингэж дайрлаганд өртлөө, тэр энэ хараачихлаа гээд л багш болон
гайгүй бөө нарт хандана, бие биендээ үзүүлж засал хийлгэнэ. Надад тийм зүйл
болж байсангүй,
саяхан хүртэл л
хар сүнсэнд дайруулсан мэт яриа ч гарав. Ямар нэгэн муу юм тохиолдсонгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөө ч мэдрэгдсэнгүй.
Тэгээд төлөвлөсөн ёсоороо 2014 оны 2-р
сарын 20-ны өдрөөс эхлэн Сонгдо
эмнэлэгт багц шинжилгээ өгч бараг л 4 өдөр явав. Маш нарийн шинжилгээнүүд авдаг
юм байна, цус, шээс, өтгөний нарийвчилсан олон төрлийн шинжилгээ, ходоод,
шулуун гэдэсний дуран, эхогоор бүх л дотор эрхтэнг хардаг, компьютер томограф,
зүрхний бичлэг, эмэгтэйчүүдийн оношлогоо, хөх, нүд, чих, уушиг, элэг, ясны
сийрэгжилт, хавдарын шинжилгээ гэх мэт, мэдэхгүй ээ, сувилагч нь дагуулаад дээш
доошоо авч яваад л, эмнэлэгийн хувцастай
хүн би, ёстой нэг л сүрхий сүржин юм болов. Зарим шинжилгээ өгөхөд тийм ч
тайтай бус, өвдөж ч байв.
Дотроо
бас хариу нь ямар гарах бол гэж эмээгээд хэд хонов. Зарим хариу нь 7 хоногийн
дараа гардаг. Бүх хариу гарсны дараа зөвлөх эмч нь тусгай цагийн хуваарийн дагуу хүлээн авч тайлбарлан, компьютер дээрх
бүх зургуудыг үзүүлэн байдлыг нэгд нэгэнгүй хэлж өгдөг юм байна. Эмнэлгийн бүх
тасгууд нь компьютерийн сүлжээнд холбоотой болохоор өвчтөний мэдээлэл аль ч
тасаг дээр харагдах боломжтой аж.
Заа,
тэгээд зөвлөх эмч дээр орлоо. Эмч яриад л яриад л, хоёр юмнаас бусад нь бүгд
хэвийн байна гэлээ. Гол онош нь яс сийрэгжилтгүй, зүрх, элэг, бөөр, уушиг,
давсаг, сав, өндгөвч, хөх бүгд эрүүл гарлаа. Би чинь бага насандаа 2 удаа
шарласан хүн, оюутан байхад зүрх өвддөг байсан, үе мөч бас өвдөх хандлагатай
байсан юм даг.
Оюутан
үеэс байнга төмс шарж, плов, лагман гээд тостой хоол идээд хоолны дэглэм
өөрчлөгдсөнөөс ходоодын архаг өрөвсөл гэсэн оноштой олон олон жил болсон хүн л
дээ, одоо ч бараг шархтай болов уу даа гэж бодож байлаа. 2000 онд цөсөнд 2
ургацаг байгаа тухай мэдэж, өвөр монголоос баахан
ургамлын гаралтай эм авч, нэлээд сар уусан, одоо ч цөсөө авахуулах ёстой гэж ойлгож
байв.
Нөгөө
хэвийн бус эрхтэн маань энэ ходоод, цөс
хоёр. Ходоод бага зэрэг үрэвсэлтэй, харин цөс нэг л жижигхэн ургацаг байна
гэдэг юм. Ёстой гайхсан ш дээ. Нэг ургацаг нь алга болчихож. Уг нь 13 жилийн
дараа ургацгийн хэмжээ том болсон баймаар байтал, нэг нь жижигрээд, нөгөөдөх нь
алга болчихсан байдаг.
Сонин
бөгөөд сайхан мэдээний онцлог нь гэвэл Сонгдо эмнэлгийн зөвлөх эмч: “Өдий насны
хүн ийм оноштой байхыг анх удаа л харж байна” гэсэнд л байгаа юм. Бөөн баяр, гэрийнхэндээ дор нь утасдаж хэлэв
ээ.
Гэхдээ
би энэ сайхан мэдээг өөр өөр өнцгөөс харж дүгнэсэн юм.
ОНГОД БУУРЛУУДын анагаах шидийг харуулсан нэг
баримт бол энэ байлаа. Хатан өжий яагаад
эмчид үзүүл гээд байсны учир энэ, тэд маань эмчилчихэж. Өөр нэг өнцгөөс харвал би энэ замбад зөв
яваагийн нэг үзүүлэлт бас энэ гэдэгт итгэлтэй үлдлээ.
Гомдол, гутрал
Гүжир гүтгэлэг
Худал хулгай
Хараал зүхэл
Үзэн ядалт, үгний бузар
Үмхий санаа бүгд хар мөртэй, эргэх судалтай,
өвчний суурь ч болдог талаар олон орны гэгээрсэн эрдэмтэд бичсээр, сургасаар
байна.
“Эд хөрөнгөө алдвал багыг алдана
Нэр төрөө алдвал ихийг алдана
Эрүүл мэндээ алдвал бүхнийг алдана” хэмээх
өвгөдийн сургамж үгийг бултаараа санаж, хичээж явцгаая аа.
ОХУ. ГийгЭЛ
удган 2014-03-09 20:34